С.Жавхлан: Одооноос л улстөрд учраа олж эхэлж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17
УИХ-ын гишүүн, Монгол түмний хайртай дуучин С.Жавхлантай ярилцлаа.
-“Манай Монгол мандана” төсөл эхлүүлэх гэж байгаа талаараа мэдэгдсэн. Төслийнхөө талаар товчхон мэдээлэл өгнө үү?
-Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих уриалга гаргаж, тэднийхээ зүрх сэтгэлд гал цог нэмье, жаргал зовлонг нь сонсъё, цаашлаад бүх аймагт чуулга уулзалт хийж, өргөн хэмжээний бүрэлдэхүүнтэй урлагийн тоглолт  зохион байгуулах мөн төгсгөлд нь сар шинийн босгон дээр УБ хотод нэгдсэн чуулга уулзалт, үзэсгэлэн яармаг хийх  зэрэг ажлуудыг “Манай Монгол мандана”  төсөлдөө тусгаад байна. Төсөл өвлийн эхэн сарын шинийн нэгнээс хаврын эхэн сарын шинийн нэгэн хүртэл буюу 90 хоногийн хугацаанд үргэлжилнэ.  Үндэсний үйлдвэрлэл гэдэг нь зөвхөн гар урлал, эсгий урлахыг хэлэхгүй. Монгол эх оронд хийгдэж, бүрэлдэж буй шинэ оюун санаа цаашлаад сая мэндэлсэн хүүхдүүдээс эхлүүлээд Монголын хөрс шороон дээр монгол хүний ур ухаанаар бүтээгдэж байгаа бүхий л зүйлсийг үндэсний үйлдвэрлэл гэж хэлж болно. Үүнийг өргөн далайцтай хөдөлгөж чадвал өнөөгийн нийгэмд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг нийтийн хүчээр давах. Хатуу өвлийг эрсдэлгүй даван гарахад иргэддээ сэтгэлийн итгэл урам өгөх, үндэсний үйлдвэрлэгч,  хэрэглэгч нарын дундах хий зайг арилгаж дунд нь гүүр холбоос нь болох, зээлийн хүү, өр зээлийн дарамтыг нь судалж төрийн шат шатных нь байгууллагуудад хүргэх нь төслийн гол зорилго оршино. Монголчууд бид өнөөдөр хийж бүтээж чадвал маш том соёл ахуйтай бусдаас гуйж царайлах улс орон биш гэдгийг дээрх төслөөрөө батлан харуулах улмаар хүндрэлээс яаж улс нийтээрээ гарах, монгол төгрөгөө аварч эх орондоо зөв эргэлт бий болгох олон зорилгыг гаргаж тавиад байна.  

-Чингис хаан  “Өөрсдийн хийснээ хүрт, өөрсдийн оёсноо өмс, эс тэгвээс бусдын идэш болно” гэж хэлсэн байдаг-

- Бизнес эрхлэгчдийн хувьд дээрх  төслийг хэрхэн  хүлээж авч байна вэ?
  -Улс даяараа хөдөлж байж сайн үр дүнд хүрэх асар том төсөл учраас хүн бүр талархалтай хүлээж авч байна. Төслийн танилцуулгаа хамгийн эхний ээлжид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бүх гишүүдэд хүргээд байна. Төслийг маань дэмжиж тойрог тойрог дээрээ хамтарч зохион байгуулъя гэсэн байр сууриа аман байдлаар хэлж байна. Хэн хэн хаана хамтрах тухай мэдээллийг удахгүй хүргэнэ.  
 
-Цаашид таныг үндэсний үйлдвэрлэгчдийн дуу хоолойг төрд дамжуулах гүүр нь болж ажиллана гэж ойлголоо?
 -Төрийн үндсэн гол чиг үүрэг нь энэ юм. Төр засгийн үндсэн  үйл ажиллагаа нь  иргэд рүүгээ, үндэсний баялаг бүтээгчид рүү цаг хором бүр чиглэж байх ёстой. Гэтэл өнгөрсөн 27 жил иргэдээ тэр тусмаа үндэсний үйлдвэрлэгчдээ төр нь мартаж орхижээ. Үүнээсээ болж мөнгөний ханшийн  уналтад орж хямрал гэдэг намагт гүн шигдлээ. Намагт  шигдсэн Монголоо татах олс нь  "Манай Монгол мандана” төсөл байх болно. Живэх биш сэлээд гарах үндэсний хэмжээний хөдөлгөөн болгоно гэж бодож байна.
                   
  -Улс төрд байна гэдэг үргэлж орилж, хашхирч, савчиж, хэрүүл хийж явахын нэр биш-

 -Хоёулаа ярилцлагын сэдвээ өөрчилье. Шинэ Засгийн газар бүрдсэнээс хойш та чуулгандаа ч оролцсонгүй. Ер нь Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг хэрхэн харж байна вэ?

 -Хэрүүл хийхгүй суухыг хуралд оролцохгүй байна гэж ойлгож болохгүй. Жавхлан маш анхааралтай тэдний үйлдэл бүрийг хянаж анзаарч байгаа. Ер нь улс төрд байна гэдэг үргэлж орилж, хашхирч, савчиж, хэрүүл хийж явахын нэр биш.  Үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, гарах гарцуудыг хайж, мэргэн аргуудыг олох нь чухал. Нийгэм маань тэр  зөв гарц, гаргалгаа олж харахгүй ховын чанартай зүйлд их дурлах болжээ. Энэ нь маш буруу. Зөвхөн Засгийн газрын тухайд ч биш Монгол Улс тэр чигээрээ өөдлөх, уруудах замын дээсэн дөрөөнд тулж ирээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол түмэнд  амлалт өгч гарч ирсэн эрх баригчид нь дотроо МАН-1, МАН-2 гээд хуваагдчихсан байна. Энэ амлалт нь МАН нэгийнх юм уу?, МАН хоёрынх нь юм уу? гэдэг нь маш ойлгомжгүй болж ирж байна. "Үг үнэн бол үйлдэл үнэн" гэж худал зүйлийг харсаар байж үнэн мэт аашилж сэтгэж явсныхаа хариуг улс нийгэм хаа хаанаа амсах нь ээ.



- Маш анхааралтай тэдний үйлдэл бүрийг хянаж анзаарч байгаа гэлээ. Тэдгээр дүн шинжилгээнээсээ цухасхан дурдвал?
 -Төрийн түшээд дөрвөн жилийн турш үйл ажиллагаагаа  ард түмний  зүг чиглүүлж явах үндсэн үүрэгтэй. Харамсалтай нь төр засгийн бодлого өнгөрсөн 27 жилийн турш зөвхөн өөрийгөө боддог, дөрвөн жилд ганцхан удаа гарч ирээд хайр зарладаг хоосон аяга, арав тавхан мөнгөөр мэхэлдэг жишгээр яваад эцэст нь ийм л үр дүнд хүрлээ. Асар том бугласан идээ бээр, тархины доройтлын үнэн төрх илэрч, хорт хавдар задарч ялгарч эхэлж байна. 27 жил ээлжилж эрх барьж ирсэн хоёр нам  эцэстээ өөр өөрсдийнхөө тогоо, хөнжилдөө багтахаа байлаа. "Явах замд нь бүү саад бол" гэдэг шиг хагарал нь улам эрчтэй явах тусмаа худал нь илчлэгдэж энэ нь улс түмэндээ ашигтай. Төр засаг, хуулийн буруу тогтолцооны хямрал хамгийн эцсийн шат руугаа явж байна. Монголын заяа, буян их хойно  сайн цаг ирнэ гэдэгт найдаж байна.
 
 -“Таны хэлснээр тэр идээ бээрийг сугалах уу эсвэл улам ужигруулах уу гэдэг нь  Ерөнхий сайдын бодлого, чиглэлээс ихээхэн хамааралтай. Шинээр сонгогдсон У.Хүрэлсүх Ерөнхий сайд үүнийг хийж чадах болов уу?
 -Тухайн хүний итгэл, чин зориг, эх оронч сэтгэл, хувь тавилангаас нь шалтгаалах хэрэг байх. Эх оронч залуусын зөв санал санаачлагуудыг хэр соргог сонсож хүлээж авахаас ихээхэн зүйл шалтгаална. Монгол Улс хэт нам үзэлдээ шигдвэл нуран унаж буй тогтолцоотойгоо хамт  улс түмэндээ орхигдох цаг нь ирж байна шүү дээ. 

-Сайд нарын томилгооны асуудал дээр байр сууриа илэрхийлээч? Засгийн газрын сайд нар бүгд давхар дээлээс бүрдлээ шүү дээ?
 - Зарим сул дорой сайд нар гарч ирсэн шалтгаан нь  Ерөнхий сайд Засгийн газраа тогтвортой, удаан хугацаанд барьж байлгахын
хийсэн сонголт байх.  Өнөөгийн засаглалын тогтолцоо гажуудлын шахаанд орлоо гэж харсан. Давхар ажил, дан ажлын хувьд мөн л ялгаагүй. Одоо намынх нь Их хурлын үр дүнгээс их зүйл шалтгаалах байлгүй. 

-Та гишүүн болсон даруйдаа гишүүдийг бүгдийг нь дээлтэй болгоно гэж хэлж байсан санагдана. Энэ нь юу болов?
 -Энэ цаг тун удахгүй ирнэ. Өөрийн цаг түүхийг яаж бичих нь тухайн хүний оюуны чадамжаас л шалтгаална. Эдийн засгийн ухаан ярьж ярьчихаад өөрөө болохоор өрөөлийн эдийн засагт цалин санхүүгээ зарцуулаад явж байгаа нь оюун сэтгэлгээний гүн гажуудал юм. Тэднийг дээл өмсүүлдэг болгоно гэж хэлсний  цаад гол санаа нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, мөнгөний зөв эргэлт бий болгох  буюу  алс холыг харсан ухаан шүү дээ.  Нөгөө талаар  "хөгжил" гээч нь олон сайн талтай боловч үүнтэйгээ үндэсний ёс уламжлалаа уялдуулж явах нь нэгдүгээрт улс орны тусгаар тогтнолын баталгаа, хоёрдугаарт үүх түүх, өөрсдийнхөө чадал мэдрэмжийг хөгжүүлэх, гуравдугаарт бүх хүнийг ажилтай, амьжиргаатай, орлоготой байлгая гэдэг том сэдэв юм.

Монголчуудын хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ  90 хувийг гадны улсуудаас худалдан авч  байна. Чингис хааны дүртэй мөнгө маань гадны өөр мөнгөөр ханш нь солигдож үнэ цэнэгүй байгаа нь өнөөдрийн хямралын үндсэн гол шалтгаан юм. Үндэсний үйлдвэрлэл унаснаас, түүнийгээ дэмжиж, хэрэглэж заншаагүйгээс болж байна. Чингис хаан  “Өөрсдийн хийснээ хүрт, өөрсдийн оёсноо өмс, эс тэгвээс бусдын идэш болно” гэж хэлсэн байдаг.  Бусдын идэш болох гээгүй юм бол төр түмнээрээ нэгдэж, үндэснийхээ бүх хэрэглэж болох зүйлийг хэрэглэдэг болохын тулд хүн бүр эх оронч үзлээр чармайх ёстой. Энэ жилийн цагаан сарын баяраар эхлэлийг нь тавьж бүгд үндэснийхээ, дотооддоо хийсэн бүтээгдэхүүнийг нэгэндээ бэлэглэхийг дээрх төслөөрөө уриалж байгаа юм. Монгол төгрөгөө нэг ч гэсэн үндэснийхээ баяраар дотооддоо аваад үлдээсэй гэсэн үүднээс төслөө эхлүүлж байна гэж хэлж болно.



-Нөгөө талаасаа үндэснийхээ үйлдвэрийг дэмжье гэхээр хэтэрхий үнэтэй байдаг. Үнийг нь дийлэхгүй улмаас иргэд хямдыг нь бодоод л гадны чанаргүй бараа, бүтээгдэхүүнийг сонгоход хүрч байна л даа?
 -Үндэсний үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёрыг холбох гүүр нь төр өөрөө байх ёстой. Төр өөрийнхөө бодлогыг байнга боловсруулж байх ёстой. Энэ хоёрын уялдааг сүүлийн 27 жилийн хугацаанд байхгүй болгожээ. Төрийн бодлогогүй хий зайн дээр гадаадын маш чанаргүй, олон хувиар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн Монголын зах зээл рүү нэвтэрч байдаг. Ингэхээр ажилгүй, орлогогүй, мөнгөний хомсдолд орчихсон иргэд нь үүн рүү хошуурахаас өөр аргагүй. Энд хаана нь алдаа, оноо байна гэдэгт  дүн шинжилгээ хийж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ жаргал зовлонг нь сонсож, нэгдсэн чуулга уулзалтыг төслийнхөө хүрээнд зохион байгуулна. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэг шүү дээ. 


        -Бусад шиг төсөв нэрээр шатрын хүү түлхэхийг би хүссэнгүй-

  -УИХ Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулиудыг баталлаа. Таны хувьд төсөв батлахад огт үг дуугарсангүй. Төлөөллийн үүргээ ингэж гүйцэтгэх нь нийгэмд шүүмжлэлийг дагуулж байна л даа.
 -Төсөв нэрээр түмний халааснаас суйлдаг, төрөөс хулгай хийдэг санхүүгийн өрөг дээр хэн яаж хаашаа шатрын хүүг түлхэж буйг чамгүй өндөр хэмжээнд Жавхлан ойлгоод эхэлсэн. Өмнөх жил Жавхлан судалгааны төвшинд хомс байсан. Энэ талаар ярина, маш чанга ярина, ярихад цаг оройтохгүй гэж харж байгаа. Дан ганц бие даагчаас хэт олон зүйл хараад суух биш олонхи болгосон 65  гишүүдийн байр байдлыг түмэн олон маань харж үнэлэлт дүгнэлт өгч байгаа байлгүй дээ. Жавхлан  бүх нийтийн мэдэрч буйг адилхан мэдэрч байгаа шүү дээ. Миний хэлж уриалж буй Монголоо гэсэн энэ төсөл хөтөлбөр үзэл санааг анхаарч дэмжиж дор бүрнээ ухаарч хэрэгжүүлэхийг уриалмаар байна.
 
- Энэ жилээс  учраа олж эхэлж байна гэсэн үг үү?
 -Бүгдийг хүн чаддаг мэддэг төрдөггүй.  Хэр хурдан тухайн нөхцөлд дасан зохицож чадаж байгаа нь тухайн хүний чадвар. Миний хувьд харьцангуй түргэн хугацаанд үзэл санаа, үндсэн зорилгоо нийцүүлж чадаж байна гэж ойлгож байгаа. 

-УИХ-ын гишүүн байх бэрхшээлтэй зүйл нь юу байна вэ?
-Бэрхшээл огт алга. 

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилох эсэх асуудлын хүрээнд УИХ нээлттэй сонсгол хийх тухай хэлэлцлээ. Б.Хурцыг томилохоос өмнө "Нийтийн сонсгол" явуулах нь зүйтэй гэж үзсэн гишүүдийн нэрс дунд таны нэр байсан.
 -Тийм ээ. Би Ж.Батзандан гишүүний санаачилсан нээлттэй сонсгол явуулахыг дэмжсэн "Нийтийн сонсгол” хийх нь зөв. 

-Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох нь хэр зохистой вэ. Та юу гэж бодож байна вэ?
 - “Нийтийн сонсголоос би дүгнэлт хийнэ одоо хэлэхэд эрт байна. Хэрэв “Нийтийн сонсгол” хийвэл зөвхөн надад ч гэлтгүй, түмэн олонд асар их мэдээллүүд очино байх. Энэ хэд булайгаа дэлгэлцэх тусам л нийгэмд тустай.

             -Би эх оронч дуугаа үргэлж дуулсаар л яваа.-

-Зарим хүн таныг “Мөрөөрөө дуугаа дуулаад явж байхгүй, улс төрд орлоо. Тэгсэн атлаа  идэвхгүй, хурал чуулгандаа ч ирдэггүй гэж шүүмжилдэг.  Та тэр хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
 -Нийгэм ховын мэдээлэлд их хошуурдаг түүндээ бүр дасчихжээ. Ховын чанартай зүйл өнөөдөр бидний цаг хугацааг үрж байна уу л гэхээс биш амьдралд ямар ч нэмэр болохгүй. Уг нь би улс түмнийхээ амьдралд тус нэмэр болох зүйлүүдийг хэлж ярьдаг. Үүнийг олж анзаарагтун. Энэ нь өөрт тань ч хэрэгтэй, өөрийн тань цаг хугацаанд ч хэрэгтэй. Бидний  ганц өрсөлдөгч цаг хугацаа. Жавхлан орилох байх, Жавхлан л хийх байх гэж шаардаж суухаас илүү бүгдээрээ хамтдаа зэрэг явцгаая. Би дээр цухас хэлсэн хов живийн шинжтэй мэдээлэл нийгэмд хэт давамгайлаад байгаа учраас Жавхлангийн хэлж ярьж байгаа бүхэн мэдээллийн түвшинд бүрэн очихгүй байхыг үгүйсгэхгүй л юм.



-Улс төрд дэмий л орлоо, дуугаа дуулаад л явж  байх байж  дээ гэсэн зурвасхан бодол танд орж ирэх юм уу?
-Үгүй ээ. Энэ асуултад их олон хариулж байна. Жавхлан дуугаа хаяагүй шүү дээ. УИХ-ын нэг гишүүн 3-4 хоромд багтааж үг хэлдэг. Нэг дуу дунджаар мөн л 3-4 хором байдаг. Жавхлан Монгол ёс заншил, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих тухай, монгол Монголоороо үлдэх тухай, эзэн хааныхаа хөрөгтэй мөнгөний ханшийг дээшлүүлэх тухай дуу дуулж байна гээд ойлгочих хэрэгтэй. Хүний ярианд дуутай адилхан л авиа эгшиг ордог. Түүнээс ганцхан өнгөн дээр ярьдаг хүн гэж байдаггүй. Энэ олон эгшиг дотор л хүн аялгуулж ярьдаг. Тэр утгаараа яриа ч гэсэн дуу юм. Би эх оронч дуугаа үргэлж дуулсаар л яваа.

       -Улс төрд орсон нь миний хувь тавилан-

Сайхан хариулт байна. Тэгвэл улс төрд орсондоо харамсдаг уу?
-Харамсдаггүй. Энэ бол миний хувь тавилан. 

-Цаашид чуулгандаа идэвхтэй суух уу?
 -Тэгэлгүй яахав, зөвхөн суугаад байх биш, тэмцэнэ, орилно хашхирна, бичнэ, уншина, явна, уулзана, сонсоно, бүтээнэ, түгээнэ, санаачлана, уриална, дагуулна, дүгнэнэ их юм болно.
 
-Гэхдээ нэг хэсэг идэвхтэй байснаа төд удалгүй алга болчихдог шүү дээ?
 -Байнга л нохой шиг хав хав гээд байх зохисгүй. Юу ч хамаагүй ярьж л байвал идэвхитэй байна гэж хэлж ойлгож болохгүй. Дээр хэлсэн маш олон өнгө аяс бүгд л хослоод явна. 

-Таны гэргий саяхан СТА цол тэмдгээр энгэрээ мялаалаа. “Амжилттай яваа эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг” гэж ярьдаг. Гэргий тань улс төрийн ажилд нь хэр тус дэм болдог вэ?
 -Тус дэм болдог. Монгол жирийн гэр бүл ямар байдаг, яг л тэр жишгээр явж байна. СТА авсанд их баярлаж хүлээж авсан, өөрөө ч их урам зориг авсан. Монгол соёлоороо тэргүүлж явна гэдэг сайхан хэрэг шүү. Хулгайгаар тэргүүлж байгаа нь л их олон болчихоод байна. Тэргүүний хулгайч гэдэг цол байдаг бол олон хүн авах байх даа. Нэг ч гэсэн хүн соёлоороо тэргүүлж буй нь урам зоригтой санагдсан.
Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
 
 
 

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөөөө(203.91.112.198) 2017 оны 11 сарын 20

за нэг бутанд туулай байна даарлуу яалаа гээд нэг сайхан дуулчих

0  |  0
Sara(95.82.135.142) 2017 оны 11 сарын 20

Itgel aldaagvi ajillaj bgaad n talarhaj bna amjilt hvse ard tvmen haraj bna sonsoj bna

0  |  0
зочин(182.160.4.190) 2017 оны 11 сарын 19

их хурал улс төрд жавхлангийн ухаан чадал үнэхээр хүрэхгүй байна. ядаж хуралдаа тогтмол сууж толгойгоо цэнэглэж авах хэрэгтэй

0  |  0
Бадрах(103.29.144.2) 2017 оны 11 сарын 18

Эх орондоо байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Манай тэнэг улс төрчид баячууд бренд гэж галзуурсан үнэтэй юм гадаадад айлчлалаар явахаас өөр үед хэрэглэх шаардлагагүй. Улс орон нь ядуу бол тогос шиг гоёх ямар хэрэгтэй юм . Ухаан муутайгаа харуулж байгаа хэрэг

0  |  0
davgui(122.201.22.88) 2017 оны 11 сарын 18

BIDNII DEEL HIIJ UMSUUD BAIDAG DUUVUU, DAALIMBA ,TORGIIG TUSGAI KVARTSAN GERELEER HARHAD ; DUNDADIIN BOOL; GESEN HANZ BITUU HARAGDDAG .SOGTUU HUJAA OYUTAN ANH HELJ HARUULJ BSAN .

0  |  0
Нннн(66.181.160.24) 2017 оны 11 сарын 18

Нэгэн өвөрлөгч залуу анх удаа монголд ирээд -Хаашаал харна монгол хүмүүс дүүрэн бна надад ийм сайхан мэдрэмж хэзээч авч байсангүй нададтай өвөр монгол гээд зарим монголчууд муухай харьцдаг гэхдээ тэр муухай монголчуудын түмэн зөв би ийм орчинд өсөж төрсөн бол би ч гсн хэн хүнээс илүү энэ их эрх чөлөө эх ороноо хаырлаж харамлах бсан юм Хаашаал харна монгол хүн бас ийм диваажин байдгаа гэж дуу алдаж байлаа шүү дээ Эх орон тусгаар байдал бол бид, бидний хөдөлмөрөөр бүтсэн бзх зүйл дээр тусгаар тогнол маань оршиж байдаг т

0  |  0
Урагшаа(202.179.25.142) 2017 оны 11 сарын 18

Жин явж л байдаг.Жингэр хуцаж л байдаг. Жавхлан урлагийн залуу хүний хувьд залуучууддаа үлгэр жишээ болж одоо бие бялдартаа анхаарч жаахан турах хэрэгтэй байна. Нийтдээ өөхөндөө баригдаж байгаа залуучуудаа уриалж эрүүл амьдралын хэвшлийг сурталчлан биеийн тамираар хичээллэх хөдөлгөөн өрнүүлж болно.

0  |  0
Ачу(194.230.159.242) 2017 оны 11 сарын 18

Би Жавхланг дэмжигч.Хамаг Монголыг яаж цуглууллаа би бахархдаг.Одоо Монголчуудаа социалист үед ард түмэн маань яаж үнэнч сэтэглээрээ ганцхан чигт эх орныхоо төлөө гэсэн чин зоригтой болж чададгыг харуулж чаднаа би итгэж байна.Амжилт.

0  |  0
зочин(103.26.193.44) 2017 оны 11 сарын 17

Их хурлын гишүүн болчихвол бүхнийг мэддэг ,чаддаг,захирдаг хаан болчихно гэж бодож л дээ

0  |  0
Zochin (139.5.216.107) 2017 оны 11 сарын 17

Ene nihurt ymar bolovsrol bh bish surah geseer btal 2 jil ni ungurch bna daa

0  |  0
Эргүү нь гараагүй(103.229.123.93) 2017 оны 11 сарын 17

Гал тахина гэж баахан бизнес хийсэн. Тасалбар таслаад. Одоо юм хийх гэж байгаа хэдэн хүнд хэдэн тасалбар шахаж мөнгө хийх нь. Гишүүний үндсэн ажил юу билээ.

0  |  0
unshigch(76.26.150.152) 2017 оны 11 сарын 17

hehe huuhed iim deeree huurhun gedeg ug sanagdchihlaa.

0  |  0
battulga(27.123.214.90) 2017 оны 11 сарын 17

Mongol uhaan gedeg aguu yamarch ih surguuliig daguulahgvi hari tsustai mongoloo hudaldsan hulgaichuud yanz bvriin yum bichne bvv too

0  |  0
ББББ(139.5.218.146) 2017 оны 11 сарын 17

ХАХАХАХА.

0  |  0
Жз(66.181.186.216) 2017 оны 11 сарын 17

НӨГӨӨ МАЛ ЧИНЬ ”МАНАЙ ЦЭЦЭРЛЭГТ ТОО ЗААСАН” ГЭДЭГ ШИГ 5НАСТАЙ ХҮҮХЭДИЙН СЭТГЭЛГЭЭТЭЙ ЮМ ЯРИХ ЮМ

0  |  0
ИРГЭН(202.179.25.116) 2017 оны 11 сарын 17

ШУДАРГА МОНГОЛЫН ТӨЛӨӨ ДУГАРЪЯ БИ ГЭЭД БАЙХААР ЧИНЬ СОНГОСОН.ОДОО ХАРИН ЯАГААД ТАГ ДУУГҮЙ БОЛЧИХВОО.УХААН МЭДЛЭГ ХҮРЭХГҮЙ БОЛОО ЮУ?ЭСВЭЛ УИХ-Н ДАРГАД БӨЛДӨГДҮҮЛЭЭД ХЭЛЭЭ ХАЗЧИХАА ЮУ? ТӨСӨЛ МӨСЛИЙГ ХИЙЧИХ ХҮМҮҮС ГАДУУР ДҮҮРЭН БАЙНА.УИХ-Д СУУЖ ХУУЛЬ БУС БУСАРМАГ ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНО ГЭЭД БАЙСАН ҮНДСЭН АЖЛАА ХИЙЛ ДЭЭ.ТӨСӨЛ ШОУ МОУГ ХЭН Ч ХИЙЧИХНЭ.ХУУЛИЙГ ШУДАРГА ҮЙЛДВЭРЛЭХЭД ХАРИН ЧИНИЙ ҮГ ЧУХАЛ ГЭДГЭЭ МАРТСАН БОЛ ОДОО САЙН ДУРААРАА ЭРТХЭН ОГЦОРЧИХ.ТЭГЭЭД ТӨСӨЛ ШОУГАА ХӨӨЦӨЛДӨӨД ЯВСАН НЬ ДЭЭР ДЭЭ.

0  |  0
Цэвэлээ(202.179.31.26) 2017 оны 11 сарын 17

Сайхан ярилцлага болжээ. Жавхлан их ухаарал өгөх юм ярьдаг гишүүн шүү. Нийгэмд . Улстөрд ийм үлгэр дуурайл манлайлал агаар ус шиг л хэрэгтэй байна шүү. Сонгосон сонгогч нарт нь баярлалаа.

0  |  0
Тайван(27.123.214.92) 2017 оны 11 сарын 17

Сайхан ухаалаг үг ярьж, Хийж чадна гэдэгт итгэж байна. Монголоо гэсэн сэтгэлтэй нэг ч гэлээ хүн байгаа нь урамтай л байна

0  |  0
Зочин(150.129.140.192) 2017 оны 11 сарын 17

Хөөрхийдөө энэ нэг амьтныг яана даа.

0  |  0
B(59.153.114.251) 2017 оны 11 сарын 17

Heleh amarhan hiih hetsuu shuudee.yadaj angli galigaarvunshij chadnabiz dee

0  |  0
иргэн(202.9.40.103) 2017 оны 11 сарын 17

муусайн халхууд гэхийг бодоход чи дөрвөд хүн бололтой,наад хүн чинь увсаас гараагүй халхууд сонгосон юм шүү тэгээд ч халх,дөрвөд гэж ялгах нь тэнэг хэрэг үгээ бодож бичиж бай, эцсийн эцэст чи ч монгол би ч монгол.ном сайн унш

0  |  0
иргэн(202.9.40.103) 2017 оны 11 сарын 17

чамайг эх орондоо хайртай хүн ,залуу болохоороо их зүйл хийх байх гэж гаргасан,яагаад шударга бус эх орны чинь эрх ашиг хөнддөгдсөн яриа их хуралд гараад байхад дуугарахгүй бна вэ

0  |  0
Хар(139.5.217.75) 2017 оны 11 сарын 17

Муу Халхууд атөөрхаж үхэх нь.

0  |  0
zochin(62.145.98.28) 2017 оны 11 сарын 17

ene neg uvsiig shal demii songolloo, yamar nemer baihgui mal yum aa.

0  |  0
ө(185.182.81.4) 2017 оны 11 сарын 17

ярьж байгаа юмаа хэрэгжүүлэхийн тулд төрөөс үйлдвэрлэгчдээ дэмжих хууль эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн заалтад өөрчлөлт оруулах гэх мэт ажил хийх ёстой гэдгээ мэдэж байгаан болуу, эсвэл хэсэг попорч байгаад намайг сонсдоггүй гэж гоншигононо доо харж л байгаарай

0  |  0
Zochin(66.181.161.95) 2017 оны 11 сарын 17

Мал писдий дуугаа дуулаад явахгүй

0  |  0
амжилтт(202.9.41.53) 2017 оны 11 сарын 17

Ойрд хараагүй хайртай дуучны ярилцлагыг нийтэлсэн сэтгүүлчид баярлалаа

0  |  0
а(27.123.214.125) 2017 оны 11 сарын 17

Чи өөрөө одоог хүртэл улс төр гэдгээ ойлгоогүй яваа жүжигчин шүү дээ .

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 17

Javhland ih amjilt hysie, yaria ih taalagdlaa

0  |  0
Зочин(122.201.26.172) 2017 оны 11 сарын 17

Жавхлан шиг зөв хүн их хуралд цөөн шүү. Зөв л ярьж байна. Жавхлан. Учрал. Аюурсайхан.Баасанхүү.Батзандан.Ж.Энхбаяр.нар шиг хүмүүс их болбол эх орныг маань аваад явчихна даа.

0  |  0
Зочин(202.9.40.70) 2017 оны 11 сарын 17

Их хурал тарах гэж байхад ,учраа олж байгаа хүн цаашдаа хол явахгүйн дээ. Их хурлын гишүүн болоход чинь дэмжсэнээс дэмжээгүй нь их байсан даа.Хир чадлаа мэдэхгүй гэнэт дээшээ цоройх маш их осолтой. Дахиж их хурлын гишүүн болно гэж иргэдийг битгий үргээрэй дээ.

0  |  0
Иргэн(122.201.23.66) 2017 оны 11 сарын 17

Хурц чинь өөрөө тийм ч шударга хүн биш байхаа

0  |  0
Top