Ж.Батзандан: Өмнөд солонгос Б.Хурцыг хүлээж авахаас татгалзана

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын “Нийтийн сонсголын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу  Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшиж байгаа Б.Хурцыг томилох асуудлаар “Томилгооны сонсгол” хийхээр УИХ-ын  нэр бүхий 21  гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьж буйтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Б.Хурцыг томилохоос өмнө "Нийтийн сонсгол" явуулах нь зүйтэй гэж УИХ-ын 21 гишүүн гарын үсэг зурсан.

  • УИХ-ын гишүүн Л.Болд
  • УИХ-ын гишүүн Ж.Батзандан
  • УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
  • УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
  • УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
  • УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
  • УИХ-ын гишүүн Б.Жавхлан
  • УИХ-ын гишүүн С.Жавхлан
  • УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
  • УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
  • УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
  • УИХ-ын гишүүн Г.Солтан
  • УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
  • УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
  • УИХ-ын гишүүн Х.Баделхан
  • УИХ-ын гишүүн О.Батнасан
  • УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
  • УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Томилгооны "Нийтийн сонсгол"-ыг санал гаргаснаас хойш УИХ-ын дарга Байнгын хороонд шилжүүлдэг. Байнгын хороо сонсгол зохион байгуулах хүнийг томилох учиртай. "Нээлттэй сонсгол" нь хэлэлцэж байгаа асуудлаар асуулт, хариулт авах замаар явагдана. Өнөөдөр 14.00 цагаас хуралдахаар товлосон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад “Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэхгүй, хойшлуулж өгнө үү” гэсэн санал хүргүүлнэ. 

 Зоригийн аллагатай холбоотой хэргийг Тагнуулын ерөнхий газраас захиалагч нь тодорхойгүй гэсэн. Гэтэл хоёр долоо хоногийн дараа Хууль зүйн сайд, Зоригийн амь насаа алдсан хэргийг ил тод болгох тухай асуудлыг Засгийн газарт оруулна. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлын маргаан Үндсэн хуулийн цэц дээр тун удахгүй шийдвэр нь гарах гэж байна. Үүнээс урьтаж Б.Хурцыг яаран сандран Элчин сайдаар томилох нь буруу гэж үзэж байна.

Монгол Улсын иргэнийг  Тагнуулын ажилтан, тусгай үүрэг гүйцэтгэх нэрийн дор яваад гадаадаас хулгай хийж авчирдаг явдлыг зогсоохын тулд энэ "Нээлттэй сонсгол"-ыг хийж байгаа юм. Амь насанд нь хүрснийхээ дараа нь  Зоригийн аллагад холбогдолгүй юм байна гэж шийдвэр гаргачихаад, гэр бүлээс нь хэн ч уучлал гуйхгүй байгаад би гайхаж байна. Монгол Улс ардчилсан улс,  Монгол Улс нээлттэй улс. Тагнуулын байгууллага Монгол Улсын жирийн иргэний амийг хохироосныхоо төлөө уучлалт гуйх ёстой. Монголын төр уучлалт гуйх ёстой. Энэ олон завхарлыг, Тагнуулын байгууллагын үйлдсэн хууль бус үйлдлүүдийг миний бие УИХ-ын бусад 20 гишүүнтэйгээ хамт "Нээлттэй сонсгол"-ыг санаачилж байгаа юм. Аливаа юм нээлттэй байж, асуудал олон нийтийн өмнө яригдаж байж, хуулийн дагуу шийдвэр гарна гэдэгт  итгэлтэй байна. Хэрэв хаалттай байх юм бол, монгол төрийн ялзрал улам гүнзгийрнэ. Тиймээс "Нээлттэй сонсгол"-ыг  нийтийн сонсголд хүргэхийн тулд миний бие зогсож байна.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-"Нийтийн  сонсгол" хэвлэлийнхэнд нээлттэй явагдах уу?

-"Нийтийн сонсгол" хэвлэл мэдээллийн өмнө нээлттэй явах ёстой. Мэдээж хувь хүний нууц, төрийн нууц аж ахуйн нууцтай холбоотой асуудал байвал зарим хэсгийг нь хааж горимын саналаар явагдахыг үгүйсгэхгүй.

-Б.Хурц нэр хүндэд халдсан гэдгээр таныг шүүхэд өгсөн гэсэн. Энэ тухайд?

-Хурц гэдэг хүн намайг шүүхэд өгсөн гэдгийг сонссон. Би хуульч хүн. Аливаа асуудлыг үндэслэлтэй, баримттай, нотолгоотой тавьдаг хүн. Би хүн гүтгэдэг, хэн нэгэн хүний мууг үздэг хүн биш. Би хууль тогтоогч. Хууль тогтоогч УИХ-ын гишүүн гэдэг нь нийтийн эрх ашгийн төлөө явах тангараг өргөсөн субъект юм. Түүнээс биш хэн нэгнийг гүтгэдэг, хөөцөлддөг хүн биш.

-Энэ асуудлаар та долоо хоногийн өмнө мэдээлэл хийсэн. Түүнээс хойш Тагнуулын ерөнхий газрын дарга асан Хурцаас  тань руу ямар нэгэн дайрал,  дарамт шахалт үзүүлсэн үү?

-Одоогоор  ирээгүй.  Би Хурц гэдэг хүнтэй хувийн өс хонзон байхгүй.  Би УИХ-ын гишүүний хувьд "Нийтийн сонсгол"-ыг санаачилж байна.  Монголын төрд шинэ жишиг тогтоохыг би хүсэж байна.

-"Нийтийн сонсгол"-ыг хэд хоногийн дотор товлон хуралдуулах  ёстой вэ?

-Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсголыг 14 хоногийн дотор товлон хуралдуулах ёстой. Шаардлагатай бол байнгын хороо болон дэд хорооны дарга "Нээлттэй сонсгол"-ыг яаралтай зохион байгуулж болдог. Ер нь дэлхийн жишигт ч бий. Илчлэгдсэн тагнуулыг тагнуулын байгууллагад ажиллуулдаггүй юм. Хурц генерал  хүн хулгай хийж баригдаад, Английн шоронд 10 сар суусан хүн. Европын холбоонд асуудалтай хүн.  Дэлхийн аль ч улс оронд илчлэгдсэн тагнуулыг  гадаад харилцаанд томилгоогоор явуулах нь буруу байдаг. Нэг л зүйлийг та бүхэнд хэлье. Тун удахгүй Өмнөд солонгосын тал энэ хүнийг хүлээж авахгүй, буцаана. Ийм буруу үйлдлийг хийж хоёр улсын гадаад харилцаанд сэв суулгах шаардлага байхгүй гэж үзэж байна.

-Та баримтуудаа дэлгэх боломжтой юу? 

-Б.Хурцтай холбоотой  Өргөдлийн байнгын хороонд ирсэн өргөдлүүдийг нээлттэй сонсголын үеэр ил тод гаргана. "Нээлттэй сонсгол" дээр зөвхөн УИХ-ын гишүүд биш, өргөдөл гомдол гаргасан иргэд, аж ахуй нэгж төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд оролцох эрхтэй. Тэд асуулт асууж, хариулт авах эрхтэй. Энэ боломжийг иргэд, олон түмэнд олгох ёстой гэж үзэж байна, хуулиараа ч ийм зохицуулалттай байдаг.

-Өнөөдөр Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Хурцын томилгооны асуудлыг хэлэлцэх гэж байна. "Нээлттэй сонсгол" явуулахаас өмнө томилгоо хийгдээд яваад өгөх юм биш биздээ. Хууль эрх зүйн орчинд ийм боломж байгаа юу?

  -УИХ-ын 21 гишүүний гаргаж буй энэхүү  саналд  Байнгын хорооны дарга хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна.

-Та мэдээлэл хийх үеэрээ "Манай ээж хүртэл Хурцаас айж байна" гэж хэлж байсан. Ээж тань Хурцаас  айх ямар шалтгаан байна вэ?

-Тэр хөгшчүүдийн асуудлыг өөрсдөөс нь асуу. Ер нь бол нийгмээрээ Хурцаас айж байна. Хөгшчүүл хүртэл айж байна. Бизнес эрхлэгчид ч гэсэн айж байна. Айж байгаа хүмүүсийг нээлттэй сонсголд авчирч ил тод яриулна.

 Ш.Адъяамаа


 


 


Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ard(139.5.219.71) 2017 оны 11 сарын 16

Mongolchuud xoorondoo bulaigaa delgej bgaag Solongosiin tal xarj bgaa...yu gej ardchilal undur xugjsun xunee deedeldeg Solongos uls xun xulgailj avchirsan xuniig uuriin ulsdaa elchingeer suulgxiig zuvshuurux uu?!!! AINnnnn

0  |  0
Төр(203.91.117.8) 2017 оны 11 сарын 15

Шантаажны улс төрийн амьд жишээ болж Монгол төрийн нэр хүндийг уландаа гишгэж Монголын ард түмнийг басамжилж байна. Уур хүрч байна. Монгол төрийн ҮАБЗ үгээ хэлэх цаг... Бас л бөлдөгдүүлчихсэн юм биш биз..... Хувьсгалын үнэр үнэртээд байна.....

0  |  0
УИХ-ыг тараа(203.91.117.8) 2017 оны 11 сарын 15

УИХ -ын танхим ордон тэр чигээрэй өмхийрсөн өтөнд идэгджээ. Бясаа өт хорхойноосоо салахын тулд байшингаа\УИХ -ыг тараа\ шатаахаас өөр гарцгүй болох үе байдаг л юм байна. Ерөнхийлөгч онц байдал....

0  |  0
зочин(202.9.40.54) 2017 оны 11 сарын 15

тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн ингэж бусдыг шантажлаж байгааг ерөөсөө үзээгүй юм байна ...

0  |  0
Nar(150.129.143.119) 2017 оны 11 сарын 15

Eoooe ingej neg ervvl uxaantai zorigtoi xvn garch irex gj..demjij b.bvx ard tvmen demjij bga.eneni chn toloo vrgelj tanig demjinee.taliigch zoritvmurxan 2 demjij bga bxa

0  |  0
ноён солиот зандан(78.109.23.1) 2017 оны 11 сарын 15

өмнөх солонгос татгалзах эсэхийг энэ зандан мэддэг юмууу. хахахахахахахах пиздаааааааааа нээээрээээ элэг хөшлөөөөөөөөөөөөөөөөөөөөөө. хахахаха ийм солиотууд төрд гарчих гэждээ

0  |  0
иргэн (66.181.179.243) 2017 оны 11 сарын 15

Батзандан Хурц шиг хүн хулгайлж, эрүүдэн шүүж, 53 тэрбумтай болсон биш юундаа айдаг юм. Харин ч ард түмэн, УИХ ын гишүүд бүгд шударга байж Батзандан г дэмжих хэрэгтэй ш дээ

0  |  0
чи хэн ч биш(79.172.193.32) 2017 оны 11 сарын 15

Энэ батзандан нээрээ болиосоо билээ. худлаа шааж ханахгүй юмаа. олонд танигдсан нэр хүнтэй хүнтэй зууралдаад чи хол явахгүй ээ. хөөрхий юу гаргаж ирэх болдоо ич ич. Хурц бол чамайг зажлахгүй залгина

0  |  0
Guest(111.207.18.38) 2017 оны 11 сарын 15

Batzandangiin zuv uu. Sonsgol hiigeed asuuh zuilee asuukh heregtei

0  |  0
Zochin(112.224.67.5) 2017 оны 11 сарын 15

TER HURTS YAMAR NUUREEREE SHUUHED HANDADAG BNAA BUHEL BUTEN NEG GER BULIIG ORVONGOORON ERGUULJ GER BULEE TEJEEGEED YAVJ BSAN AAVIIG SHOROND TAMLAJ ALCHAAD YAJ NOIRON HURDEG ALUURCHIN BE?UNHEER JIGSHMEER,DEEREESEN ENE ZARIM GISHUUD YUNDAA UHTLEE AINAM BE,ENE HUN IHBYUM MEDEJ BGAA SHUU SHORONDON HORIJ BUGDIIN IL BOLGO.ODOO BAS ZAHIALAGCHGUI 3 HUN HELMEGDUULEED SHOROND HIITSEN BGAA SH DEE NAAD HURTS CHIN,YAJ GENERAL TSOL YAJ 75 TER BUM HORONGOTOI BOLSIIN NAADAH CHIN.MGOLCHUUDAA HUN ALSAN CH ZUGEER GENERAL TSOL ESVEL ELCHIN SAID BNO.

0  |  0
zochin(103.229.122.149) 2017 оны 11 сарын 15

IH.hurlyn.gishuud.bugd.Batzandan.shig.shudarga.baidag.bol.Mongol.uls.hugjinu.duu.bainga.demjdeg.shuu.amjilt

0  |  0
zochin(103.229.122.149) 2017 оны 11 сарын 15

mash.zuv.demjij.bna

0  |  0
ЗОЧИН(203.91.117.8) 2017 оны 11 сарын 15

ХУУЛИАРАА ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГААД ГАРСАН ХҮНИЙГ 5 ЖИЛ ГАДААД ОРОНД ЗОРЧИХЫГ ХОРИГЛОДОГ БИЗ ДЭЭ,ҮГҮЙ ЮУ

0  |  0
зочин (66.181.179.243) 2017 оны 11 сарын 15

Ээж тань Хурцаас айх ямар шалтгаан байна ч гэх шиг айгаад биш ард түмэн үнэндээ дургүй нь хүрч жигшиж, шийтгэхийг шаардаж байна ш дээ

0  |  0
Зо_(103.57.95.252) 2017 оны 11 сарын 15

Бизнестэй хумуус гарын усэг зураагуй харагдаж бна

0  |  0
Зочин(150.129.140.192) 2017 оны 11 сарын 15

”НО”-той хулгайчууд нь зураагүй байна шүү.

0  |  0
Top