Харумафүжи Д.Бямбадоржийн хэргийг зохиомлоор дэвэргэсэн үү

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Xарумафүжи Д.Бямбадорж өнгөрсөн сарын сүүлээр өөрийн нутаг нэгт сүмоч Таканоива Баасандоржийн толгойг шар айрагны шилээр цохиж, гэмтэл учруулсан хэрэг нь шуугиан тариад байгаа билээ. Тус хэрэг нь Тотторид болсон тойргийн тэмцээний дараа болсон байна. Тэмцээний дараа  Монгол бөхчүүдийн хамтдаа согтууруулах ундаа хэрэглэж, Харумафүжи болон Таканоива нар муудалцсан гэх мэдээлэл байгаа юм. Энэхүү явдлаас үүдэн Харумафүжи Д.Бямбадорж зодог тайлах эсэх тухай хүртэл яриа гараад байгаа.

Тэгвэл болсон явдлын талаарх мэдэгдлийг Рюү Санчирболд  өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ. Тэрбээр “Тус хэргийн маргааш өглөө нь буюу 26-нд тойргийн барилдааны үеэр Таканоива Харүмафүжитэй мэндэлсэн. Улмаар өчигдрийн явдалд уучлаарай хэмээн уучлалт гуйсан.  Харин Харүмафүжи хариуд “Зүгээр.  Харин чи зүгээр үү” гэсэн байгаа юм. Энэхүү явдал нь зүгээр л нэг үл ойлголцол байсан.  Тухайн үед тэр зааланд 200-300  хүн байсан тус явдлыг бүгд нүдээр, үзэж харсан. Аварга шийтгэлээс айж няцах хүн биш, Тэрбээр шулуун шударга хүн гол нь худал хэтрүүлэг явагдаад байгаа нь харагдаж байна” гэжээ.

Харин “yahoo japan” сайтад энэхүү явдлын талаар “Харүмафүжи, Таканоива хоёроос гадна өөр хүмүүсийн нөлөөллийн тухай мэдээлжээ. Тухайлбал, тус хэрэгт холбогдсон хоёрын багш нар хоёулаа  удирдах зөвлөлийн нөлөө бүхий хүмүүс бөгөөд ерөнхийлөгчид өрсөлдөж байсан. Харин шинэ Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш бие биедээ илт муу хандлагатай байх болжээ.Тиймээс бие биенийгээ унагаахын тулд Харүмафүжи, Таканоива  нарын хэргийг зохиомлоор томруулж байгаа юм биш биз” гэсэн агуулгатай нийтлэл гарсан байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(103.26.195.45) 2017 оны 11 сарын 18

Хүний нутагт байж нэг нэгэндээ дэм болох байтал өөрөөсөө илүү гарах нь , үгээрээ байсангүй гэх харалган новшын зангийн илрэл

0  |  0
Бат(103.26.195.45) 2017 оны 11 сарын 18

Үүнийг яагаад ч зөвтгөж болохгүй ,хүний биед гэмтэл учруулчихсан байхад эр хүн байж шалчигнаад энэ тэр гэх нь юу гэсэн үг вэ хэрвээ ийм юмнаас болоод насан туршын өвчтэй болчихвол яах уу

0  |  0
Ммм(66.181.187.169) 2017 оны 11 сарын 18

Гэмгүй нэгнийгээ гэмтэл автал нь толгой руу нь архи, пивоны шилээр цохисныг яагаад ч зөвтгөх аргагүй. Арай ч дээ, тэрний аварга тэндээ л биз, яршиг л байна.

0  |  0
Zodoonch(103.26.193.25) 2017 оны 11 сарын 17

2 japan bagshiin hoorondiin temtsel shu harumapuje abarga tegj shileer tsohioguin geseen tarhia haga tsohiulsan hun margaash ni barildaad yabj baih u tegehdee ter Baasandorj japanuudiin ogoosh bolj mongolchuudaa horlood bbal tarhiin haga tsohih bagadna shu bur tsom shaah heregtei

0  |  0
ZOCHIN(59.153.87.227) 2017 оны 11 сарын 17

TER TOLGOID BGA OYDLIIG TEGEED YAH UU ...? 10 GARAN OEDOL TAWIULSAN GESEN YR NI TGD CH HVNII GAZAR NEGNEE INGEH TIIM TAITAI YU ...? HARUMAFUJI TAIWAN DULGUUN ZANTAI GEED ENE HEREGIIG MARTAH UU ..? ERVVLEER BODOOD VZEECH

0  |  0
монгол(66.181.165.26) 2017 оны 11 сарын 17

монголын монголоороо нь гэсэн бодлого байхаа чадахгүй болхоороо

0  |  0
zochin(49.98.175.207) 2017 оны 11 сарын 17

uurusdiin buruu yum bich uu ... yunii umnu aldaaga uursd.s hai... surthgaa zohiogui tohioldold yag.d tolgoindoo olon oedol tav.ldag bna... zohson hun buruutai yum bich uu

0  |  0
Дэлсэгч(103.57.95.69) 2017 оны 11 сарын 17

Би хувьдаа яг адилхан бодолтой байна. Энд зугээр л япончуудын еер хоорондын хагарал тэмцэл байгаа. Харамафужиг хэн хичнээн ч яагаад ч уурлуулж чадахгуй тийм л энгийн сайхан залуу байсан. Толгойд лав багтахгуй юм.

0  |  0
Зочин(43.242.243.226) 2017 оны 11 сарын 17

Тэр багш нарын л асуудал ийм байдалд хүргэсэн байх.

0  |  0
Top