Баарны үүдэнд сэлэм барьж зодоон хийж буй С.Бямбацогт гэх иргэний бичлэг цахим ертөнцөд тавигдсан даруйдаа олон хүний эгдүүцлийг хүргээд байсан юм. Түүнийг Шөнийн цэнгээний газар сэлэм эргүүлсэн залуу ч гэж нэрийдэх болоод байгаа. Тэрбээр баар луу хамгаалалтын залуустайгаа сэлэм барьж дайрсан юм. Улмаар түүнийг туслахуудтай нь хамт цагдан хориод байгаа. С.Бямбацогт барьж байсан сэлмээ тоглоомон сэлэм хэмээн мэдүүлээд байсан юм. Тэгвэл хэргийг шалгаж байсан албан хаагч нар хэрэг болох үеэр ашиглаж байсан жинхэнэ сэлмийг нь туслахынх нь аавын гэрээс илрүүлжээ. Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхавгасүрэнгээс тодруулахад “Энэхүү хэргийг мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа. Байцаалтын үеэр туслахынхаа хамаатны гэрт бичлэг дээр үлдсэн зэвсгийн чанартай зүйлсийг нуусан болохыг тогтоосон. Өчигдөр туслахынх нь аавын гэрийг шалгаж, хэрэг болох үед хэрэглэгдэж байсан зэвсгийн чанартай эд зүйлийг хураан авсан. Сэлэмнээс гадна, бэйсболын цохиур, заазуур зэргийг хурааж авсан” гэлээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Orchin uyiin selem Togmid !
Ah dvv 2 togloomon selem gej hudlaa medeedel ugsun hergeer nemj shiitge
Цагдаа нар мундаг.Танхайчууд хууль байхгүй мэт аягладаг болжээ Бүүр даварчихсан
Odoo shitgel ni yah boloo tvgshvvrtei nigemd amidarch bnaa bid
manai orni tsagdaa ajildag yum bnaa