Тагнуулын ерөнхий газраас төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн нууц хамгаалах ажилтнуудад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх мэргэшүүлэх сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.11-т заасан “Төрийн болон албаны нууцыг хадгалах хамгаалах, ашиглах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах” үүргийн дагуу дагуу сургалтыг явуулж байгаа аж.
Сургалт 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, нийслэл дэх төрийн байгууллагуудын нууц хариуцсан ажилтнууд хамрагдаж байна. Орон нутаг дахь төрийн байгууллагын нууц хариуцсан ажилтнуудын сургалт энэ сарын 20-ны өдрөөс эхлэх юм. Цаашид төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон төрийн нууцтай танилцах эрх бүхий албан тушаалтнуудад шат дараалсан сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 3 )
НУУЦЫГ ЧАНДЛАЖ ЧАДАХГҮЙ .НУУЦЫГ ХУВЬДАА АШИГЛАДАГ АРЧААГҮЙ ХҮМҮҮС СУРГАЛТ ХЭРЭГГҮЙ .МАНАЙ ТАГНУУЛЫНХАН АВГАЙЧУУЛААС ЯЛГАРАХ ЮМ АЛГАДАА
ийм сургалт явуулж улсын мөнгийг үрээд яах нь бэ Хурц дарга нь би цааш ярих уу яах вэ гээд данхалзаад байхад энэ сургалтаа зогсоо битгий ард түмний татварын мөнгийг үр