Ж.Батзандан Хурцын эсрэг ”хурц” тэмцлээ үргэлжүүлж чадах уу

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилгаар БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Хурцын томилгоогоор  нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-ын 21 гишүүн дэмжиж улмаар УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.

Тус асуудлыг өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, байнгын хорооны гишүүдийн 74.3 хувийн саналаар Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Мөн эл асуудлыг УИХ-ын чуулганаар оруулахаас өмнө дээрх нэр бүхий гишүүдийн хүсэлтээр "Нээлттэй сонсгол" явуулахаар болов.

"Нээлттэй сонсгол"-ыг  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга О.Содбилэг ахалж, ажлын хэсэгт нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Н.Номтойбаяр, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, О.Баасанхүү нар орж ажиллахаар болжээ.

"Нийтийн сонсгол"-ын тухай хуульд зааснаар сонсголыг 14 хоногийн дотор товлон хуралдуулах ёстой. Шаардлагатай бол байнгын хороо болон дэд хорооны дарга "Нээлттэй сонсгол"-ыг яаралтай зохион байгуулж болдог аж.

Өчигдөр  болсон байнгын хорооны хуралдаан нэлээдгүй ширүүн болж Б.Хурцыг харсан гишүүдийн "хулхи нь буусан" гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл Б.Хурцын өмнөөс сөргөлдсөн хэн бэ гуай ч сайнаа үзэхгүй гэдэг нь түүний хэлсэн хэдэн өгүүлбэрээс  илт харагдсан  юм. "Нээлттэй сонсгол"-ыг санаачлагч Ж.Батзандангийн хувьд ч тэр "буулт" нь зөөлөрч  санал хураалт явуулахад Б.Хурцын эсрэг кноп дараагүй юм. Үүнээс харахад  Б.Хурцын эсрэг хурц тэмцлээ Ж.Батзандан гишүүн   үргэлжлүүлэх  үгүй эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.

Б.Хурцыг томилохоос өмнө "Нийтийн сонсгол" явуулах нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн нэрс

    УИХ-ын гишүүн Л.Болд
    УИХ-ын гишүүн Ж.Батзандан
    УИХ-ын гишүүн Н.Амарзаяа
    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
    УИХ-ын гишүүн Б.Болорчулуун
    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав
    УИХ-ын гишүүн Б.Жавхлан
    УИХ-ын гишүүн С.Жавхлан
    УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг
    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
    УИХ-ын гишүүн Г.Солтан
    УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат
    УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан
    УИХ-ын гишүүн Х.Баделхан
    УИХ-ын гишүүн О.Батнасан
    УИХ-ын гишүүн Х.Нямбаатар
    УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.160.121) 2017 оны 11 сарын 17

би буруу санаагүй бол энэ хүн гадаадад баригдчихаад монголын төрийн түшээдийн хүчээр гараагүй билүү хүлгийг унан байж мэднэ, хүнийг ханилан байж мэднэ гэж энэдээ Ер нь манайхан нэг хүнийг өчүүхэн байгуулсан гавъяаг тэнгэрт тултал хий магтдагийн гор Ямар нэгэн нотой хүмүүс л ямар нэгэн хэл аманд өртдөг шүүдээ Ерөнхийлөгчийн анхаарал тавих ажлын нэг одоо л ажил нь гараад ирлээ Үүүн дээр хуулийн байгууллага руу хийлгүй өөрөө шудргаар шийдвэрлүүлэх боломж байгаа шүү Ерөнхийлөгчөө

0  |  0
Худал(66.181.188.216) 2017 оны 11 сарын 16

Энэ хэзээний л худлаа гар байсан

0  |  0
zzzzz(27.123.212.128) 2017 оны 11 сарын 16

tomsogduulchihsen nohduud

0  |  0
999(122.201.24.1) 2017 оны 11 сарын 16

САЙХАН ЖҮЖИГ ГАРУУ ГҮЙ ЮУ. ХЭЛЖ ЯРЬСАНДАА Л БАЙГААРАЙ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 11 сарын 16

Ман-д салаавч түй май . Түшээд ээ! Үндэсниии үзэл иргэн бүрт байх ёстой шүү .

0  |  0
Top