Н.Төгсцогтын дахин нэг ялалт

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

Мэргэжлийн боксын шилдэг тамирчдын эгнээнд шилжсэн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Н.Төгсцогт Филиппиний тулаанч Хармонито Дела Торретой хийсэн тулаанд 3:0 харьцаагаар буюу оноогоор өрсөлдөгчөө яллаа. Ингэснээр мэргэжлийн боксын рингэн дэх 9 дэх ялалтаа авч байна. KING TUG хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогтын хувьд өмнөх  найман тулаандаа бүгдэд нь КО буюу нокаутаар өрсөлдөгчөө ялсан билээ.

Филиппиний боксчин Хармонито Дела Торре энэ жил 23 настай, "Алх" хочит энэ боксчин АНУ-ын Флорида мужийн Майами хотноо суурин амьдарч бэлтгэл сургуулиа базаадаг бөгөөд мэргэжлийн рингэнд таван жил хүч үзэхдээ 19 тулаан хийж , нэг ч ялагдаагүй байжээ. Үүнээс 12 тулааныг КО буюу нокаутаар дуусгаж байсан байна.

 

 

А.Уян

Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.12.73) 2017 оны 11 сарын 19

bayr hurgey

0  |  0
Top