Ю.Цэдэнбал 24 настайдаа И.Сталины итгэлийг олж авсан түүх

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

Зөвлөлтийн дипломатууд Монголын удирдагчидтай уулзаж байсан тухай Вячеслав Молотовын дурсамж номноос Оросын нэгэн хэвлэл иш татсаныг толилуулья.

“Зөвлөлтийн димломатчид гадаадын удирдагчдыг “өөрийн”, “хүний” гэж ихэд ялгадаг байж. Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Зөвлөлтүүдэд “өөриймсөг” сэтгэгдэл төрүүлж байсан нь Монголын удирдагчид юм. Тэднийг дээд хэмжээнд хүлээн авч, бараг гэр орондоо дайлж цайлна.

Юмжаагийн Цэдэнбал  30 жилийн турш Монголыг удирдсан юм. Тэрээр 1940 онд анх Сталин болон түүний тойрон хүрээлэгчидтэй хэрхэн танилцсан түүхээ нэг бус удаа ярьсан байдаг.

Залуухан Цэдэнбал тэгэхэд тухайн үеийн Монголын удирдагч, маршал Хорлоогийн Чойбалсаны хамт Сталинтай уулзжээ. Албан ёсны уулзалтын дараагаар зочдыг зөвхөн удирдагчдын хүрээнд оройн зоогт урьсан байна. Монголыг энэ оройн зоогт Чойбалсан, Цэдэнбал төлөөлсөн бол ЗХУ-ыг Сталин, Молотов, Берия нар төлөөлжээ. Ирээдүйн генералиссимус зоог барихын өмнө “Нөхөр Чойбалсанг бид сайн мэднэ. Тэр бол шалгагдсан сайн нөхөр. Харин Цэдэнбал бол шинэ хүн. Тэгэхээр түүнийг өөрийгөө хэрхэн таниулахыг харцгаая. Тэр бидэнд өөрийнхөө хүссэнээрээ хундагалаг!” гэж хэлжээ.

Цэдэнбалын дурссанаар бол зоогийн ширээн дээр коньяк, дарс, архи...жижиг, том хундаганууд гээд бүгд байж. Тэр удаан бодолгүйгээр гүрж коньякийг сонгон том хундаганд бүгдэд нь дүүртэл хийнж өгсөн гэдэг.

Үүний дараа Сталин “Маш сайн, Цэдэнбал бол манай үнэнч нөхөр юм байна. Лаврентий, чи түүнийг бүү оролдоорой!” гэжээ. Хожим үнэхээр Бериятай ямар ч асуудал үүсч байгаагүй тухайгаа Цэдэнбал дурссан аж.

Мөн Монголын удирдлага солигдсон мөчийн тухай гуч гаруй жилийн дараа Вячеслав Молотов ингэж дурсжээ. “Чойбалсанг сайн санаж байна. Тэр соёл муутай ч гэсэн ЗХУ-д үнэнч хүн. Түүнийг өөд болсны дараа хэн нэгнийг оронд нь томилох хэрэгтэй байлаа. Самбууг томилох санал ирж байсан. Би тэр Самбууг хараад Цэдэнбалыг томилохоор шийдсэн юм. Тэр бидэнд сайн ханддаг байсан...Цэдэнбал Эрхүүгийн санхүү, эдийн засгийн их сургуулийг дүүргэсэн. Тэнд сурч байхдаа орос бүсгүйтэй гэрлэсэн. Гэртээ номын сантай. Уух дуртай. Чангахан юманд дуртай” гэж В.Молотов дурсжээ.

Сонирхолтой нь, Цэдэнбал 1940 онд ердөө 24 настайдаа Сталинтай анх уулзжээ. Гэхдээ тухайн үед л Монгол Ардын Хувьсгал Намын Ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байсан юм. Харин 1952 онд Чойбалсанг нас барсны дараа тэрээр Монголын удирдагч болсон юм...” гэж бичсэн байна.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Күүклдэй болгон тавь(103.212.116.227) 2017 оны 11 сарын 15

Цэдэнбал жинхэнэ утгаараа УРВАСАН ХУЛГАЙН шинж чанарыг агуулсан хүн байсан учраас Монголчууд дундаас олон арван жил хайгаад олоогүй хүнээ Оросууд олж авсн юм. Цаашаа сэтгэлтэй, Монголд хүнд дургүй, бага ястны гомдолтой, Эзэндээ үнэнч, алдар нэрийн төлөө юугаа ч худалдахаас буцахгүй, аймхай хулчгар тийм л хүн оросууд хайгаад олохгүй удсаны эцэст Цэдэнбалыг олж ихэд баярлан Монголын төрийн толгойдох Күүклдэй болгон тавьж бузар муу бүхнээ Цэдэнбалаар хийлгээд Эцэст нь өөрсдөө УСтгасан түүхтэй. Урвасан хулгайд тийм л хувь заяа ногддог. Юу үнэн тэр үнэн!!

0  |  0
гг(59.153.113.137) 2017 оны 11 сарын 15

ТОМИЛОХоор шийдсэн юм ч гэх шиг ёстой урьд гал тогоонд шивэр авир хийдэг байсан ярианы сэдэв өдгөө ингээд илэн далангүй интернетээр гайхуулж байх шив. Тиймээ тийм. Бид тийм л байсан үнэн. Харин одоо ...

0  |  0
Hun ee deedlie(41.138.242.74) 2017 оны 11 сарын 15

Odoo ch magtah ue ni irj bna daa huurhuu. Ardchilsan huvisgalaar yalaa. Ene 2 hun shig buzar hun bhgui Mongoliig oros ulsad hudaldsan geed tulheed, daraa ni Bal dargiin bulshiig ni Mongold awch ireh gehed hen ch yu ch duugaraagui. Getel tsergiin neg darga ni ardchilsan hyvsgal ni avch irj chadahgui bol armi ni marshalaa avch irie geed tom duugarch bsan yum bna bilee. Eh orniihoo tuluu yawsaar baigaad horvoog barsandaa huurhii.

бат(150.129.140.86) 2017 оны 11 сарын 14

туурга тусгаар Монгол улс бүрэн бүтэн үлдсэн нь энэ 2 эрхэмтэй салшгүй холбоотой. Түүхийг хэн бугай ч эргүүлж үл чаднам... одоогийн олзонд дуртай ”овилгогүй”-чүүдийн дэргэд жинхэнэ эх оронч эр хүн байжээ..

aaaa(202.21.106.103) 2017 оны 11 сарын 14

hogiin novsh

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 11 сарын 14

sergelen baagii baijdee 24teidee darga bolj stalind taalagdsan gehed

0  |  0
Top