Дугуй түлэхэд гарсан утаа хорт хавдар үүсгэдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам ядуурч байна. Энэ нь өвөл болоход хамгийн их илэрдэг. Амьдрал дээр бодит жишээ болоод гарч ирдэг. Нүүрс түлдэг байсан бол хэрэглээг багасгах, хориглох болсонтой холбоотойгоор дугуй түлэх болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх пүүз түлж байгаа тухай ч хэлсэн. Дугуй засвар, машин засварын газрууд хэрэглээнээс гарсан дугуйнуудыг 100-300 төгрөгөөр худалддаг ч олдоц нь ховордсоныг  өвөл болж гэр хорооллын зарим өрх  дугуй түлэх болсонтой холбон тайлбарлах болжээ.

 Зарим засварын газрууд дугуйгаа бөөгнүүлж хадгалаад тохижилт үйлчилгээний компаниуд, цэцэрлэгүүдийн тохижилтод зориулан худалддаг гэнэ.  Дугуйг химийн бодисын хортой нөхцөлд үйлдвэрлэдэг. Ийм дугуйг дахин шатааж, түлэх нь эрүүл мэндэд ч хортойг НЭМҮТ-ийн мэргэжилтэн О.Оюунцэцэг онцоллоо.  Дугуй түлсэн тохиолдолд утаанаас нь ялгарах Бензо-А-Прин хэмээх бодис хорт хавдар үүсгэдэг  гэлээ. Уут модыг 2500-3500 төгрөгөөр, шуудай нүүрсийг 3000-3500 төгрөгөөр шуудай нүүрс авах биш 300 төгрөгөөр  дугуй худалдаж авахыг иргэд эрмэлзэх болсон нь ядууралтай холбоотой юм. Утаагүй түлш нь түүхий нүүрснээсээ өндөр үнэтэй учраас аргагүй биз ээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top