Ж.Батзандан: Хурц Унгарт тамхины хууль бус наймаанд оролцсон

Тагнуулын ерөнхий газрын дарга асан хошууч генерал Б.Хурцын хурц асуудлууд хурцадмал болж эхэллээ. Түүнийг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг хамгийн их эсэргүүцэж байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан барьцаа лавшруулсаар. Нээлттэй сонсгол  хийхийг УИХ дээр дэмжээгүй ч Батзандан 42 гишүүний гарын үсэг цуглуулж заавал нээлттэй сонсгол хийнэ гэж мэдэгдэв. Хурцыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж байгаа гэж болохоор 22 гишүүн бий. Улстөржиж харвал Хурцыг Элчин сайдад дэмжсэн гишүүд шударга бус эсэргүүцэгчид нь  олон нийтэд оноо авахаар болчихлоо. Ж.Батзандан ч баараггүй баримт цуглуулж байгаа бололтой. Дуу нь өндөрсөж, нүдний шилээ байн байн засах болов. Энэ бол Хэвлэлийн бага хурал дээр нь болдог үзэгдэл. Ж.Батзандан “Хурц Унгар улсад суух Элчин сайдын яаманд ажилллаж байхдаа тамхины хууль бус наймааны хэрэгт холбогдсон. Түүний дүү Монголын дипломат дугаартай машинд их хэмжээний тамхи тээвэрлэж хил давуулахыг завдсан” гэлээ.

 Манай улсаас гадаадын ялангуяа хөгшин Европт байдаг Элчин сайдын яамдынхан, дипломат корпусын газрынхан тамхины хууль бус наймаанд нэр холбогдох нь элбэг. Гадаад хэргийн сайд асан ч ийм төрлийн наймаанд оролцсон тухай бичсээр, ярьсаар байдаг. Ж.Батзандангийн мэдэгдэл Хурцыг хууль бусаар тамхи наймаалсан гээд зогссонгүй. Тэр “Хурц эхнэрийнх нь компанийг шалган зөрчил илрүүлсэн татварын байцаагчийг шоронд оруулсан. Олон орд газрыг дээрэмдсэн” хэмээн үргэлжлүүллээ. Хурцыг  ажлын онцлог, албан тушаалын давуу байдлаа ашиглаж УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг барьцаалж байна гэх  гишүүдийн тоо нэмэгдсээр.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч Хурцтай холбоотой хурц мэдэгдэл хийж, хатуу байр суурь илэрхийлсээр байгаа. Хурцыг МАНАН бүлэглэлийн үйл ажиллагааг голлон зохион байгуулагч гэж хэлсэн улстөрч ч бий. Энэ нь түүний төрийн ордонд гаргасан авираар батлагдана. “Цааш нь ярих юм уу. Ярьчих уу” гэсэн түүний тохуурхал даажинтай инээд, басамжилсан  харц. Олон иргэнд сайхан харагдаагүй нь тодорхой. Монгол Улсын төрийн нууцтай холбоотой зүйлийг ярьсан байх магадлал өндөрслөө. Хурц Элчин сайд болох даваа УИХ дээр их л өндөр байх бололтой.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 23 )

иргэн [ 202.179.31.126 ]      |     11-р сарын 28 -нд, 03:18 минутанд

Манай томчууд, тэдний үр хүүхэд, хамаатан, ойр дотнын найзууд бүгд л импортын архи, тамхины наймаа эрхэлдэг биз дээ. Их ашигтай, хэрэглээ номер 1 бизнес ш дээ. Жирийн нэг иргэн бол хийж чадахгүй шүү дээ. Хурцаас томоор хийж бгаа томчууд зөндөө хөө, Зандан гуай...

Батаа [ 66.181.161.86 ]      |     11-р сарын 28 -нд, 02:09 минутанд

Төртэй улс юм бол ганц хүнд бүгд төмсөгдүүлээд байхдаа яахав дээ энэ Б.Хурц д төр төмөр нүүрээ харуулах цаг нь болсон энэ хүнийг дарж чадахгүй бол Ц.Нямдорж гуай ажилаа өгвөл таарна тхдээ сайд бол үнхээр нуруутай сайн улс төрч гэж бодож явдаг шүү .

Боль [ 59.153.112.31 ]      |     11-р сарын 20 -нд, 15:17 минутанд

Хурцын буруу юу байгаан улс төрч нэртэй шоудахын дон тусаад бүр сэтгэцийн доголдолтой болсон нөхдүүдийн хийрхлээр амьсгалцгаахаа болих хэрэгтэй. Ер нь уле төрчдийн ингэж хов жив сенсаци хөөцөлдөхийг хоригломоор юм улс төрчид бодлого хэлэлцэх ёстой болхоос энэ балайгууд бол хошин шогын продакшнд орох хэрэгтэ

Болд [ 202.70.38.118 ]      |     11-р сарын 20 -нд, 05:21 минутанд

Тагнуулын даргаа гадаадад тагнуулаар явуулах гэж байхад яагаад илчлээд байгаан бэ?

Y [ 112.72.11.102 ]      |     11-р сарын 20 -нд, 01:14 минутанд

Ene nuhuriig tsoliig ni huraagaad shorond hiij chaddaggvi ym bh da

Иргэн [ 59.153.113.38 ]      |     11-р сарын 19 -нд, 23:50 минутанд

ХУРЦЫГ МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛЖ ГАДААД УЛСАД ДИПЛОМАТ АЛБАНД ТОМИЛОХ САНАЛ ОРУУЛСАН ЗАСГИЙН ГАЗАР, ЕРӨНХИЙЛӨГЧ ЕР НЬ ЮУ БОДОЖ БАЙНА АА... ЭСВЭЛ ХЭН НЭГЭН ДАРАМТЛААД БАЙНА УУ.. МОНГОЛ ТӨР ИНГЭТЛЭЭ ”МАФ”-ийн сүлжээ, торонд оров уу... ХУРЦЫГ БУЦААЖ ШОРОНД НЬ НАСААР НЬ СУУЛГА...

zochin [ 66.181.172.176 ]      |     11-р сарын 19 -нд, 20:55 минутанд

albany.shugamaar.avsan.medeellee.huviin.erh.ashigtaa.ashiglana.gedeg.bol.bj.bolohgui.asuudal.gishuud.notoi.bol.prokurort.yagaad.uguugui.yam.

Mongoliin doroitol [ 109.88.136.240 ]      |     11-р сарын 19 -нд, 18:38 минутанд

Iim zavaan bolovsrolgui buduuleg hiisen yum ni dandaa gemt hereg baidag huniig elchin saidaar tavina gedeg bol mongol uls asar doroitson gesen ug.

Hurtsiin hamaa [ 109.88.136.240 ]      |     11-р сарын 19 -нд, 18:36 минутанд

Iim huniig demjine gedeg bol neg bol iim gemt hereg hiigeed Hurtsad hudaldagdaad, demjihees oor argagui bolson gesen ug. Herev tuuniig demjihgui bol gemt hereg ni ilrene gej aigaad suuj baina.

Irgen [ 115.187.88.2 ]      |     11-р сарын 19 -нд, 15:18 минутанд

Монголын нийгэмд шударга ес л үгүйлэгдэж байна.

Зочин [ 66.181.177.254 ]      |     11-р сарын 19 -нд, 13:24 минутанд

Хурцыг дэмжсэн хэнбугай ч түүний дарамтанд орсон шударга бус, хулгайч но- той амьтан болох нь нэгэнт тодорхой боллоо шүүдээ. Ийм хогийн амьтдаас улс эх орноо яаралтай цэвэрлэж авах юмсан.УИХ-ын гишүүд ийм хүний эсрэг эвсэж чадахгүй бол даруйхан тарж гэрээсээ гаралгүй цавьруугаа хошуугаа хийгээд цагираглаад хэвтэж байсан нь дээр.Ард түмэн шинэ шударга гишүүдийг гаргах болно

zochin [ 182.172.116.74 ]      |     11-р сарын 19 -нд, 11:26 минутанд

odoo tgeel buh yum todorhoi bolool bn shdee idsen uusan negiigee zarlaal buur amar tgsen nuguu idsen uusan hun n zugeer huraldaa suugaal ajilaa hiigeel ideel yavj bdag munch taarchdee prokuror,ATG,tagnuuliinhan oor yu bdiin bugd shalgamaar yum bishvv arga hemjee hurdan avaachee hyatad uls bsan bol hurtsiig ter 76 gishuudiig uuj idsen buh humuusiig tsaazaar avna shdee ter bol unen shvv!!!

zochin [ 182.172.116.74 ]      |     11-р сарын 19 -нд, 11:22 минутанд

ene huuli hyanaltiinhan prokuroriinhon 76 gishuudiig bugdiig n shalgamaar yumaa arai dendvv bnshdee shudrag bus yum yamar ch huuli durem end chin alga batzandan ter hergiig n bas yaaj medeed bn tgd bas hurts yagad humuusiig surduuleed bn harvaas andashgui notloh barimt ug n deer duruuluud shalgah heregtei busuu ain nudee neegeechee ATG yu hiigeed bn araichdee

ард [ 103.212.119.99 ]      |     11-р сарын 19 -нд, 10:57 минутанд

ЗҮГЭЭР Л ХАРААР АМЬДАРЧ ЯМАРЧ БОЛОВСРОЛГҮЙ ЭЛБЭГДОРЖ МАНАН БҮЛГИЙН ЭРХ АШИГ ХАМГААЛЖ ХУУЛЬ БУСААР АЛБАН ТУШААЛ ЦОЛ АВСАН БАЙНА ЦОЛЫГ ХУРААНА УУ ЁРӨНХИЙЛӨГЧӨӨ

Giimaa [ 103.26.194.70 ] 11-р сарын 19 -нд, 13:08 минутанд

Tom nam yum bol hurtsaas uur elchin hiichih hun alguu ene davarsan nuhur elchin bish yaltan bval taarna

зочин [ 202.179.27.213 ]      |     11-р сарын 19 -нд, 09:57 минутанд

Нээлттэй Сонсгол хийх дээ, Ард түмэндээ Нээлттэй Телевиз радиогоор шууд дамжуулж үзүүлэх хэрэгтэй,

zochin [ 182.172.116.74 ] 11-р сарын 19 -нд, 11:29 минутанд

teglee geed yahiin be buh yum todorhoi neg negiigee uusan idseneer ilchleed bhad nuguuh n zugeer l ajilaa hiigeed yavjil bn shdee ene mongol ulsad chin huuli durem uilchlehgui bn shdee !!!!

Дамиран [ 150.129.140.171 ]      |     11-р сарын 19 -нд, 09:11 минутанд

аав Бат гуай Москвад төлөөлөгчийн газар ажиллаж байхад Хурц дипломат алба ба оросын цагдаагийн академийн оюутны үнэмлэхээр орос унгарын хооронд тамхины наймааг гялалзуулсан.энэ хугацаандаа бас академийн дипломоо худалдан авсан.цэргийн хүн болсон түүх нь нэг иймэрхүү.тамхины наймаанд явж байхдаа альвааг хил нуун далдлах тал дээр нилээд гаршссан.тэрнээс биш нэг их тагнуул магнуул гээд байх тусгай мэргэжил байхгүй.ямар сайндаа европын холбооны хууль англид үйлчилдэгийг мэдэхгүй очоод баригдхж байхавдээ.энхбатыг барихад ямар бүдүүлэг гэнэн өчнөөн камерт бичлэгээ үлдээн

Дамиран [ 150.129.140.171 ]      |     11-р сарын 19 -нд, 09:11 минутанд

аав Бат гуай Москвад төлөөлөгчийн газар ажиллаж байхад Хурц дипломат алба ба оросын цагдаагийн академийн оюутны үнэмлэхээр орос унгарын хооронд тамхины наймааг гялалзуулсан.энэ хугацаандаа бас академийн дипломоо худалдан авсан.цэргийн хүн болсон түүх нь нэг иймэрхүү.тамхины наймаанд явж байхдаа альвааг хил нуун далдлах тал дээр нилээд гаршссан.тэрнээс биш нэг их тагнуул магнуул гээд байх тусгай мэргэжил байхгүй.ямар сайндаа европын холбооны хууль англид үйлчилдэгийг мэдэхгүй очоод баригдхж байхавдээ.энхбатыг барихад ямар бүдүүлэг гэнэн өчнөөн камерт бичлэгээ үлдээн

Zochin [ 88.130.50.101 ]      |     11-р сарын 19 -нд, 08:11 минутанд

Hurts oort ashigtai l bol alj ch medeh tsaraitai hun

ибсрилтс [ 103.26.194.240 ]      |     11-р сарын 19 -нд, 06:45 минутанд

Нээлттэй сонсгол хийж телевизээр шууд дамжуулах ёстой.Ард түмнээс хурцын болон улс төрчид нэртэй хулгайч нарын бузрыг нуух эрх хэнд ч байхгүй.Ард түмэн эрхийнхээ дагуу шууд сонсож үнэлэлт дүгнэлт хийх эрхтэй. Харин ард түмнээс нууж хаалттай хийх юм бол, телевизээр дамжуулахгүй бол гэмт хэрэг болно.

Зочин [ 202.21.106.145 ]      |     11-р сарын 19 -нд, 05:18 минутанд

Хурц гишүүдийн ноотой асуудлыг мэдэж байсан юм бол сонгуульд орохоос нь өмнө гаргаж тавихгуй яасан юм бэ.оортоо хэрэг болно гэж хадгалж байгаад одоо оорийн эрх ашигт зориулж байгаа нь туйлын буруу.гэмт явдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан,албаны шугамаар авсан мэдээллийг хувийн зорилгод ашиглах зэрэг нь эрүүгийн хууль зөрчсөн үйлдэл

Зрчин [ 139.5.216.103 ]      |     11-р сарын 19 -нд, 04:56 минутанд

Батзандан гишүүнийг дэмжиж бна....ард түмэн дуу хоолойгоо нийлүүлж нэгдэн тэмцэж байж энэ даварсан шантаажчин гарыг үгүй хийнэ.хурцын хүмүүс бүх төрийн бгууллага,аж ахуйн нэгжид хувалц шиг наалдсан бгаа.бүгдийг зайлуулж цэвэрлэх хэрэгтэы.

Korea [ 202.9.40.19 ]      |     11-р сарын 19 -нд, 03:53 минутанд

Korea yavj heden jil ajilaad amidralaa deeshluuleed ireg dee

user [ 103.26.193.9 ]      |     11-р сарын 19 -нд, 03:22 минутанд

Mongolchuud korea yawj ajillah durtai bdagin jishee ni hurts ymaa