Усчин аврагчдын бассейны сургалт эхэллээ

2017 оны 11 сарын 15

Нийслэлийн Онцгой байдлын газар Усан спорт сургалтын төвтэй байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд усчин аврагчдын үүрэг гүйцэтгэлийн чадамжийг нэмэгдүүлэх зорилготой усан бассейны сургалт  өнөөдөр эхэллээ.

Сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газрын нийт 100 гаруй алба хаагчид хамрагдаж байна.

Усанд эрэн хайх, аврах ажиллагаа явуулна гэдэг олон талын чадвар, тэсвэр тэвчээр шаарддагддаг. Тэгвэл зарим аврагчид маань усны мандал дээр сэлэлт сайтай боловч гүний шумбалт тааруу байх нь бий. Тиймээс энэ удаагийн сургалтаар 3-4 төрлөөр сэлэлт хийх, гол, нууранд хэрхэн хүний амь нас аврах, усанд эндсэн хүнийг хэрхэн гүнээс гаргаж авах, хүн үүрээд уснаас хэрхэн гарах, усан дотор хоорондоо дохиогоор хэрхэн ойлголцох зэрэг арга техникийг бататган эзэмших юм.

Түүнчлэн энэ удаагийн сургалт Төв усан бассейнд хийгдэж байгаагаараа  давуу талтай бөгөөд усан бассейн нь гүндээ 5 м, гүехэндээ 1,2 м байдаг учир гүний аврах ажиллагааны шумбалтын дасгалуудыг хийхэд тохиромжтой байдаг. Сургалт 45 хоног үргэлжилнэ гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top