Улсын хэмжээнд хадгаламж зээлийн 291 хоршоо үйл ажиллагаа явуулж байна. 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд 19 хоршооны тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч байгаа ажээ. Санхүүгийн зохицуулах хорооноос хууль, тогтоомжид нийцүүлэн гаргасан журам, заавруудын дагуу Хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгодог байна.
ХЗХ-д энэ хугацаанд шалгуур ханган, тогтвортой ажилласан тохиолдолд тусгай зөвшөөрлийг дахин гурван жилийн хугацаагаар сунгадаг. Хоршоод тусгай зөвшөөрлийнхөө хугацааг дуусахаас 45-аас доошгүй хоногийн өмнө холбогдох хүсэлт, санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, мэдээллээ Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэхээр журамлажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )