Ц.Нямдорж: Зоригийн хэргийг хэрхэн шийдсэнийг нээлттэй болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

УИХ-ын гишүүн. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ойрын үед өрнөсөн асуудлуудтай холбоотойгоор илэрхийлсэн  байр суурийг хүргэж байна.

-Та Хурцын мэдэгдээд байгаа асуудлын талаар ямар бодолтой байна вэ?

- Яриад байгаа зүйлийнх нь талаар төр, ард түмэн зайлшгүй мэдэж байх ёстой. Зоригийн хэрэгтэй холбоотой асуудал байна. 25 жил хав дарж болохгүй.  Хоёроос гурван маш ноцтой асуудал бий. Захиалгаар хүн алуулсан гэсэн. Гэтэл захиалагч нь тодорхойгүй байхад гурван хүнийг захиалгаар хүн алсан гээд шоронд хийчихсэн. Ийм зүйл байж болохгүй. Хэрхэн шийдсэн, яасныг тун удахгүй би Засгийн газрын хуралдаанд асуудал болгож оруулна.

- Энэ бүхнийг яах ёстой вэ?

- Шүүх, прокурорыг айлган сүрдүүлээд байж болохгүй. Шалгаад шийдчих л байсан. Энэ асуудлыг би Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна.

-Болд гишүүнийг 300 мянган долларын зэвсгийн наймаатай холбоотой гэсэн?

-Эрх мэдэлтэй үедээ шийдэхгүй яасан юм бэ. Өөрийг нь Элчин сайдаар томилох эсэх тухай яриад эхлэхээр гаргаж тавьдаг нь ямар учиртай вэ.  Ингэж айлган сүрдүүлээд байхаар энэ улс яаж урагшаа ахих билээ. АТГ-ын дарга, ТЕГ-ын дарга байхдаа энэ бүхнийг шийдэх нь яав.  Болд 300 мянган долларын хэрэгт холбоотой нь үнэн байсан бол ял үүрүүлэх нь яасан юм.

-Энэ бүхнийг та сайдын хувиар харж байна уу?

-Би хуулийн, хүчний байгууллагын мэргэжлийн хүний нүдээр энэ бүхнийг хараад байгаа юм шүү.

-Тагнуулын байгууллагын  ерөнхий чиг үүрэг нь юу вэ?

-Монгол Улсын гадаад байдлыг хамгаалж, гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага. Монголчуудаа тагнан туршдаг байгууллага биш шүү. Монголчууд гэмт хэрэг үйлдсэн бол шалгадаг АТГ, ЦЕГ гэж бий. Тагнуулын ерөнхий газрыг дотооддоо тагнуул хийдэг  улстөрийн байгууллага болгож хувиргасан. Үүнийг л би эсэргүүцээд байгаа юм. Төрд байж болохгүй үзэгдэл. Хэтэрхий даврааж, хэтэрхий өөгшүүлсний гай. Элбэгдорж ийм хүмүүсээр томилгоо хийгээд байгааг би нэг биш удаа хэлсэн. Томилчихоод дараа нь хүссэн бүхнээ хийлгэдэг. Суурь нь муудсан муухан байшинг нураах гээд үзээд байна. Чадахгүй ч байж мэднэ.

-Батзандан гишүүнийг ална гэж заналхийлсан байсан?

-Батзанданд тэгж хэлсэн хүн миний тухай дотроо юу ч бодож яваа юм билээ. Муу юмнууд дуулдаад л байгаа. Зарим хүн хоёр үнэн байдаг гэж эндүүрэх юм. Нэг л үнэн байж тэр нь ялдаг юм.

-Та цагдаагийн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Юу хэлсэн бэ?

- Би ганцхан зүйлийг онцолсон. Хуулийнхаа хүрээнд ажлаа хий.  Та нар хэрэг илрүүлэх, шалгах үүрэгтэй шүү гэж л хэлсэн.

 


А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Онигоонууд(59.153.112.31) 2017 оны 11 сарын 20

Хаха монголын лаг улс төрч гэжуга биднийг хүүхэд байхад л энэ өвгөн хүн муулсан хов ярьсан өвгөн бсан одоо ч хов яриад л явах тэрийг тэнэгүүд сайн улс төрч ч гэх шиг хошин шог улс төрч бодлого ярихаас ийм заваан юм гэж юу байдагийн онигоонууд. Ийм шоудахын донтой тэр нь сэтгэцэд нөлөөлсөн нөхдийг Хийрхэлийн өрөө гэж гаргаад тэнд нь тусад нь оруулах хэрэгтэй тэндээ 24 цаг тв камерын өмнө хошин урлагынхантай хамт балайраад сууж бна биз

0  |  0
зууны манлай худалч(103.212.117.204) 2017 оны 11 сарын 20

монгол төрийг хамгийн их ялзруулж байгаа хүн чинь Нямдорж.90 оноос хойш нөхөрлөж явсан хэдэн ч хүнийг түгжилдэв.Нямдорж чи бол зууны манлай худалч.Харин чи ёстой хүн ажилаа өгөхөөр дандаа иймэрхүү маягаар би мэдэж байсан би хэлж байсан л гэдэг

0  |  0
SAINBILEG(122.201.24.30) 2017 оны 11 сарын 20

BUGDED N HUULIIN DAGUU ARGA HEMJEE AVAAAA

0  |  0
zochin(24.15.87.15) 2017 оны 11 сарын 20

ta xamgaalalt avaachee yaj ch magad tanaas oor itgex xun bauna uu ?

0  |  0
Top