Анхны Ерөнхий аудиторын дурсгалд зориулан гэрэлт самбар байршуулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

Булган аймагт төр нийгмийн зүтгэлтэн Лхамсүрэнгийн Жавзмаа агсны гэрэлт самбар байрлуулах ёслолын үйл ажиллагаа болжээ. Булганы ЗДТГ-ын байрыг  1986 онд нийтийн ахуйн үйлчилгээний газар байсныг аймгийн анхны Засаг дарга,  Монгол Улсын анхны Ерөнхий аудитор Л.Жавзмаа 1992 онд анхны үндсэн хуулиар төрийн өмчит, аймгийн захиргааны байгууллага болгон хөгжүүлж байжээ. Энэхүү шинэ байрандаа Л.Жавзмаа агсаны гэрэлт самбарыг байрлуулсан байна.  Булган аймгийн Засаг даргын албыг хашихдаа иргэдэд бүх төрлийн төрийн үйлчилгээг ойртуулах, сахилга дэг журмыг сайжруулах, үйлчилгээний нэр төрөл, хэмжээ, цэг салбарын тоог нэмэгдүүлж, орон нутгийн төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, өөрийн бодит хувь нэмрийг оруулж байсан юм. 1966 онд Булган аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны Санхүүгийн хэлтэст хянан байцаагчаар анх томилогдож, ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлснээс хойш ахуй үйлчилгээ, төр, захиргаа, төрийн хяналт, төрийн аудитын байгууллага, дипломат албанд 48 жил тасралтгүй ажиллаж байжээ. 

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.193) 2017 оны 11 сарын 15

АТГ БИШ ТӨРИИН ХЯНАН ШАЛГАХ ХОРОО Л АЖИЛМААР БАЙНАДАА ХУУЛИИН БАЙГУУЛАГА АРГА ХЭМЖЭЭ АВДАГ Л БАЙХ ХЭРЭГТЭЙ .

0  |  0
Irgen(122.201.22.216) 2017 оны 11 сарын 15

Myndag hun bsn shuu... odoo ene tsagt ingej ajillah turiin alban tyshaaltan hovor...

0  |  0
Top