М.Борбаатар генералын үхэлд Б.Хурц холбоотой юу?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 15-ны хуралдаан дээр өрнөсөн улстөрчдийн ширүүхэн маргааны дуулиан олны анхаарлыг татсаар байна.Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд болон ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын хооронд өрнөсөн ноцтой мэдэгдлүүд нийтийн дунд нэлээдгүй хардлага төрүүлээд байгаа юм.

2017 оны 11 дүгээр сар

Тэд ЮУ өгүүлэв

www.м.борбаатар генерал зурган илэрцүүд

"Өвчтэй хүнийг хоёр давхарын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан"

Л.Болд: Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийгөө тагнасан асуудал эцэслэн шийдэгдсэн үү. Ц.Нямдорж та хоёр ноцтой баримтууд нэгнийхээ өмнөөс шидсэн. Энэ бодитой юу. Надтай хамт ажиллаж байсан хоёр ТНБД шалгагдаж байгаад амиа алдсан. Хохирлыг нь нөхөн төлсөн ч хэн ч ар гэрээс нь уучлал гуйгаагүй. Хөл нь өвдөж байгаа өвчтэй хүнийг хоёр давхарын шат өөд чирж гулдарч аваачаад, тагнуулынхан байцаалт авсан. Маш хүнлэг биш үйлдэл.

"Л.Болд танаас болж Хойд Солонгост хоёр хүн үхсэн"

Б.Хурц: Л.Болд Батлан Хамгаалах яамны сайдаар ажиллаж байхдаа Хойд Солонгост 300.000 ам.доллараар зэвсэг зарсан. Сая зургадугаар сард нэхэмжлэл нь ирчихсэн байгаа. Танаас болж хоёр хүн Хойд Солонгост цаазлуулсан, Батлан хамгаалахын генерал ял авсан. Молекул гэж найзынх нь хүүхдүүд асуудалд орсон. Та шударга хүн мөн үү? Би одоо цааш нь юм ярих уу үгүй юу? гэх зэрэг маш ноцтой мэдээллийг Л.Болд, Б.Хурц нар нэг нэгэн рүүгээ "чулуудхцгаасан".

Тэгвэл тэдний ярианд дурдагдаад буй амиа алдсан Төрийн нарийн бичгийн дарга, өвчтэй байсан хүн гэгчийн нэг нь хошууч генерал М.Борбаатар байсан нь нэгэнт тодорхой болсон. Үхсэн хүн үг хэлэх биш, хэргийн үнэн мөнийг өнөөдөр дэнслэхэд бэрх. Гэхдээ генерал М.Борбаатар агсныг Тагнуулынхан юуны учир шалгаж, тухайн үед ямар хэрэгт холбогдож байсан талаар одоогоос дөрвөн жилийн өмнө буюу М.Борбаатар генерал амьд сэрүүн ахуйдаа хэвлэлд өгсөн ярилцлагынх нь хэсгээс хүргэж байна.

2013 оны тавдугаар сар

www.м.борбаатар генерал зурган илэрцүүд 

"Би зэр зэвсгийн наймаатай ямар ч хамаагүй"

... -Генералууд зэвсгийн най­маанд хол­богдсон. Та тухайн үед БХЯ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Мэдээж санхүүгийн хол­богдолтой бүхий л бичиг баримтад гарын үсгээ зурдаг байсан байх. БХЯ-ны судсыг нь барьдаг байсан хүний хувьд зэвсгийн наймаатай холбоотой асуудлууд хэр их байв?
 
-Олон хүн надаас энэ талаар асуудаг. Би намайг байхад ийм зүйл болоогүй, байгаагүй гэж хариулдаг. Яагаад гэвэл намайг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Зэвсгийн най­маатай холбоотой асуудал, гене­рал Т.Дашдэлэгтэй холбоотой гэгдээд байгаа асуудлыг би огт мэдээгүй, дуулаагүй. 
 
 
Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаа хүлээлгэж өгсний дараа сая энэ асуудлыг сонсож байгаа. Гэхдээ тухайн үед Төрийн нарийн бичгийн дарга байсан учраас хүмүүс намайг сэжиглэж байгааг үгүйсгэхгүй. 
 
-Тэгэхээр энэ асуудал танай яамны сайдын зөвлөлийн хур­лаар огт ороогүй гэсэн үг үү?
 
-Ерөөсөө ороогүй. Надтай нэг ч хүн энэ  талаар ярилцаж байгаагүй. Төрийн  нарийн бич­гийн даргын ажлаа хүлээлгэж өгснөөс хойш сая энэ асуудал сө­хөгдөж яригдаж байна. На­майг ажиллаж байх үед тийм асуудал байгаагүй. Байсан бай­лаа ч би огт мэдээгүй гэдгээ л хариуц­лагатайгаар мэдэгдэх байна. 
 
-Та тэгвэл сонин хэвлэлээс уншсан байх. Оросоос авсан байлдааны зориулалттай он­гоцыг ачиж дууссан, моторыг нь Хойд Солонгосд гаргах гэж байсан гээд. Гэхдээ тухайн үед та төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан болохоор зэр зэвсэгтэй холбоотой асуудлыг ерөнхийд нь мэдэж байсан баймаар юм? 
 
-Сайн мэдэхгүй байна. 
 
-Ашиглалтын хугацаа дууссан байлдааны онгоцуудыг хэрхэн устгадаг вэ? 
 
-Миний үед байлдааны онго­цыг устгаж байгаагүй болохоор мэдэхгүй байна. 
 
-Таны үед байлдааны онгоц худалдаж авч байгаагүй гэж ойлгох уу?
 
-Огт худалдаж авч байгаагүй. Зөвхөн тусламжийн шугамаар хэдэн онгоц авч байсан. 
 
 
-Жанжин штабын санхүү, орлогыг танай яам зурж гаргадаг биз дээ?
 
-Тусдаа байдаг. 
 
-Генерал Т.Дашдэлэг яг юу хийдэг хүн байсан юм бэ?
 
-Намайг ажиллаж байхад Т.Дашдэлэг генерал хуучнаар 137 дугаар анги одоогийн 330 дугаар ангийн захирагч байсан. Өөрөөр хэлбэл Налайхын нисэхийн ан­гийн захирагч байсан. Дараа нь Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга болсон.  Улмаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргыг явахад Агаарын тусгай хамгаалах цэргийн жанжин штабад ажиллаж байсан юм. 
 
-Лу.Болд сайдын “Бодь” группийн Нацагдорж гэдэг хү­нийг таних уу?
 
-Огт танихгүй. Уулзаж ч бай­гаагүй.  Лу.Болд сайдтай би ажил хэргийн л холбоотой. 
 
-Ц.Бямбажав генерал таныг ажиллаж байхад юу хийдэг байсан бэ?
 
-Агаарын  тусгай  хамгаа­лал­тын цэргийн командлагч байсан. 
 
-1.8 тэрбум ам.доллар 300 сая ам.доллар гээд янз бүрээр тоо яригдаж байна. Ер нь байлдааны зориулалттай онгоцыг ямар үнээр худалдаж авдаг, ямар шугамаар тусламжаар авч байсан бэ? 
 
-Тэр бол хоёр улсын хоорон­дох гэрээгээр л явагддаг байх. Үүнд батлан хамгаалах яам оролц­доггүй. Мэдээж зөвшилцөл, хурал энэ тэр гэсэн зүйл байдаг байх л даа. 
 
-Таныг ажлаа өгсний дараа буюу сүү­лийн нэг жил зэвсгийн наймаа гэж шуугиад эхэлсэн. Тэгэхээр таныг байхгүйд болсон шинэ гэмт хэрэг юм болов уу, эсвэл өмнө нь байсан хэргийг та мэдэхгүй байгаа хэрэг үү?
 
-Өмнө нь байсан эсэхийг би сайн мэдэхгүй юм. Миний хувьд намайг ажлаа хийж явахад ийм хэрэг огт яригдаж байгаагүй.  Манай  цэргийнхний болон улсын нэр хүнд хөндөгдөж байгаад харамсаж байна. Үнэн зөв нь тогтоогдох байлгүй. Одоогоор хэн буруутай, хэн зөвийг нь мэдэхгүй. Дээр нь миний нэр яваад байгаад бас гайхаж л сууна. 
 
-Та М.Сономпил сайдын үед томилогдсон. Таныг АН-ын хүн гэж хардаад байна?
 
-Үгүй ээ биш. Намайг анх 2006 онд томи­логдоход Ерөнхий сайд М.Энхболд байсан. Улмаар 2011 онд халагдахад БХЯ-ын сайд нь Лу.Болд, харин Ерөнхий сайд нь Сү.Батболд байсан. 
 
-Уучлаарай, гэхдээ дээрх хэргүүд таны ажиллаж байсан цаг хугацаатай таараад байгаа юм биш үү?
 
-Тэгвэл намайг оролцуулаагүй л байхгүй юу. Би үнэхээр мэдээгүй. 
 
-Ингэхэд сайдын зөвлөлийн хурал долоо хоногт хэдэн удаа хуралддаг байв?
 
-Ер нь журмаараа хуралдана. Гэхдээ хэлэлцэх асуудал байгаа эсэхээсээ хамаардаг. Мөн сайдыг гадаад дотоод явсан эсэхээс нь бас шалтгаална. 
 
-Сайд эзэнгүй үед сайдын зөвлөлийн хурал хэзээ ч хурал­даж болохгүй гэсэн үг үү?
 
-Тийм. 
 
-Хурлыг дэд дарга, жанжин штабын дарга нар удирдан явуулж болохгүй юу?
 
-Болохгүй. 
 
-Лу.Болд сайдыг эзэнгүй байхад нь хуралдаад тэр асууд­лыг шийдчихье гэсэн зүйл байхгүй юу?
 
-Байхгүй. Нэгдүгээрт хурал­даж болохгүй. Учир нь эцсийн шийдвэрийг салбарын сайд гаргадаг юм.
 
-Дээрх хэрэгтэй холбоотой асуудлаар таныг байхгүйд сай­дын зөвлөл хуралдчихсан, харин та тэр протоколыг нь үзэж хараагүй юм биш үү?
 
-Би яг тэгж бодохгүй байна. Яагаад гэхээр хагас жил болон жилийн эцсийн тайлан гаргадаг. Түүнд иймэрхүү асуудал орж ирээгүй байдаг л байхгүй юу. 
 
 
-Эл хэрэг хурцдаж эхэлбэл таныг ч гэсэн дуудаж шалгаж эхлэх байх даа?
 
-Дуудаг л дээ. Мэдээгүй, мэ­дэхгүй юм чинь үнэнээ хэлнэ шүү дээ...хэмээн ярилцлага өгч байжээ.

2015 оны 2 дугаар сар

www.м.борбаатар генерал зурган илэрцүүд
“Ганган” Михлайн ганц хүү та газар дэлхийдээ амгалан нойрс доо

Бидний эрхэм нөхөр Хошууч генерал Михлайн Борбаатар өвчний улмаас таалал төгсөж нөхөж баршгүй гарз тохиолоо. Түүнтэй хамт Монгол Улсын Батлан хамгаалах яаманд нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан нөхдийнхөө нэрийн өмнөөс талийгчийн хань ижил, үр хүүхдүүд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

М.Борбаатар нь Монголын зөвсэгт хүчинд 45 жил өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж байлдагчаас хошууч генерал хүртэлх урт замыг туулахдаа салбарын түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх олон олон ажлыг хийж хэрэгжүүлсэн шилдэг офицер байсан юм. Тухайлбал 2008-2012 онуудад зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлэх хүрээнд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж зэвсэг техникийн иж бүрэн шинэчлэл хийх, олон улсын жишигт нийцсэн бүтцийг нэвтрүүлэх, олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаанд Монгол улсын оролцоог өндөрт гаргах, цэргийн алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах хүрээнд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлж орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх, энхийг сахиулагчдын нөхөн сэргээлт, амралт сувиллын цогцолбор байгуулах, цэрэг-иргэний харилцааг хөгжүүлж зэвсэгт хүчний нэр хүндийг өргөх зэрэг нэн чухал ажлуудад тэрбээр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын хувиар манлайлан оролцож манай багийн түшиг тулгуур болж байсныг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

М.Борбаатар нь зарчимч, чанд хатуу цэргийн даргын зэрэгцээ цагаан цайлган сэтгэлтэй, найз нөхдийн дунд эгэл даруу, урлаг, спортын өндөр мэдрэмж, авъяастай, олон түмнээрээ хүрээлүүлсэн сайн найз, сайхан ах байсныг бид бүгд хүндэтгэн дурсаж байна. Тэрбээр Монгол Улсын төрийн дээд одон Сүхбаатарын одон хүртсэн баярын цайллагадаа хугацаат цэргийн цоо шинэхэн арван байлдагчийг урьж хүндэтгэлийн ширээндээ суулгаж байсан, эгэл бор цэргүүдээ бүхнээс эрхэмлэдэг генерал байсан юм. Монголын Үндэсний Телевизийн авъяаслаг уран бүтээлчид туурвиж орон даяар үзэгчдэд хүргэсэн эгэл цэргүүд, цэргийн дарга нарын тухай “Тусгай салаа” олон ангит киноны цэргийн зөвлөхөөр ажилласан нь түүний хувьд өөрийнхөө туулсан амьдралыг эргэн дурссан явдал байлаа.

“Ганган” Михлайн ганц хүү та газар дэлхийдээ амгалан нойрс доо.
Ум сайн амгалан болтугай.

Он цагийн холбоос буюу олон нийтийн хардлага

М.Борбаатар агсан нэр холбогдсон хэргийнхээ талаар 2013 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би зэр зэвсгийн наймааны хэрэгт ямар ч холбоогүй" хэмээн тайлбар өгч байсан ч түүнийг тагнуулынхан шалгаж байсан нь энэ сарын 15-ны Байнгын хорооны хурал дээрх Л.Болд, Б.Хурц нарын ярианаас батлагдаж байгаа юм. Харин энэ хэргийг хуулийнхан ид шалгаж байх үед буюу 2015 онд генерал М.Борбаатар таалал төгссөн байгаа юм. Хэдийгээр түүнийг зуурдаар буюу өвчний улмаас насан эцэслэсэн гэдэг ч Тагнуулынхны дарамт шахалт түүний үхлийн шалтгаан болсныг үгүйсгэх аргагүй гэдгийг учир мэдэх хүмүүс өгүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ТЕГ-ыг Б.Хурц удирдаж байх үед учир битүүлэг энэ хэргийн үйл явдал өрнөсөн нь өнөөдөр нийтийн дунд олон хардлагыг төрүүлээд байна.

С.Баяр

Эх сурвалж:Zindaa.mn


Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУУЛЬЧ(103.212.119.58) 2017 оны 11 сарын 18

ХЭНИЙГ Ч ШАЛГАЖ БОЛНО Л ДОО ?!! ЭЦСИЙН ЭЦЭСТ ГЭМ БУРУУТАЙ ЭСЭХИЙГ ШҮҮХ Л ТОГТООНО !!! ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙ НЬ ТОГТООГДООГҮЙ ЗҮЙЛИЙГ БОЛСОН БУРУУТАЙ ЮМ ШИГ МЭДЭЭЛЭЛ ЦАЦДАГ ХУРЦ ГЕНЕРАЛ БУРУУТАЙ !!!

0  |  0
Эгэл нэгэн(66.181.187.169) 2017 оны 11 сарын 18

Муу талын 9 шинж нь бүрдсэн амьтан бна даа энэ Хурц

0  |  0
kkk(172.58.139.41) 2017 оны 11 сарын 18

ACA orolzohgui yumgui novsh yum aaa

0  |  0
oiu(172.58.139.41) 2017 оны 11 сарын 18

Үнэн балагт ай. муу энергийн новш юмаа Хурц гэх. Хүн хулгайлна, мөрдөнө байцаана, тамлана гээд л хөвөрч өгөх юмаа. Энэ хүн бишээ

0  |  0
dgdf(172.58.139.41) 2017 оны 11 сарын 18

Үнэн балагт ай. муу энергийн новш юмаа Хурц гэх. Хүн хулгайлна, мөрдөнө байцаана, тамлана гээд л хөвөрч өгөх юмаа. Энэ хүн бишээ

0  |  0
Tstreg(97.126.31.182) 2017 оны 11 сарын 18

Bold iim jol uim hiih hun bishee. Heden ulsgulun generalantsaruud hiih gd butsengui.

0  |  0
Зочин(66.181.176.32) 2017 оны 11 сарын 17

Аса чи боль шинэ цэрэг шингэн гоожуур чинь

0  |  0
Зочин(66.181.176.32) 2017 оны 11 сарын 17

Хурцаар цааш нь яриулах юмуу яахийн нямдорж оо

0  |  0
Soongo(103.229.122.171) 2017 оны 11 сарын 17

Болдыг сайд байхад зэвсгийн наймаа явагдаад мөнгөө хойд солонгос төлөөд бараагаа авья гэсэн тухай хэвлэл дээр гарч л байсан шүү дээ, энэ хүн тов тодорхой хэлсэн байна шүү дээ, сайдын зөвшөөрөлгүй хурал хийдэггүй гээд, тийм болохоор сайд л үүрэг өгч зөвшөөрч мөнгө төлсөн байгаа шүү дээ, мэдээжийн юмыг гайхаад л үхсэн хүний хүртэл ясыг өндөлзүүлэх хэрэг байна уу, болд л зарах гэж оролдоод бүтэлгүйтсэн нь тодорхой л байна шүү дээ,

0  |  0
ASA(103.57.92.224) 2017 оны 11 сарын 17

BATLAN HAMGAALAH YAM ODOO ENE HEDEN HUGSHIN GENERALUUDAA TEGEVERT NI GARGAH BOLSOOON. ARCHAAGUI HEDEN HUGSHCHUUL..

0  |  0
Ахмад мөрдөгч(66.181.178.175) 2024 оны 02 сарын 21

Ярилцлагааэс харвал төрийн нарийндаа мэдэгдэлгүй сайд Болдын шийдвэрээр онгоц зарах асуудал хийгдсэн нь нь тодорхой л байна. Лу.Болдыг л сайн шалгах хэрэгтэй юм байна. Борбаатар генерал үүнээс өөрөөр салбарынхаа сайдын эсрэг яаж мэдүүлэг өгөх вэ дээ. Ер нь бол тийм юм болсныг тойруу байдлаар ухаалгаар тайлбарлачихсан л байна шүү дээ.

1  |  0
3(180.149.93.14) 2017 оны 11 сарын 17

...генерал М.Борбаатар агсныг Тагнуулынхан юуны учир шалгаж, тухайн үед ... gej bichsen bh yum tagnuul bish ATG t shalgagdsan shuu dee. aguulgaa oilgoogui bj medee bichih yum. tstststs

0  |  0
Zochin(112.255.3.105) 2017 оны 11 сарын 17

UNEN SH DEE HEDEN HUN HEREG TOHOH GEED IH UZSEN HIIGEEGUI HERGEE HEN HULEEHIIN AR GERIIHNEN UNENIIN HELEH HEREGTEI SH DEE.

0  |  0
з(139.5.218.111) 2017 оны 11 сарын 17

Оросын 90 ээд он одоо л манайд орж ирж байгаа юм уу даа. Нэгнээ гамгүй нухдаг байлаа, тэрийгээ оросууд мэддэг байлаа, зурагтаар хүртэл үзүүлдэг байлаа, харин манайд ийм хэрэг одоо л ил тод гарч ирж байх шиг...

0  |  0
зочин(103.9.90.130) 2017 оны 11 сарын 17

Хурц оронд нь алуулсан юм биш үү

0  |  0
иргэн (66.181.179.243) 2017 оны 11 сарын 17

Үнэн балагт ай. муу энергийн новш юмаа Хурц гэх. Хүн хулгайлна, мөрдөнө байцаана, тамлана гээд л хөвөрч өгөх юмаа. Энэ хүн бишээ

0  |  0
tagnuul(202.9.42.49) 2017 оны 11 сарын 17

uls orond min yu bolood bna aa!!!

0  |  0
zochin(122.201.22.89) 2017 оны 11 сарын 17

Bayar gj nobsh min hudlaa bitgii buraad bai

0  |  0
Top