Сайд нарын багц хэдэн тэрбум төгрөгөөр батлагдсан бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Ирэх онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь энэ онд 9.5 хувь, ирэх онд 8.0 хувьтай гарч төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьсан гэж Сангийн яам үзэж байна. Засгийн газар энэ үзүүлэлтийг 2020 онд Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьд хүргэхийг зорьж байгаа юм.

Тэгвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 онд зарцуулах хөрөнгийн хэмжээг дараах байдлаар танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 тэрбум 242 сая

УИХ-ын дарга 33 тэрбум, Үндсэн хуулийн цэцийн дарга 2 тэрбум 33 сая

Улсын дээд шүүх 3 тэрбум 998 сая, Шүүхийн ерөнхий зөвлөл 48.6 тэрбум
Хүний эрхийн үндэсний комисс 1.40 тэрбум

Улсын ерөнхий прокурорын дарга 29 тэрбум 238 сая

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 2 тэрбум 55 сая

Үндэсний аудитын ерөнхий газар 11.3 тэрбум

Авлигатай тэмцэх газар 14.48 тэрбум

Санхүүгийн зохицуулах хороо 3 тэрбум 837 сая

Төрийн албаны зөвлөл 730.8 сая

Үндэсний статистикийн хороо 9 тэрбум 487 сая

Сонгуулийн ерөнхий хороо 1 тэрбум 39 сая

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс 647.4 сая

Ерөнхий сайд 203 тэрбум 278 сая

Шадар сайд 136.7 тэрбум

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 34.5 тэрбум

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 88 тэрбум

461 сая Сангийн сайд 6 их наяд

Хууль зүй, дотоод хэргийн сайд 476 тэрбум 

Зам тээвэр хөгжлийн сайд 384.5 тэрбум

Батлан хамгаалахын сайд 237 тэрбум

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 1.6 их наяд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд 26 тэрбум 397 сая

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 266.6 тэрбум

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд 1.2 их наяд

Эрүүл мэндийн сайд 766.3 тэрбум, 

Барилга хот байгуулалтын сайд 137.4 тэрбум төгрөг.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Belo(27.123.214.85) 2017 оны 11 сарын 14

Shuuhiin erunhii zuwlul yasan ih mungu awdgii

0  |  0
Хуульчилсан дээрэм..(203.91.117.8) 2017 оны 11 сарын 14

Багш, эрдэмтдийн нийгмийн асуудлыг шийд. Хүүхдийн мөнгийг тэгш хүртээмжтэй олго. Эхлээд гуравхан сая ард түмнээ яаж бусдын дайтай амьдруулахаа бодох нь чухал байна. Татвар нэрээр ард түмнээсээ дээрэмдэж авч өөрсддөө төсөв нэрээр тарааж буй тэрбум тэрбум төгрөгнөөсөө ардын хүүхдийг боловсролтой болгох, тэдэнд хичээл зааж буй багш нарынхаа цалинг нэмж бусдын жишгээр амьдруулаач ээ...

0  |  0
Zochin(27.123.214.119) 2017 оны 11 сарын 14

Erchim huchnii yamniih hed bol

0  |  0
Top