Зөвхөн нэг улс 200 ширхэг ”Агаарын автобус” захиалав

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

Малайзийн төрийн өмчийн Air Asia авиа компани Ле Буржегийн нисэхийнсалонд болсон үзэсгэлэнд тавигдсан Airbus-ийн шинэ бүтээл A320 neo гэх нисэх онгоцноос 200 ширхэгийг захиалжээ. Гэрээний нийт үнэ нь 18 тэрбум гаруй ам,доллароор хэмжигдэх энэ наймаа Airbus компанийн хувьд худалдсан онгоцныхоо тоогоор дээд амжилт тогтоох боломжийг өглөө. Куала-Лумпурын нисэх буудалд байрладаг AirAsia компани нь Азийн хамгийн хямд үйлчилгээ үзүүлдэг нисэхийн тээврийн томоохон компани бөгөөд дэлхийн 25 улсад 400 гаруй чиглэлээр нислэг хийдэг аж. Энэ жилийн Ле Бурже дэх нисэхийн салон иргэний агаарын тээврийн техник үйлдвэрлэдэг Европын Airbus компанид маш үр дүнтэй боллоо.  Air Asia компани оролцсон нийт наймааны гэрээ нь  Airbus  үйлдвэрийн 700 онгоц нийлүүлэх 72,2 тэрбум ам.долларын өртөгтэй байлаа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lun(103.57.95.134) 2017 оны 12 сарын 05

UIDASHGUI TEEVERDEE

0  |  0
aguu setgegch(103.57.95.134) 2017 оны 12 сарын 05

USNII SHINJLEH UHAAN TOGS BOLCHIHVOL BUH SHINJLEH UHAANIIG HYALBAR NEEHED TUS BOLNO

0  |  0
zochin(1.75.215.215) 2017 оны 11 сарын 29

ter olon bayn guzeen unjsan nuhud iim zuild garaa sungval tna... tiim honch.rtoi bhguin haramsaltai

0  |  0
Zochin(92.208.13.240) 2017 оны 11 сарын 27

Tegehed manai tegehed toriin gants Miat kompanidaa gants ongots avch ogno gej hoshgooruulaad hayasan,odoo arai yadan oorsdoo zeelee arai yadan bolgoj bna

0  |  0
joooooo(103.212.119.21) 2017 оны 11 сарын 26

NOMER NEGT ORGOMJILDOG TEEVERDE

0  |  0
Top