Монгол төрийн ”Хурц”-дмал байдал намжих уу

Монголын улс төрчид бүлэглэж нийлэхээрээ хуучин Ерөнхийлөгчөө хүртэл буруутгаад оймстой нь авч яваад хориулчихдаг “хүчирхэг” хүмүүс дээ. Харин ойрын өдрүүдэд ТЕГ-ын огцорсон ганц даргынхаа өөдөөс үг ч дуугарч чадахгүй бүлх залгичихсан юм шиг сууцгаах болов. Дуугарч байгаа нь гарын таван хуруунд ч багтахаар тооны хүн харагдана. Эхнээсээ дарамтанд өртөж байх шиг. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хурц оронд минь хүнээр алуулна гэж сүрдүүллээ...” гээд УИХ-ын даргаас Төрийн хамгаалалт хүслээ. Нийгэм даяараа Б.Хурцыг ширтэж байна. Түүний амнаас хэн гэдэг гишүүний тухай ямар ноцтой үг унах бол гэж хүлээх байдал ч газар авав. Үнэхээр тэр олон улс төрчийн нууцыг мэддэг, түүнийгээ ирээдүйн зам мөрөө дардан байлгахад ашиглах зорилгоор хадгалж байсан мэт авирлаж эхэллээ.

 Улс хоорондын харилцааны асуудал, УИХ-ын гишүүдийн нэр төр, ТЕГ-ын даргын эрх үүргийг үл тоов. БНСУ-д элчин сайдаар томилогдож байвал бусад нь түүнд хамаагүй бололтой. Хамгийн гол нь үнэн, худал нь үл ойгогдох зүйл ярьж, “би үргэлжлүүлээд ярих уу, яах вэ...” хэмээн ширээ тогшиж сууна. Хөх инээдээ барьж чадахгүй завьжаараа урсган буй нь энэ төрийн эрх мэдэлтнүүдийн олонхыг “атгачихсан” хүн гэдгээ тодорхойлоод байх шиг. Ер нь л дийлдэхгүй гэдгээ хэл үг, царай төрхөөрөө харуулж байна. Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг хүртэл хэрэгт холбогдолтой мэт мэдэгдэл хийв. Ц.Нямдорж тэргүүтэй УИХ-ын цөөн гишүүн үнэн мөнийг тогтоохын тулд Б.Хурцыг элчин сайдаар томилох тухай асуудлыг түр хойшлуулахыг УИХ-ын чуулганы үеэр хөндсөнөөр түүнийг явуулчихалгүй түр торгоолоо. Гэвч нууц амрагаа эхнэрээсээ хаацайлах мэт түүнийг өмгөөлсөөр, дэмжсээр. Одоо харин хэн зогсоох вэ.

                  Өөрт нь “өргүй” хүн л...

 МАН-ын их хурал ирэх долоо хоногийн даваа гарагт эхэлнэ. Түүгээр намын даргын суудалд хэн суух, улмаар Ерөнхий сайдын сэнтийд ахих шинэ хүн ч тодорч мэдэх. Мөн тэр сонголтоор Б.Хурцыг энд нь “тогтоох” зоримог нэгэн, эсвэл Элчин сайдаар зүтгүүлж, үдэх Хурцын “гарын хүн” хоёрын нэг гарч ирэх биз. Одоогоор У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нарын нэр МАН-ын даргын сунгаанд яригдаж буй. Д.Хаянхярваагийн хувьд нэгэнт өрсөлдөхөөр сэтгэл шулуудсанаа олон нийтэд албан ёсоор дуулгачихлаа. Мэдээж энэ гурваас хэн нь Б.Хурцад, “ярь ярь...хариуцлагаа харин өөрөө үүрнэ шүү” гээд хэлчих бол. Д.Хаянхярваа, Н.Дэмбэрэл нарын хувьд бол мэдэхгүй юм. Харин У.Хүрэлсүх байж мэднэ. Мэргэжлийн Засгийн газрын Шадар сайдын албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, тэмцэж явахад нь ТЕГ-аас түүний эсрэг мэдэгдэл хийж байсан удаатай. Гэвч жирийн хэн ч итгэхээргүй, өөрөө өөрийгөө тагнасан чагнасан асуудал, Херогийн Б.Баатартай утсаар ярьсан бичлэг зэрэгхэнээр түүнд саад хийхийг оролдсон. Үнэндээ өөр дэлгэчихээр олигтой баримт олдоогүйгээс тэр биз. Ямар нэг асуудал байсан бол түүнийг бариад хорьчих байсан байх.  

 Нэгэнт намын даргаар сонгогдчихвол, У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдын суудал нь бөхжихийн дээр дараагийн алхмуудаа зоригтойгоор хийх бүрэн боломжтой болох билээ. Тэр алхамын нэг нь Б.Хурцыг эх оронд нь барьж тогтоох, тэгээд түүнээс тодруулах ёстой зүйл байвал тодруулж, үнэн зөвийг олон нийтэд түгээх явдал байж мэдэх юм. Ер нь тэгээд Б.Хурцыг зогсоочихоор өөр хүн цухуйх ч үгүй биз дээ. У.Хүрэлсүхийн эсрэг хууль хүчний хамгийн том гэгддэг байгууллагууд л  сөрөг мэдээлэл түгээснийг олон нийт мэдэж байгаа. Тэгэхээр Б.Хурц, У.Хүрэлсүх хоёрт найзархаад байх явдал байхгүй нь тодорхой. Б.Хурцыг элчин сайдаар томилох тухай асуудлыг түр хойшлуулсаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг яаралтай дуудаж уулзсан тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өчигдөр түгсэн.

 Б.Хурцыг Ерөнхийлөгч Х.Баттулга уухайлан дэмжиж байгаа юм биш байгаа гэсэн хардлага ч түүнээс үүдэн олны дунд төрж байх шиг. Одоогоор Б.Хурцыг хурцаар шүүлжилж, түүний эсрэг зогсож чадаж байгаа УИХ-ын гишүүд гэвэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж тэргүүтэй, Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, О.Содбилэг... нарын хэдхэн хүн л байна. Мөн Ерөнхий сайд түүний өмнө хүлцэнгүй зогсох хүн биш гэдгээ эд нараас өмнө харуулчихсан. Тэдний дундаас Л.Болдыг Хойд Солонгостой зэвсгийн наймаа хийсэн гэж Б.Хурц хэлсэн. Харин тэр тухай Хууль зүйн сайд “Ямар ч бичиг, мөнгөний нэхэмжлэл алга...” гэсэн тайлбар өгөөд байгаа. Хурцыг найзархан дэмжиж байгаа хүмүүсийн түүчээ нь МАХН-ын гишүүн О.Баасанхүү бол араас нь УИХ-ын бусад гишүүд гүйлдэж буй билээ.  Ямартаа ч дээр дурдсан цөөн ч гэсэн  улстөрч лав Б.Хурцад “өргүй” бололтой. Улс төрийн хурцхан үйл явлууд өрнөж, толгой түрийгээ мэдэхээ байж эхлэв. Бид хэзээ "Хурцын" төрөөс Монгол төрд шилжиж, амар амгаланг олох юм бол...

З.Говьсайхан

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 22 )

Tsagdaa [ 73.239.110.215 ]      |     11-р сарын 20 -нд, 04:28 минутанд

Zail tsaashaa.

Tsagdaa [ 73.239.110.215 ]      |     11-р сарын 20 -нд, 04:28 минутанд

Zail tsaashaa.

Zochin [ 86.16.255.77 ]      |     11-р сарын 19 -нд, 12:32 минутанд

Mongolchuud am neevel uushig nee gedeg sen, Hurts urgeljiluuleed yarih l bolj dee, 76 gishuun uur bas bus humuus geed yarihaar nileen udaan yariltsah ,,,,,,,,ter solongos ruu yavah bur utgagui bolchihloo,,,,tenegee

зочин [ 122.201.21.111 ]      |     11-р сарын 18 -нд, 14:16 минутанд

энэ инээж бга нь монгол царай бишээ

зочин [ 122.201.21.111 ]      |     11-р сарын 18 -нд, 14:16 минутанд

энэ инээж бга нь монгол царай бишээ

зочин [ 122.201.21.111 ]      |     11-р сарын 18 -нд, 14:15 минутанд

ямар муухай инээдэг нүдэнд хүйтэн царайтай залуу вэ иймэрхүү хүмүүсийг төрөөс хол байлга монгол хөгжихөө байлаа

зочин [ 109.252.28.35 ]      |     11-р сарын 18 -нд, 12:25 минутанд

нямдорж энхбаярыг баривчилахад уурэг огчихоод, би мэдээгуй унтаж байсан хурцыг юу ярьсаныг би мэдээгуй хахуулаар авсан хаусандаа амарч байхдаа телевизээр узэж мэдлээ гэж худлаа яриад байгаа юм. хулгайч нямдорж чи сайд болоод юуч хийсэнгуй зовхон ос хонзонгоор ажилаа явуулж байна. батзандан боосийг бодвол баасанхуу зов юм ярьдаг шуу. туунийг дэмжиж байна.

Uu [ 84.74.122.161 ]      |     11-р сарын 18 -нд, 08:10 минутанд

Ta nar muusain dahin gesen shig balise ineedeg novsh ve.daapaalj bgaamshig.nulimchmaar

Гомбо-Аюуш [ 202.9.43.187 ]      |     11-р сарын 17 -нд, 13:00 минутанд

Элчингээр явуулж далдруулж байгаад нүхийг нь ухах гээд байж болох л юм.Бөлдөгдүүлсэн сданууд бол энэ төрийн гутамшиг шүү.Өлсөглөн мөнгө шаадаг сдануудаа одоо болно.Улсынхаа төлөө юм хий.Хурц бол хол явахааргүй болтолоо олон дайсан өөртөө бэлдлээ.жинхэнэ зэвүүнүүд нь ард нь үлдэв.

YU [ 103.57.92.224 ]      |     11-р сарын 17 -нд, 12:18 минутанд

MONGOL BATALGA YAGAAD ENE HUNIIG SHUURAHAI DEMJEED BNAAAA... ARD TUMEEEEN.

Эрка [ 66.181.189.11 ]      |     11-р сарын 17 -нд, 12:16 минутанд

Солонгос явмаар байна уу тэгвэл хурцаас сайн асуу цааш нь сайн яриул тэгээд виз но

ТАМ [ 203.91.117.8 ]      |     11-р сарын 17 -нд, 11:30 минутанд

Их цэвэрлэгээнд нэгд Даанч хүзүүгүй хүнээс УИХ-ын 76 айгаад, чичрээд байсан. Хурц эхнээс нь намнах нь дээ... Болж болж.. Хурц жаахан идээ л биз. Харин Сүүлийн 26 жил улс төрч нэртэй МАНАН бүлэглэлийнхэн Монголыг тэр чигээр нь хуваан идсэн. Бүгдийг илчил.... Бид ийм маягаар сул дорой бөлдөгдүүлчихсэн УИХ-аар Монголоо удирдуулж болохгүй... Хурдан тарааж.. Луйварчдыг улс төрөөс холдуулж Монголоо гадныханд барьцаалагдсан новшнуудаас салгая... Хурц өөрийгөө шүүмжлээд байгаа хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгтэй... Бусад нь бол лоолой гарууд байна даа...

irgen [ 202.179.27.52 ]      |     11-р сарын 17 -нд, 09:13 минутанд

Elchin saidaar neriig ni devshuulsen manai Eruhiilugch manai erunhii said nar umar huniig demjiheer oruulsandaa tailbar hiih bh daa . Unekheer diplomat ajliin shaardlaga hangasan gej helekhed hetsuu um bish uu

зоригийн хэрэг [ 103.212.117.204 ]      |     11-р сарын 17 -нд, 09:06 минутанд

бусад гишүүд айсандаа биш авиллага авсандаа биш Батзандан Аюурсайхан нараас өөр Нямдоржийн тоглоомонд орохгүй буурь суурьтай хүмүүс хөндлөгөөс ажаад сууж байна.Аюурсайханы хөдөлмөрийн гараа Багабандийн туслахаар эхэлсэн гэдэг.Содбилэг Отгонбилэгийн хүү,Батзанданг 7 сарын 1 нд гэмгүй хүмүүсийг үймээнд турхирч 5 хүний амь алдсанд буруутгадаг боловч Магнай шоронд сууж Батзанданг хэн нэгэн хуулийн эрх мэдэлтэн сугалсан.хэн тэдний ард байна.Яагаад Хурцаар Зоригийн захиалагчийг зарлуулахгүй гэж сандран ажлаас нь авч хаяв.Хурц Солонгос явах гэж биш явахгүй үзэлцэх хүсэлтэй байгааг ойлгохгүй байгаа юм

Иргэн [ 122.201.24.20 ]      |     11-р сарын 17 -нд, 08:00 минутанд

Төрийн толгойд суусан луйварчид эхнээсээ чичирч эхэлж байна даа. Ашгүй дээ бөөн идээ бээр хагарч үнэн ялах болноо. Хулгайчид байх ёстой шорондоо орлх нь тодрхой

Иргэн [ 202.9.42.193 ]      |     11-р сарын 17 -нд, 07:44 минутанд

Эрдэнэтиин маань сураг ажиг гарах нээ .толгойнууд маань хармагтай ирж байгаа юм бус уу

Зочин [ 103.14.36.6 ]      |     11-р сарын 17 -нд, 06:37 минутанд

Монгол төрд ёс суртахуунгүй олон хүн байгаагийн шинж тэмдэг. Нөхдийг дор нь барьж асуудлыг шийдэх хэрэгтэй юунаас нь айх вэ дээ. хамт хулгай л хийгээгүй бол.

иргэн [ 202.9.40.103 ]      |     11-р сарын 17 -нд, 06:12 минутанд

ийм увайгүй ямар ч ёс зүйгүй тэнэг,юу ч хийж мэдэх хүмүүс дээшээ гараад байх юм энэ хурц гэдэг хүнийг элчингээр явуулая гэж санал гаргасан хүн но-той шүү

Иргэн [ 59.153.87.160 ]      |     11-р сарын 17 -нд, 06:08 минутанд

Монголын төрийг ийм увайгүй болгосон хүн бол Ц.Элбэгдорж өөртэйгөө шударга өрсөлдөж ялах магадлалтай байсан Н.Энхбаярыг 650 цагдаагаар бариулж шоронд хийсэн. Монголд болж буй бүх булхай хуйвалдаан яаж хийж болдог, гадаадад нэр хүндээ (хар толгойноо) өсгөх гэж MGL-д цаазын ялгүй болгосон, хууль хяналтын бүх байгууллагын удирдлагыг өөрийн гар хөлийн хүнээр бэхжүүлсэн, Шударга Зоригийн хэрэгт сэжиглэгдсэн Э.Батүүлд яаран улсын баатар өгсөн, Каплаг асар их өр төлүүлэлгүй хилээр гаргаж буцаасан. Зөвхөн өөрийн тойрон хүрээлэгчддээ үнэлж тэнгэрт хадаасан. MGL-ын үнэ цэнэ гадаад дотодод унасан.

zochin [ 27.123.214.125 ] 11-р сарын 17 -нд, 06:32 минутанд

Yostoi zagatnasan gazar maajih shig uneniig hellee shuu!

zochin [ 27.123.214.125 ] 11-р сарын 17 -нд, 06:32 минутанд

Yostoi zagatnasan gazar maajih shig uneniig hellee shuu!

zochin [ 27.123.214.125 ] 11-р сарын 17 -нд, 06:32 минутанд

Yostoi zagatnasan gazar maajih shig uneniig hellee shuu!

zochin [ 122.201.31.101 ] 11-р сарын 17 -нд, 14:05 минутанд

hurtz!!! mash muu hun gedeg ni unen bolloo.

Тр [ 202.9.40.188 ] 11-р сарын 19 -нд, 12:18 минутанд

Төрийг цэвэрлэрэд Баттулга Хүрэлсүх нарт Хурц л хэрэгтэй

Mn [ 172.58.139.207 ]      |     11-р сарын 17 -нд, 05:21 минутанд

Jenko 120say dollars hulgaigaa darah gej hurtsiig tolillo

Иргэн [ 202.55.191.72 ]      |     11-р сарын 17 -нд, 05:13 минутанд

Их сайхан юм болноо. ямар хүмүүс төмсөгдүүлж онигоонд орохыг нь нэг харъяа???... Аймаар асуудлууд яригдаж байнашдээ???...

ҮНЭН [ 124.158.124.142 ]      |     11-р сарын 17 -нд, 04:40 минутанд

БИТГИЙ ТЭНЭГРЭЭД БАЙГААЧ. ХҮРЭЛСҮХ ӨӨРИЙГӨӨ ЧАГНАСАН ХЭРГЭЭ НУУХЫН ТУЛД БАТТУЛГАТАЙ ХУЙВАЛДАЖ, ЭЛЧИНГЭЭР ЯВУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАСАН. ЮУГАА ЯРИААД БАЙНАА. НАМЙН ДАРГА ХАЯНХЯРВАА БОЛОХ ЁСТОЙ. ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛААС ӨМНӨ УИХ-ЫН АЛБАН ТУШААЛЫН ШУНАЛТАЙ ГИШҮҮДЭД САЙД АМЛАЖ, ЗОХИОН БАЙГУУЛЧИХСАН БАЙСАН. ХҮРЭЛСҮХ НАМЫН БОДЛОГЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ, АН-ТАЙ НИЙЛЖ, ЗАСГАА УНАГААЖ, УИХ-Д МАНАНГИЙН БҮЛЭГ БАЙГУУЛЖ, АН-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЖИЛЛАСНААР МАН-ЫН ДҮРМЭЭР НАМЫН ГИШҮҮН БАЙХ ЭРХГҮЙ БОЛСОН. НАМЫН УЗ-ЭЭР ХЭЛЭЛЦЭЖ, ХҮРЭЛСҮХЭД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, НАМААС ХӨӨЖ, ЦЭВЭР НАМЫН ГИШҮҮНЭЭ Л ДЭВШҮҮЛЭХ ХЭ

Bud [ 27.123.214.125 ] 11-р сарын 17 -нд, 06:31 минутанд

unen shuu dee, demjij baina.

зочин [ 109.252.28.35 ] 11-р сарын 18 -нд, 12:16 минутанд

нямдорж содбилэг батзандан нар богдоороо маш их асуудалтай улсууд. батзандан 5 хуний амьтай холбоотой нямдорж шахааны бизнес хятадттай холбоотой асуудал ямар монгоор хаус авсан хуухэд нь намын байранд эзэн суусан зэргийг нарийн шалгах хэрэгтэй. хурц улсын нууц задруулаагуй зовхон болдын асуултанд хариулсан. нямдорж энхбаярыг баривчилж дарсаншигээ хурцыг баривчилж ос хонзонгоо авах гэж эргуу батзанданг ашиглаж байгаа юм.

Zochin [ 86.16.255.77 ] 11-р сарын 18 -нд, 13:46 минутанд

Hurts ene asuudaliig arai uur gazar helj buruutai uguig n shalgaj shiidsenii daraa l yarih bailaa, baigaa baidal er bolovsrolgui gudamjnii hulgaich l baina , barilgagiin surguulia tugssen yum bol ter shavaraa l zuurch yav, tegeed iim muu argaar general, darga boltloo yavsan n ilerhii baina, tegeed ch bi tagnuul geed uuriiguu zarlaad baidag teneg hulgaichiig solongosd elchingeer ochood hen haritsahiin,tend baigaa heden mongolchuudad bol nemer bolohgui l yum baina

Иа [ 202.9.40.188 ] 11-р сарын 19 -нд, 12:19 минутанд

Төрийг цэвэрлэх Баттулга Хүрэлсүх нарт Хурц хэрэгтэй