Өчигдөр буюу 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15:56 цагт ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иргэн Э-гийн уурхайд нуралт үүссэн гэсэн дуудлага ирсэн байна.
Дуудлагаар Уул уурхайн аврах ангийн шуурхай бүлэг ослын газар очиж ажиллан уурхайд хайгуул хийхэд хүчилтөрөгч 19,5%, 25 градусын налуутай, 120 метрийн гүнд дөрвөн иргэн нурангид даруулсан байжээ. Аврагчид аврах ажиллагааг шуурхай явуулан гурван цаг орчим ажиллаж, дарагдсан иргэдийг уурхайн гүнээс эсэн мэнд гарган Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэн өглөө.
Ослын дуудлагаар нийт 20 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцжээ.
Хэлж ирдэггүй хийсч ирдэг аливаа осол, гамшгийн үед аюулыг сөрж, эрдэнэт хүний амь бие, эд хөрөнгийг өөрсдийн амь насаар дэнчин тавьж авран хамгаалдаг Онгойгийн аврагчдадаа талархъя.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
Онцгой байдлынханы цалинг 500 мянгаар нэмэхэд хэн ч барьцахгүй
Онцгойгийнхон үнэхээр мундаг шүү баяр хүргэе.Эдгээр хүмүүсийнхээ цалин болон хангамжийг сайжруулах хэрэгтэй