Уурхайн гүнээс хоёр дахь осолдогчийг гаргажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар дөрийн 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажилласан.   Аврагчид 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байсан. Тэгвэл  оройн 18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top