Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунанг хүлээн авч уулзжээ. Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын хуульчдын холбоотой хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэх сонирхолтой байгааг Хүний эрхийн үндэсний комиссын удирдлага илэрхийлсэн байна.
Хүний эрхийн боловсрол олгох, хуульч, эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээлийг албан ёсоор үндсэн судлах сэдэв болгон оруулсан. Шүүгчдэд зориулсан найман багц цагийн сургалтыг үргэлжлүүлэх, Хүний эрхийн сургалтын 24 төрлийн гарын авлагыг магадлан итгэмжлэлд оруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ. Монголын Хуульчдын холбоо 5500 гаруй гишүүнтэй юм байна
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )