МАН-ын ХХVIII их хурлаар хэлэлцэх асуудлаар мэдээлэл өгөв

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 18

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. Энэ сарын 20, 21-нд болох МАН-ын XXVIII Их хурлын төлөөлөгчдийн тухай, хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулсан юм.  Намын 1815 анхан шатны байгууллагаас1309 хүнийг төлөөлөгчөөр сонгожээ. Дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар санал хураалтыг зохион байгуулсныг онцоллоо. Нийт төлөөлөгчдийн 306 буюу 24 хувь эмэгтэйчүүд, нийт төлөөлөгчийн 235 буюу 18 хувь нь 18-35 насныхан, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32.0 хувь нь 46-60 насныхан, дундаж  43 байгаа юм байна. Их хурлын ахмад нь 88 настай байгаа бол хамгийн залуу төлөөлөгч 22 настай ажээ.

“Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэл, мөн XXVII их хурлаас хойшх Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавигдана. Түүнчлэн  Нийслэл, аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсохын зэрэгцээ намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Дорж

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(92.50.236.153) 2017 оны 11 сарын 18

одоо болсон та нар шиг луиварчингуудаар удирдуулж ханалаа хурал болох одор чинь талбаи дээр намын батлахыг чинь шатааж эсэргууцэл ээ иэрхиилнэ манан-гиин жириин гишуудииг дэмжихыг уриалж баина

0  |  0
zochin(66.181.160.16) 2017 оны 11 сарын 17

hurliin tuluulugch nar uneheer butehgui ee yamar ch songoltgui zugeer l mungutei darga tserguud niit ard irgediin uzel bodliig shingeesen hun lav songogdogui zugeer l hor nairuulga ahmadaa gomdoosom zaluusaa mohooson heden yum l songogdoh bish zugeer luivardaad yavsan shuu

0  |  0
Top