”Шилдэг жудоч-2017”-д түрүүлбэл 300 мянгаар шагнана

Төв аймгийн Засаг даргын ивээл дор  “Шилдэг жүдо-2017” тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 24-26 өдрүүдэд Зуунмод суманд зохион байгуулагдах тус тэмцээнд, хөвгүүд -27 кг-аас +90 кг хүртэл нийт 14 жинд, охидоос -32 кг-аас +70 кг хүртэл 10 жинд өрсөлдөх юм.

Тус аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: "Монголын Жүдо бөхийн холбооны “Шинэ менежмент” хөтөлбөрт тусгасан аймаг бүрийг жүдо бөхийн тэмцээнтэй болгох, хөдөө орон нутагт жүдо бөхөөр хичээллэж буй хүүхэд, залуучуудыг улсын чанартай  уралдаан тэмцээнд оролцуулж, харилцан бие биеэс нь туршлага судлуулж, тамирчдын барилдааны ур чадварыг дээшлүүлж, залгамж халааг бэлтгэх зорилтыг ажил хэрэг болгох зорилгоор  “Шилдэг жүдо-2017” тэмцээнийг зохион байгуулах гэж байна" гэв. 

Зохион байгуулагчаар Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын жүдо бөхийн холбоо, “Дэлхийн Зөн” Төв ОНТ, “Шилдэг жүдо” клуб зэрэг гарууд хамтран ажиллаж байгаа аж.
Харин тэмцээний  тэргүүн байрыг 300 мянга, дэд байрт шалгарвал 200 мянга, гутгаар байрт 100 мянган төгрөгийн шагнал олгохоор тогтжээ.
Л.Зул
www.zindaa.mn
Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )