Хоёрхон жилийн нас үлдсэн охин хуримаа хийжээ

Софиа охин гэх охин Америкт амьдардаг бөгөөд таван настай юм. Тэрбээр төрөлхийн зүрхний гажигтай аж. Багаасаа төрөлхийн бие муутай байсан Софиа охин гурван ч удаа зүрхний хүнд хагалгаанд оржээ. Гэвч эмч нар түүнийг хоёр жилийн настай гэсэн байна. Улмаар охин дөрөв дахь хагалгаанд орох шаардлагатай болжээ. Охин хагалгаанд орохынхоо өмнө өөрийн хүсэлтээ биелүүлэхийг эцэг эхээсээ хүссэн байна. Тэрбээр өөрийн сайн найз Хантёртайгаа хуримаа хийжээ. Тэдний гэрлэлтийг эцэг эх нь зөвшөөрсөн бөгөөд охин маш их аз жаргалтай байсан нь зургийн хальснаа үлдсэн байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )