Өмнөговийн удирдлагууд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

Өмнөговь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн төлөөллийг аймгийн удирдлагууд "Бид хамтдаа" уулзлтад урьж бизнесийн орчинд тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцжээ.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт баялаг бүтээгчдийг хөнгөлөлттэй зээл хөтөлбөрт хамруулах бодлого баримталж, уул уурхайн компани болон томоохон төсөл хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд ханган нийлүүлэх бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний 50-аас дээш хувийг орон нутгийн иргэд, хоршоо, нөхөрлөл компаниудаар гүйцэтгүүлэх  зэрэг заалтыг тусгажээ. Эдгээрийг  бодит ажил болгоход аймаг орон нутгийн удирдлагууд бизнес эрхлэгчидтэйгээ уялдаа холбоотой ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.  Мөн 14 төрөл, 30 гаруй бараа ажил үйлчилгээг зөвхөн Өмнөговь аймгийн компаниуд Оюу толгой ХХК-д нийлүүлж, хамтран ажиллана гэдгийг дуулгажээ.


А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top