Өсвөрийн бөхчүүд Өвөрмонголоос есөн медаль хүртлээ

2017 оны 11 сарын 15

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн хотод “Гончигжав Кап” өсвөр үеийн хөвгүүдийн олон улсын тэмцээн энэ сарын 12-13-нд болжээ.

Манай улсаас Дорноговь аймгийн дасгалжуулагч, спортын мастер С.Сайнбаяр, Дорноговь аймгийн Айраг сумын дасгалжуулагч Э.Ариунбаяр, Замын-Үүд сумын “Говийн бөх” дэвжээний дасгалжуулагч Б.Түвшинтөгс, Улаанбаатар хотын “Ирээдүйн хүчтэн” клубийн дасгалжуулагч Сумъяа нарын удирдлага дор 20-иод тамирчин оролцсон байна. Манай баг тамирчид тус тэмцээнээс дөрвөн алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.

Үүнд:

Хөвгүүдийн ангилалд болсон тэмцээнд 2003-2005 оны 46 кг-ын жинд Б.Хишигдорж, 58 кг-д Болд-Эрдэнэ алт, 46 кг-д Э.Ууган-Эрдэнэ (Говийн бөх) хүрэл, 2001-2002 оны 66 кг-д Будням (Ирээдүйн хүчтэн) алт, 50 кг-д Н.Цэнгүүнбаяр (Говийн бөх) мөнгө, 60 кг-д М.Сүхбат хүрэл, 1999-2000 оны 57 кг-д Э.Зулхүү (Дорноговь, Айраг) алт, 65 кг-д Н.Эрхэмбаяр (Өвөрхангай), 125 кг-д Бадрал (Ирээдүйн хүчтэн) нар мөнгөн медалийн эзэн болсон байна.

 

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top