Улсын хэмжээнд 127 цэцэрлэг шинээр барьж, өргөтгөнө
Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы /2017.11.14/-ийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Тэдгээрийн дунд жил бүр асуудал болон яригддаг хүүхдийн цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэхээр баталсан нь чухал шийдэл байв.
Ирэх онд хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах хүрээнд цэцэрлэгийн 75 барилга шинээр барих, 15 цэцэрлэгийн өргөтгөлд шаардлагатай 64,2 тэрбум төгрөгийн төсөвт тусгахаар Засгийн газраас санал оруулсан. УИХ үүн дээр нэмж 11 цэцэрлэг шинээр барих, нэг цэцэрлэгийн барилгад өргөтгөл хийх, 12 цэцэрлэгийн өргөтгөлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, нийтдээ 11 тэрбум төгрөгийн төсвийг нэмж баталлаа.
2016-2017 оны хичээлийн жилд улсын хэмжээнд төрийн өмчийн 854, хувийн 500 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа ч 63458 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлдэж байгаа статистик байдаг.
Ингэхээр жилийн жилд цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарладаг эцэг эхчүүд, сугалаанд найдаж азаа үздэг баяцхан хүүхдүүдийн маань тоо бага ч болов буурах нь ээ.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )