Маргаашийг аз жаргалтай эхлүүлэхийн тулд өнөөдрийг тав тухтай өнгөрүүлээрэй

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

 

Тавилга яагаад чанартай байх ёстой вэ?

Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ бол тавилга шүүдээ тэр тусмаа та гэрийнхээ тавилгыг сонгохдоо хамгийн түрүүнд чанартай болон эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тавилгуудаас сонгон худалдан авах хэрэгтэй. Чанарын шаардлагыг хангасан тавилгыг худалдаж авснаар та болон таны гэр бүл бяцхан үрс тань эрүүл орчинд амьдрах хамгийн чухал орон зай болж өгнө гэсэн үг. Чанартай тавилгыг сонгохдоо хамгийн түрүүнд тавилгын хийгдсэн материал маш чухал ЕВРОПЫН улс орнуудад үйлдвэрлэгдсэн тавилга болон хавтан, модон тавилгууд нь бүгд эрүүл ахуй чанарын шаардлагыг бүрэн хангасан байдаг гэдгээрээ давуу талтай.


Өнөөгийн залуус маань гэртээ сонгож буй тавилгуудаа ямар материалаар хийгдэж байгаагаас үл хамааран үнэ дээр ач холбогдол өгөн сонголтоо хийсээр байна. Чанарын шаардлагыг хангасан тавилгууд нь Е1 стандартаар баталгаажсан байдаг. Энэ стандарт нь тавилганд агуулагдах цавуулгийн хэмжээг тодорхойлдог бөгөөд стандарт хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хүний биед сөргөөр нөлөөлөх сөрөг талтай байдаг. Ийм учраас та тавилгаа сонгохдоо эрүүл мэндийн шаардлагыг хангасан эсэхийг зайлшгүй шалгах хэрэгтэй.

Орчин үеийн тавилгын чиг хандлага

Техник технологи хөгжихийн хирээр тавилгын чиг хандлага мөн хүмүүсийн хүрээлэн буй орчноос авч буй таашаал мэдрэмжүүд маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Тэр тусмаа тавилгаас авах мэдрэмж таны амьдралын салшгүй нэгэн хэсэг болж байна гэсэн үг юм. Гэрээ хэрхэн тохижуулахаас шалтгаалан тухайн орон зайгаас авах мэдрэмж, тав тух төдий чинээгээр нэмэгдэж буйн шинж юм. 

Танд зөвлөхөд:

-          Тавилгын чиг хандлага нь ихэвчлэн цагаан өнгө болон завсрын шаргал, саарал, завсрын саарал өнгөтэй зохицох тавилгууд бух төрлийн зүйл дээр уусах боломжтой өнгөний шийдлүүдийг нэмж оруулж өгдөг болсон.

-          Тавилгын трэнд болж буй нэгэн урсгал нь TRANSITIONAL стиль бөгөөд  шилжилтийн гэсэн утгыг илэрхийлдэг. Шилжилтийн гэдэг нь та Модерн болон Классик тавилгуудыг хооронд нь хослуулан байршуулах боломжтойгоороо илүү давуу тал болж өгдөг.

-          Орчин үеийн чиг хандлагыг илэрхийлсэн тавилгууд нь ухаалаг бөгөөд тавилгын ашиглалт орон зайг дээд зэргээр бүрдүүлэх болсон. Нэмэлт USB залгуур, Лед гэрэл, номын тавиур зэргийг унтлагын оронд суурилуулж өгсөн байх жишээтэй

-          Мөн шинээр баригдаж буй орон сууцнуудын мк.в багаар баригдаж байгаатай тохируулан залуучууд маань  орон зай болон хэлбэр хэмжээг ухаалгаар шийдсэн, зай талбай бага эзлэх тавилгуудыг сонгодог болсон. Тиймээс залуучуууд маань  эрүүл ахуйн шаардлагыг хангасан, зай талбайг ухаалгаар шийдсэн тавилгаас сонголтоо хийх хэрэгтэй.

Манай дэлгүүрт худалдаалагдаж буй тавилгууд

Хүмүүс амьдралынхаа 30% -ийг унтаж өнгөрүүлдэг. Иймээс унтлагын өрөөний тавилгууд нь таны амьдралын салшгүй нэгэн хэсэг гэж хэлж болно. Мөн эзэгтэйчүүдийн хамгийн их цагийг өнгөрүүлдэг хэсэг бол мэдээж Галын өрөө байдаг шүүдээ. Тэр ч энэ удаагийн онцлох тавилгууд нь УНТЛАГЫН ӨРӨӨ болон ИТАЛИ ГАЛ ТОГООНЫ тавилгууд юм.

 

 “ИТАЛИ ГАЛ ТОГОО”-ны онцлог:

  • Суурь хэсгийн гоёлын өнгөлгөө нь тавилгын доод хэсгийн хавтангийн эдэлгээг утрасгаж шороо тоос, шингэн зүйл орохоос хамгаална. 
  • Дэлхийд танигдсан #HETTICH брэндийн он удаан жилийн эдэлгээ даах, ил харагдахгүй тайвшруулагчтай зам, нугасаар тоноглогдсон / Дээд зэргийн технологийг ашигласан /
  • Шүүгээний дотор хэсэгт давхар шургуулгатай 
  • Шургуулганы дотор хэсэг нян бактер үржихгүй, зэвэрдэггүй метал тоноглолтой 
  • Угаалтуурын доод хэсэгт хамгаалалтын гадаргуу суурилсан нь ус алдах тохиолдолд бусад хэсэгрүү нэвтрэх болон зэврэх, элэгдэхээс хамгаална 
  • Дээд зэргийн “HIGH GLOSS” гялалзсан өнгөлгөөтэй  

“HIGH GLOSS” өнгөлгөө нь энгийн өнгөлгөөнөөс 2-4 дахин илүү гялалзах бөгөөд бусад тавилгын гадаргуунаас гэрлийг шингээн, өнгийг төгс харагдуулах байдлаараа  өвөрмөц давуу тал болдог.

Олон төрлийн технологийн дэвшлийг харуулах тоноглолуудын сонголт үнэнд нь багтсан зэрэг давтагдашгүй олон шийдлийг нэг дор агуулсан.  

ИТАЛИ ГАЛ ТОГООНЫ тавилгыг та гэрийнхээ гал тогооны хэмжээнд тохируулан ЗАХИАЛГААР хийлгэх боломжийг олгож байна.

  1. Шинэ үйлчилгээ

Манай компаний зүгээс чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдээ хүргэх зорилгоор ХУВЬ ЛИЗИНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ шинээр санал болгон нэвтрүүлж эхлэж байна.

Хувь лизингийн үйлчилгээ нь та өөрийн хүссэн тавилгаа сонгоод ХҮҮГҮЙГЭЭР 6-12 сарын хугацаатайгаар авах боломжтой болох юм. Та өөрийн худалдаж авч буй үнийн дүнгийн  урьдчилгаа 30-50% - ийг төлөөд тавилгатай болох боломжийг бид олгож байна.

ШИНЭ СОНГОЛТ” брэнд тавилгын их дэлгүүрээс.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 11-463083, 8885-4545

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top