Англи улс 242 мянган цагаачийг 100 мянга болтол цөөлнө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Их Британийн Засгийн газар цагаачдын тоог бууруулахын тулд хоёр жилийн өмнөөс эхлэн янз бүрийн төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлсэн ч амжилтад хүрсэнгүй. Энэтхэг, Өмнөд Ази гаралтай оюутнуудыг хоёр дахин багасгаж, англи хэл мэдэхгүй хүнийг иргэнтэйгээ гэр бүл болж болохгүй гэх зэрэг хачин сонин арга хэмжээ ч дээрх хөтөлбөрүүдийн дунд байсан. Гэсэн ч нэг жилийн ажлаа дүгнэж үзээд үр дүн гараагүй болохыг нь олж мэдсэн байна.

Засгийн газар сонгуульт хугацаандаа 242,000 цагаачийг 100.000 болгож бууруулах амлалт өгсөн. Гэтэл Оксфордын их сургуулийн цагаачлалын судалгааны төвөөс гаргасан судалгаа цагаачлалын тогтолцоог шинэчилснээр 2018 он гэхэд цагаачдын тоог 165,000-д хүрнэ гэж гарчээ. Тус улсын цагаачлалын яамны сайд  Дэмиан Грин  Ерөнхий сайдын төлөвлөгөөг сайшааж байгаа юм.
Засгийн газраас явуулсан судалгаа цагаач оюутнууд болон ажилчдад виз олгох журмыг чангатгаснаар цагаач иргэдийн тоо 11,000-56,000-аар буурахыг харуулжээ. Гэсэн ч дээрх үзүүлэлт цагаачлагчдын тоог хэдэн мянгаар цөөлнө гэж амласан Засгийн газрын төлөвлөгөөнөөс доогуур байгаа юм.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top