Мах идэхгүй бол эрт зөнөглөнө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 18

              

Нэг хэсэгтээ л мах шиг муу хүнс үгүй болов. “Өөх тостой хоол бага идэж бай”, “Хүн гэдэг амьтан мах идэхээр заяагдаагүй...” гэх мэтийн суртал ухуулга газар авсан. Монголчууд ч ногоо, будаа идэхийг урьтал болгож, зоогийн ширээгээ “өвсний хашаа”. “ногооны талбай”-тай дүйхээр чимэглэх болсон. Хөдөөд ч тэр халдвар тархсан даа хөөрхий. Тэгэхнээ Европд тавин жилийн тэртээд эрдэмтдийнх нь олж илрүүлсэн "гайхамшигт судалгаа"-ны туршилтанд бид хамрагдаж явж. Тавин жилийн дараа барууны эрдэмтэд өөх тосоо идэж, хэрэглэхийг зөвлөн бөхөлзөж эхэллээ. Мах, өөх, тосны ашиг тусыг тэд олж хараагүйдээ харамсаж буй аж. Өөх мах идээгүйгээсээ болж тархи, зүрх судасны өвчин газар авч байгаа ч гэнэ. Мах иддэг хүний тархины судас нарийсдаггүй, даралт ихсэхгүй, гэдэс доторт сайн нөлөөтэйн дээр таргалах магадлал тун бага гэдгийг өнөөх европын эрдэмтэд тогтоосон аж.

 Тэгээд ч Б.Болсайхан эмч, “Нэгдүгээрт монгочууд өөх, мах сайн идэж бай..." гэж зөвлөсөнийг сонины тасархай дээрээс олж уншиж байсан билээ. Монгол хүний биеийн онцлог, байгаль цаг уурын байдал мах идэх гол үндэс болдог гэдгийг хүн бүр мэдэрдэг ч хаа холын хүний нөлөөнд автаж, үндэсний хоолноосоо татгалзахад хүрдэг билээ. Амеркийн эрдэмтэд иргэдээ олон жил мах идэхийг хоргилсоныхоо горыг өнөөдөр амсаж байгаа гэх. Тэдний хүн амын дунд хэт таргалалт газар авч, тархи нь өөрчлөлттэй гэсэн судалгаа гарсаныг Б.Болсайхан эмч дурдсан байсан. Америк, европын эрдэмтэдийн өнөөгийн судалгаагаар тавин жилийн өмнөхөөс тэс өөр дүгнэлт гарч ирээд байгаа нь мах, өөхний хэрэглээ хүний биед маш эергээр нөлөөлдгийг олж илрүүлсэн явдал гэнэ.

Адууны мах Монгол хүний биед зохино

Дэлхийн эрдэмтэд 50 жил муулсан өөх махаа одоо магтаж, ач тусын тухай хүмүүсдээ сэргээн ойлгуулах гээд ядаж суутал махны орон гэгддэг Монголын эрдэмтэн Б.Ичинхорлоо гэх бүсгүй “Адууны мах хүний биед зохихгүй...” гээд ярьж сууна. Магадгүй тэрбээр мунгинасан байх л даа.  Эсвэл тэр эрдэмтдийн судалгааны тухай мэдээгүй байж болох юм. Олон зуун жилээр махыг хүнсэндээ хэрэглэж ирсэн Монголын ард түмэн адууны махны ач тусыг эрдэмтдийн амнаас сонссон сонсоогүй мэднэ л дээ. Ялангуяа өвлийн хүйтний эрч наашлах энэ цаг үед адууны мах нэн тустай хүнс билээ. Оюунтан ахуй үедээ өвлийн амралтаар харьж яваад даарч, хатгалгаа өвчин тусаад очив би. Ээж минь, биеэ даахгүй шахам гэртээ орсон намайг үнсэж угтаад, шууд л ор засаж хэвтүүлсэн юм даг. Ах нарын нэгнийг пүнзнээс адууны мах нимгэн зүсэж ирэхийг “зарлигдаж”, өөрөө аарц буцалгаж билээ. Халуун аарц оочлуулж, авч ирсэн махыг бүлээн усанд дүрж, нуруу тойруулан ороосон санагдана.

“Салхи авхуулж болохгүй шүү, хөнжлөө битгий тийрээрэй...” гэсэн даалгаварыг нь ягштал биелүүлж өглөө сэрэхэд, дахин төрсөн мэт бие хөнгөрч, цор цор хийх ханиад төдий л зүйл үлдсэн байж билээ. Харин адууны мах өмхийрч муудсан байсан. Ер нь адууны мах нь халуун чанартай учир янз бүрийн ханиад томуу зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай л даа. Мөн бөөр бэлхvvсний хvйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох зэрэгт сайн гэлцдэг. Адууны өөх тосыг олон жил хадгалах тусам эмчилгээнд хэрэглэхэд өндөр үр дүн өгдөг гэлцэнэ. Хоёроос гурван жил өнжөөсөн өөх тосоор нуруу, үе мөчинд бариа хийхэд үр дүн нь хурдан танигддаг гэж ярьдаг. Адууны ясны шөлөнд буцалгасан аарц, ямар ч ханиадыг түргэн эдгээдэг гээд тоочоод байвал олон зүйл бий. Монголчууд адуугаа дээдэлдэгийн нэг учир шалтгаан нь түүний мах, сүүнд оршдог гэдгийг санах хэрэгтэй.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.249) 2017 оны 11 сарын 19

Тархины уургийг махны уургаас өөр ямар ч уураг нөхөхгүй. Шар буурцаг, дүүпүүг бөөн уураг гэж рекламддаг ч махны уургийг хэзээ ч гүйцэхгүй. Цагаан хоолнууд тамир муутай байдгийн учир тэр шүү.

0  |  0
MGL(202.21.106.111) 2017 оны 11 сарын 19

Erdemted l geed baihiin ter chin ard tumen,tuuh chin l bn shuu dee.Buh urgamalaas hamgiin shimteig ni mal ideed tuunii mahiig idehed l ter olon urgamaliin shimiig tsug hurteh ni oilgomjtoi...

0  |  0
Уншигч(109.89.138.79) 2017 оны 11 сарын 18

Монгол малын минь мах эм. Энэ хахир хатуу цаг агаарыг малынхаа махныхаа хучээр давж едийг хурсэн ард тумэн.

0  |  0
zochin(120.142.31.236) 2017 оны 11 сарын 18

mah ch bai nogoo ch bai biendee taaruulaad iduul em bolno

0  |  0
muugii(90.71.71.184) 2017 оны 11 сарын 18

bi españad ajillaj bna.end irehdee mongolchuud hamgiin ih mah iddeg gej boddog bailaa.tegsen bid chini mahaa harin ch baga iddeg yum bna lee. end maliin mahiig mash sain angildag baragtai bol holdooj hadgalahgui .odor bolgon shineer ni iddeg.manaihnii 4 huntei ailiin oroin hoolnii mahiig 1 hun ni odriin hoolondoo iddiin bna lee.

0  |  0
jijigee(66.181.160.121) 2017 оны 11 сарын 18

Мах идэхгүй бол малаар яадийн

0  |  0
gej bna shuu(139.5.217.172) 2017 оны 11 сарын 18

MAH IDDEG UDAMSHILIIG ARILGAHGUI BAIHAAR MAH IDEHGUI BOL TARGALNA SHUUDEE

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 18

eroosoo buruu um , hortoi tejeelgui hiimel zuil idseer baigaad yanz byriin ovchin garch baigaag teneg bish bol hench medej baigaa, amerik delhiin bydyychyydiin oron hog novsh idseer baigaad, mongolchuud zugeeree hog novsh idehee bolih heregtei

0  |  0
zochin(112.72.11.111) 2017 оны 11 сарын 18

erdemted geh humuus ertenii ulamjlal,ardiin emchilgeeg uguisgej ul chadah yum. mongolchuud bidnii uwug aguu humuus baisan.uchir ni mahiig hezee yaj hereglehee meddeg ard tumen

0  |  0
Urnaa(66.181.177.91) 2017 оны 11 сарын 18

Zuwu urd yum urguj daahgvi chadalgvi hvnyg nastaichud uws idej us uuj bsymu gj zagnadag bsan shd medeh mdkv erdemtdyn vgyg dagaj bsnas uwgudynhu surgaaliar yawbal zohino

0  |  0
Top