Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар хар тамхитай холбоотой 532 үйлдэлтэй, 429 хүнд холбогдох, 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хийсэн байна. Үүнээс 311 үйлдэлтэй, 270 хүнд холбогдох, 112 хэрэгт яллах дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэсэн аж.
Тэгвэл өчигдөр гэртээ хар тамхи хэрэглэж байгаад баригдсан этгээдүүдийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газар нэгэн иргэнээс “хэсэг хүмүүс гэртээ хар тамхи хэрэглэж байна” гэсэн дуудлага ирсэн байна. Тус мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид, хар тамхитай тэмцэх газраас тухайн иргэний гэрт хяналт шалгалт хийжээ. Улмаар 25-45 насны гурван эрэгтэй болон хоёр эмэгтэй хар тамхи хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. Хэргийн газраас хар тамхины төрлийн бодис, хэрэглүүр зэрэг зүйлсийг хураан авсан аж. Одоогоор баригдсан этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, баривчлан хорьж байгаа гэнэ. Мөрдөн байцаалтын ажил үргэлжилж байгаа аж.
ЦЕГ хар тамхитай тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллага тасралтгүй үйл ажиллагааг явуулж байгаа гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд хар тамхинд живэхнээ Өмнө Говь аймагийн Цогт Цэций сум бол тэр чигтээ мимичид