ТТГ-ын маш нууц материал буюу ХАРЬ ГАРИГИЙНХНЫ БҮРТГЭЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 18

АНУ-ын Нью-Мексико мужийн нутагт 1949 онд үл мэдэгдэх нисдэг биет унаж сүйрчээ. Тэр үед нисдэг биет дотроос хүн төрхтэй, 90 см-ээс өндөргүй биетэй хэд хэдэн амьтан гарч ирсэн тухай яриа дэгдээд нам дарагдсан аж. Хэсэг хугацааны дараа үүнтэй адил хоёр ч сүйрэл Аризона мужид болов. АНУ-ын ТТГ энэ тухай мэдээллийг олон нийтээс нууцлан хав дарж байсан ч эцсийн эцэст бүх зүйл олон нийтэд дэлгэгдсэн билээ.

Үл таних нисдэг биетээр ирсэн одой амьтад нь харийн иргэншлийн тагнуулууд болох нь тодорхой болсон юм. Эхний сүйрлээс 16 харь гаригийн хүний шатсан цогцос гарсан бол гурав дахиас нь нэг хүний цогцос бараг бүтнээрээ олдсоныг Чикаго дахь Розенвельдын санд хадгалагдаж байгаа аж. Нисдэг биетээс бидний мэдэхгүй утга үсэг бүхий мэдээлэл дамжуулах төхөөрөмж олджээ.

Гэтэл, ТТГ хамгийн чухал мэдээллийг дэлгэлгүй үлдээсэн нь илэрч, жинхэнэ шуугиан тарилаа. Эхний хөлгийн 16 гишүүн шатаагүй, амьдаараа олзлогдсон болох нь тодорхой болов.  ТТГ-ын ажилтнууд тэднийг  манай гариг дээр ямар санаа зорилго өвөрлөн ирснийг асууж байцаасан боловч тэд юу ч яриагүй (ярьж чадахгүй байсан гэвэл илүү онох биз) аж. Нэг нь л  харин нарны аймгийн зургийг үзүүлэхэд хуруугаараа Сугар гаригийг заасан байна.  Энэ үед  сэргэлэн ажилтнуудад тэднийг Буд гаригийнхтай төстэй орчинд байлгах санаа төржээ. Тэгээд нүүрсхүчлийн хий  бүхий Буд гаригийн агаартай орчинд оруулахад харийн амьтад илт сэргэж, гэртээ байгаа мэт тааламжтай байжээ. Энэ талаар тухайн үеийн бараг бух хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдсэн ч АНУ-ын Зэвсэгт хүчин, Засгийн газрын зүгээс ямар ч няцаалт хийгээгүй юм.

Энэхүү мэдээлэл одоо ч гэсэн олон хүний сэтгэлийг догдлуулсаар байгаад гайхах юмгүй. Нууцлаг амьтдын эхний эгнээнд  харь иргэншлийн амьтан ордог болох нь нэгэнт тогтоогджээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin(139.5.217.172) 2017 оны 11 сарын 18

HUN TORLOHTOND HAR GARIGIIN HUNII TSUS BAIGAA

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 18

shal hudlaa

0  |  0
Top