МҮЭХ-ны удирдлагууд улстөрийн намаас ангид байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

МҮЭХ-ны ХХII  Их хурлаар  холбооны дүрэмд шинэлэг хэд хэдэн заалтыг нэмж тусгажээ. МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын дарга, удирдлага нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнчлэл, удирдах сонгуульт албан тушаалаас түдгэлзэнэ.  МҮЭ-ийн холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах болон сонгуульт ажлыг сүүлийн дөрвөн жил хийгээгүй, намын харъялалгүй байх гэсэн заалтыг нэмж тусгасан байгаа.

Эдгээр заалтыг тус холбооны дүрэмд оруулж өгсөнөөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд аливаа улс төрийн намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг гэсэн хардлагыг таслан зогсоож байгаа  үйлдэл гэж төлөөлөгчид үзжээ.  

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хурлаар Ерөнхий зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчийг сонгожээ. С.Эрдэнэбатыг Дэд ерөнхийлөгчөөр  дахин сонгосон бол Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчээр Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа, Ж.Батзориг, С.Жаргалсайхан, Б.Батцогт, Ц.Ганболд, Х.Буянжаргал, Б.Рагчаа, Б.Мягмар, Д.Оюун, Б.Баяраа, Д.Нацагдорж нарын 13 хүнийг сонгосон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top