Х.Энхболд дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Олон улсын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын насанд хүрэгчдийн ДАШТ Чех улсын Пильсен хотод болж байна. 47 дахь удаагийн тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор найман тамирчин эх орноо төлөөлөн хүч үзсэнээс өчигдөр 105 кг-ын жинд Х.Энхболд алтан медаль хүртэж, Чехийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүллээ. Тэрээр цээжиндээ 317 кг-ыг шахсанаар түрүүлсэн бөгөөд энэ амжилт нь Монголын пауэрлифтингчдийн хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн хоёр дахь алтан медаль бөгөөд хэвтээ шахалтын төрөлд анхных болов. Дашрамд дуулгахад тэмцээний өмнөх өдрүүдэд манай баг тамирчдаас 83 кг-д Б.Гансүх, 74 кг-д Л.Ганбаатар нар хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжилж байхад Монголын баг тамирчид ДАШТ-д төрийн дууллаа нэгэнтээ эгшиглүүлж, хоёронтой мандууллаа.

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.217.177) 2017 оны 11 сарын 17

Yg delhiin avraga mon uu

0  |  0
monhjargal(66.181.161.105) 2017 оны 11 сарын 17

Zayaa baatariin buyn nemeh yu hiij bdag bilee luiviriin mongoor eveen tetegsen hereg bhaadaa. Hogjiliin banknaas deerem hiisen tegeed hytaduudiig zam tavine geed hulhigdsan nohor mondoo.hurelsuhiin zurgiig bariad yvj bgaa nohor mondoo gold zogsoj bgaa tsagaan b puuztei nohor.

aa(103.10.22.87) 2017 оны 11 сарын 17

bayr hurgie.mundag zaluustaa

0  |  0
Top