Төрийн албан хаагчид аянаар ”амьсгалж” байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 18

 "Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх аян"-ыг Баянхонгор аймагт энэ сарын 15-наас эхлэн зарлалаа. Аяны хүрээнд удирдамж гарсан бөгөөд заасан ажлуудыг аймгийн хэмжээнд тогтож хэвштэл аяныг үргэлжлүүлэх бөгөөд сар бүр хэрэгжилтийг хянан, хариуцлагыг тухай бүрт тооцож ажиллах юм байна.
 Тус аймгийн иргэд Засаг даргатай хийсэн уулзалтын үеэрээ Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагд анхаарахыг үеэр уламжилжээ. Тиймээс аймгийн Засаг даргын тамгын газраас хамгийн эхэнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний нэг гэж үзсэн байна.

 Иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын харилцааны ур чадвар, ажлын цаг ашиглалт, сахлига дэг журмыг сайжруулах, авилга, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг ажлуудыг аймгийн хэмжээний төрийн бүх байгууллага, албан тушаалтнууд хэрэгжүүлэх юм.
Байгууллага бүр аяныг хэрэгжүүлэх ажлыг  төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган үр дүнг тооцож, аймгийн ЗДТГ-т тайлагнаж ажиллах юм байна. 

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gorbachev(139.5.217.172) 2017 оны 11 сарын 18

TORIIN ALBAN HAAGDIIN HUUL ZASGIIN GAZRIIN HUUL HOEROO UNDSEN HUULINDAA SHINECHILJ BAIJ ULS ORON SAADGUI HOGJINO

0  |  0
Top