Жудоч Ё.Басхүү Нидерландад Төрийн дууллаа эгшиглүүлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 18

Монгол улсын Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Нидерланд улсын Гааг хотноо болж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “The Hague Grand Prix 2017, Netherlands” тэмцээнд оролцож байна. Тэднээс эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д манай жүдоч Ё.Басхүү аваргын алтан медаль хүртлээ.
Тэмцээнд 43 орны 231 бөх барилдаж байгаагаас манай улсаас 10 жүдоч хүч үзэж байна. Ё.Басхүүгийн хувьд финалын барилдаанд ОХУ-ын Шамилов Якубыг цаг дуусахад 1 минут 13 секунд дутуу байхад даралтанд оруулж, цэвэр ялжээ. 

Тэрбээр эхний тойрогт хийлж, Испани, Нидерландын бөхчүүдийг ялж, С хэсгийн аваргаар тодорсон. Улмаар Ираны бөх Н.Гассем, ОХУ-ын Ш.Якубыг дараалан цэвэр ялж, “Гаагийн Гран при”-гийн аварга болсон байна.
Тус жингийн хүрэл медалиудыг ОХУ-ын Хаметов Ислам, Испанийн Мартин Алберто нар 
хүртлээ. Түүний жинд нийт 12 орны 22 жүдоч хүч үзжээ.


Энэ тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 52 кг-д жин өгсөж барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медалийн эзэд болов. Эхний өдөр манай таван тамирчин татамид гарснаас нэг алт, гурван хүрэл медаль хүртэж медаль хүртсэн орнуудыг тэргүүлж эхэллээ.

Л.Ган

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top