БСШУCЯ-нд аудитын газраас зөвлөмж өгчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Үндэсний аудитын газар 2017 оныг “Сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарласантай холбоотойгоор анх удаа зөвлөмжийн биелэлтийг шалгах аяныг зохион байгуулжээ.

Төсөв захирагчдын 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг үнэлэх зорилготой тус аяны үр дүнг Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар шинээр томилогдсон төсвийн ерөнхийлөн захирагч нарт танилцуулжээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитад  төсвийн төвлөрүүлэн захирагч 2, төсвийн шууд захирагч 52  байгууллага хамрагдсан байна.Аудитад хамрагдсан байгууллагуудаас 44 нь “Зөрчилгүй” дүгнэлт авсан бөгөөд “Хязгаарлалттай” саналыг  Архангай, Хэнтий аймгийн Боловсролын газар, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллеж, Биеийн тамир, спортын газар, Үндэсний номын санзэрэг найман байгууллага авчаа.

Мөн 2016 оны санхүүгийн тайлангийн аудитаар 3.4 сая төгрөгийн 2 төлбөрийн актын биелэлт 52.9 хувь, 40 сая төгрөгийн гурван албан шаардлагын биелэлт 64.7 хувь, 177 зөвлөмжийн биeлэлт 34.4 хувийн хэрэгжилттэй байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг сайжруулах талаар эрхлэх асуудлын хүрээний байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.41.76) 2017 оны 11 сарын 14

СУИС-ИЙГ ШАЛГА. ТЭНД ХЭДЭН ЗУУН САЯАР ЯРИГДАХ МӨНГӨНИЙ АСУУДАЛ БАЙГАА ГЭЖ ДУУЛДАНА ШҮҮ

0  |  0
Top