О.Баасанхүү: Элбэгдоржийн хүслээр хүсвэл хэнийг ч шалгадаг, хүсэхгүй бол хэнийг ч шалгадаггүй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар нийт дөрвөн асуудал хэлэлцэхээр товлосон. Үүнд.

  • Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай санал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2017.11.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2017.09.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруудах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/
  • Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хэлэлцэх асуудлын хамгийн эхэнд  ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг  Элчин сайдаар томилох эсэх асуудлын хүрээнд нээлттэй сонсгол хийх тухай хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэж буй асуудлаар холбогдуулан үг хэллээ. Тэрбээр “Нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг өчигдөр байгуулагдсан боловч хуралдаагүй.  Уг нь ажлын хэсгээрээ хуралдаж өдөр, цагаа яръя гэсэн боловч хуралдаагүй.  Ажлын хэсгээс ямар ч шийдвэр гараагүй. Гэтэл энд өдөр судраа товлочихсон мэт яриад байх юм. Эсвэл надад хэлээгүй юм уу.

Миний ойлгож байгаагаар цэрэг, генерал хэн нэгнээс тушаал аваад бусдын өмнөөс янз бүрийн шийдвэр гаргасан байж болно. Тэгвэл тушаал өгсөн хүмүүсийг нь дуудмаар байна. С.Баярыг дуудмаар байна. Өчигдөр байнгын хорооны хуралдаанаар Л.Болд гишүүнтэй холбоотой ноцтой хоёр баримт ярьсан. Нэг нь, сайд байхдаа 5-6 компанийн нэрийг санал болгосон. Найзынх нь гэрт нь очтол тэдгээр санал болгосон компанийнх нь тамга нь байсан гэж. Миний харж байгаагаар  Ц.Элбэгдорж гэдэг хүний хуулийн сонголттойгоор хүсвэл хэнийг ч шалгадаг, хүсэхгүй бол хэнийг ч шалгадаггүй ийм л зарчим үйлчлээд байна. МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хангалттай шалгасан шигээ бусдыг нь ч гэсэн  шалгаач ээ. Намайг хүртэл Солонгос явахаа дурдаж байна лээ гэж зурагтаар ярьж байна лээ. Би ирэх даваа гаригт хойд солонгос руу явна. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Трамп мэдэгдэл хийлээ. Маш ноцтой. Солонгосын хойгт Тусгай байгууллагын тэргүүн нь очсон  байхад бид өнөөдөр энд алуурчин гээд яриад сууж байх юм" гэлээ.

 Гишүүдийн 60 гаруй хувь нь  Элчин сайдын томилгоог хойшлуулах саналыг дэмжснээр Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хойшлууллаа.

Одоо үргэлжлүүлэн төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(66.181.191.136) 2017 оны 11 сарын 17

gvi yahav de

0  |  0
Zochin(76.16.174.6) 2017 оны 11 сарын 16

Yvj yvj Baasanhuu chin unen um yridag um bn. Batzandang Shar hadand hevtuulj joohon emchilgee hiilgeed avbal deerdeh bolov uu? Nud ni neg l evgui hardag bolson.Ajil hiih bish heruuliin ug beldeed suudag bolson sh de.mgl chuud Heruulch er hund buuuur durgui

0  |  0
Deeguur tolgoit(202.9.43.142) 2017 оны 11 сарын 16

4n useg gedeg shtee. Odoo l Xurts gedeg bolj kkkkk

0  |  0
mongol(122.201.24.133) 2017 оны 11 сарын 16

ENE HURTS GEGCH SHUDARGA TSARAILSAN LUIBARCHIN ELBEGDORJIIN BUGSNII ALCHUUR, **** SHIG NOBSH BYH ULS TURCHDIIG ATGACHIHSAN, UMDUND NI SHEESIIG UTGUNTEI NI GOIJUULJ BAINA DAA. UDAHGUI ERUNHII SAID BOLOH YUM BAINA DAA. NUGUU NYAMDORJIIN SURAG BAIHGYI YU. MONGOL ULSIIG IIMERHYY HEDHEN LUIBARCHID UDIRDAJ BAINA DAA.

0  |  0
Irgen(103.57.93.21) 2017 оны 11 сарын 16

Yag vnen hellee, baasanhvv gishvvnig demjij bn

0  |  0
Top