Монголд “Эдгэрдэг хамгаалалтын хальс” үйлдвэрлэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Дэлхийн нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон гар утас, түүнийг дагалдах хэрэгслүүд цаг хугацааны туршид хувьсан өөрчлөгдөж байна. Монголчуудын хувьд холыг ойртуулж, хоёрыг учруулдаг гар утас хэмээх төхөөрөмжтэй танилцаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд өдгөө түүнийг өдөр тутмын хэрэглээ болгоод зогсохгүй гар утасны дагалдах хэрэгслийг үйлдвэрлэдэг болжээ.

Тодруулбал, өнгөрөгч оноос эхлэн монгол залуус “XPEL” хэмээх “эдгэрдэг” хамгаалалтын хальсыг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлээд байна.

Өөрийн гар утсаа энэхүү хальсаар хамгаалсан байхад алхаар, сүхээр балбасан ч хагарахгүй давуу талтай ажээ.

Хамгийн чухал нь энэхүү бүтээгдэхүүн монгол залуусын ур ухаанаар бий болсон, Монголд үйлдвэрлэсэн хамгийн анхны гар утасны хамгаалалтын бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог юм.  

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jm(202.55.182.214) 2017 оны 11 сарын 19

auto mashinii iim hamgaalalt bdag teriig hemjeeg n bagasgaad zuseed tavichihsan yum bishuu

0  |  0
popo(103.57.94.202) 2017 оны 11 сарын 14

elegddeggui monh nastai utas hiih yum bnada

0  |  0
Top