Малчдын төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар бууруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

УИХ-ын өнөөдрийн чуулганаар  2018 оны төсөв”, “Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсөв”, “Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсөв”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

Эрүүл мэндийн салбарт 893.1 тэрбум төгрөг зарцуулна. 

Эрүүл мэндийн санхүүжилтын тогтолцооны шинэчлэлийн суурийг тавьж, эрүүл мэнд, эмнэлэгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хамрах хүрээг нэмэгдүүлэх, оновчтой болгох чиглэлийг баримтласан байна.


  1. Эрүүл мэндийн даатгалыг Эрүүл Мэндийн Яаманд хариуцуулна. Гагцхүү эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн зарцуулагдах 376 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын санд цугларна. 
  2. Хүртээмжтэй эрүүл мэндийн даатгалыг бий болгоно.  - Өрх, сумын эмнэлгийн үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлнэ. - Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүсийн төлөх эрүүл мэндийн даатгалыг 50 хувиар буурна. Жилд 57,600 мянган төгрөг төлдөг байсныг 28,800 мянган төгрөг болгожээ.
  3. -  “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийг 100% санхүүжүүлнэ. - Өндөр өртөгтэй мэс засал болон бусад эмнэлгийн тусламжийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. Мөн ирэх онд улсын төсөв, гадаадын зээл тусламжаар баригдаж шинээр ашиглалтад оруулах барилгад 60,7 тэрбум төгрөг зарцуулна. Тухайлбал, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл, АШУИС-ийн харъяа эмнэлэгт хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top