Дорноговь аймгийн Замын Үүд суманд алга болсон найман настай Д.Сэржмядаг охиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсээр 10 гаруй хонож байгаа билээ. Охин Замын-Үүд сумын хоёрдугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагч юм.
Тэгвэл охиныг олдсон байх магадлалтай, Эрээнээс гэр лүүгээ утастсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өчигдөр цацагдсан. Энэ тухай охины ар гэрийнхнээс нь тодруулахад “Огт тийм зүйл болоогүй. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Одоогоор охиныг улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа аж. Энэ тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхавгасүрэнгээс тодрууллаа
- Охин гэр лүүгээ утсаар ярьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Энэ тухайд?
- Өчигдөр худлаа мэдээлэл гарсан байна лээ. Одоогоор охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Ямар нэгэн сураг гараагүй байна.
- Охиныг эрэн хайх ажиллагаа Эрээнд хангалттай сайн хийгдэхгүй байна гэж үзэж байгаа. Учир нь Д.Сэржмядаг охиныг эрэн хайж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл Эрээнд цацагдаагүй байгаа юм. Мөн охины зурагт хуудсыг тараагаагүй гэсэн. Иргэд нь ч найман настай охин алга болсон гэх мэдээлэлгүй байгаа гэж байсан?
- Эрээний цагдаагийн газраас албан бичиг бидэнд ирсэн. Эрээний цагдаагийн газар охиныг эрэн хайх ажиллагааг хуулийн хүрээнд хийж байгаа гэсэн юм. Зурагны хувьд гэвэл манайх алга болсон Хятад хүний зургийг Нарантуул захаар тарааж эрэн сурвалжилж болохгүйтэй адил юм. Ямар ч байсан охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байгаа.
- Эрэн хайх ажиллагаанд хэчнээн албан хаагч оролцож байгаа вэ?
- Улс даяар онцгой байдал зарлаж, бүхий л цагдаагийн албан хаагч нар хайх ажиллагаанд оролцож байгаа. Тухайлбал, онцгой байдал, хэв журам, дотоодын албан хаагч гэх мэт.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 31 )
Энэ охиныг олоод Монгол улс иргэнээ хамгаалдаг гэдгийг харуулаад өгөөч өндөрлөгүүд минь, Тэгвэл та нарыг бүх булайг уучилья. Та нарыг өөрөөр харья
HAR GYALGAR UUTAND HIISEN ED ZUILSIIG GAALIIN RENTGEN TUYA ILRUULJ CHADDAGGUIG ASHIGLAJ HILEER GARGASAN BAIJ BOLNO
эвий нялх амьтан хурдан олдож ээжийхээ халуун өвөрт тэврүүлээсэй
Evii dee, oldoosoi doo, nyalh amitan. Haana yajshuuhan bdag uym boldoo. Hetsuu uym daa
Evii dee, oldoosoi doo, nyalh amitan. Haana yajshuuhan bdag uym boldoo. Hetsuu uym daa
Тэр олон бөө үзмэрч хаана байна. Аль эрт үхсэн хүнтэй яриад байдаг биз дээ.
Хурц гэж мундаг хүнээр олуулах хэрэгтэй
Энэ үнэхээр хүнд асуудал боллоо.Одоо наад охин лав монголд байхгүй байхаа.энэ их шуугиан мэдээлэлийг байнга авч байгаа.маш том бүлэглэл байна Одоо дараагийнх нь хаанаас вэ гээд судалж байгаа байхаа.үнэхээр хэцүү байна даа.хөөррхий. би 5 охиноос одоо 3нь байна.сэтгэл үнэхээр өвдөж сууна.одоо гадна талд тэгэхдээ маш нууц байдалд хайх нь үр дүнтэй байх байхаа.
Хилээр гарч бгаа хайрцагтай ачаа бараа гаальтай машин сайн үзсэн юм уу тэр үед.
Ene mundag Hurts geed bgaa nuhruu ene ohinii eren haih uil ajillagaandaa tomilooch.Hurtsaas desad tsagdaagiin baiguullagani olj chadahgui bgaan bish uu
ТАГНУУЛЫН ГАЗРЫНХАН ДАРГА НАРЫН ТӨМСГИЙГ БАЗАХ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛЖ БАЙХААР ЭНЭ ОХИНЫГ ОЛЧООСОЙ БИЛЭЭ, ХУРЦ ТИЙМ МУНДАГ ЮМ БОЛ ЭНЭ ОХИНЫГ ОЛООД ӨГӨӨЧ АРД ТҮМЭНДЭЭ, ЦААШ НЬ ЯРИХ УУ, БОЛИХ УУ
Yanadaa gants hvvhed olj ch chadku uchnuun honochood bhad ymar ch surag bhku gd suuj bhin yaj ajilaa hiigeed bgan be.Ter jaahan ohin haana yaj zowj bga bol ter awaad ywsan hvn yasan hatuu setgeltei ym be hvnii hairtai ohin vriig awaad ywchdag vneheer heleh ch vg algadaa mongol hvn gdg ner svriig gutaasan muu nowsh
ганц хүүхэд олчоочдээ та нар ядаж нэг сураг ажиг гаргаач.энэ олон хоног өнгөрч байхад хумхын тоос болоод замхраад алга болцон юм шиг л байх юмаа.
худал мэдээлэл тараагаад байгаа хүмүүст хариуцлага тооцохоор юмаа. Хүний зовлонгоор тоглоод байдаг яасан шийдсэн сэтгэлтэй хүмүүс бэ
Худал мэдээлэл тарааж байгаа сайт Болон хувь хүнийг хуулийн хариуцлага Тооц. Бусдын зовлонгоор ингэж зугаа Хийж болохгүй шүү дээ.
Энэ худал мэлээлэл хийгээд бгаа хүмүүсийг шалга нотой бна
УТСААР ЯРЬСАН ГЭХ МЭДЭЭЛЛИЙГ ЦАЦСАН ЭХ СУРВАЛЖЫГ ОЛЖ ШАЛГАВАЛ ИХ ЮМ ГАРАХ БАЙХ ШҮҮ. ХАМААТАЙ БОЛООД Л ОЛНЫГ ТӨӨРӨГДҮҮЛЭХ ГЭЖ САНААТАЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.