Аврах ажиллагаа явуулах үеэр 10-аад удаа нуралт үүсчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Налайх дүүрэгт нүүрсний бичил уурхайд нуралт үүссэний улмаас хувиараа нүүрс олборлож байсан хоёр иргэн дарагдсан дуудлагаар баг гарч, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан. Тэд уурхайн гүнд осолдогч хоёр дахь  хүнийг гаргасан.

Уурхайн амнаас 140 метрийн гүнд нуралт үүссэн. Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг гаргахаар өглөөний 04 цагаас эхлэн ажиллаж байна. Уурхайн гүнд 10 орчим удаа нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажиллажээ. Аврагчдын ажилласан нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй,  гал гарах нөхцөл бүрдсэн, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс дөрөв дахин илүү хортой хий (нүүрсхүчлийн дутуу исэл) ялгарч байгаа зэрэг нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэж байжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top