Энэ өдөр Монголд Чин улсын банкийг хааж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 19

Өдөр бүхэн түүхтэй байдаг. Өдгөөгөөс 106 жилийн өмнө буюу 1911 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ар Монгол дахь Чин улсын банкийг албан ёсоор хааж үйл ажиллагааг нь зогсоож байжээ. Төд удалгүй 12 дугаар сарын 29-ний өдөр Эрх чөлөөний хөдөлгөөн ялж Монгол Улс Богд хааныг өргөмжилсөн.  Цагаантны цэргийн атаман Семёновоор удирдуулсан салаа цэрэг Монголд яаралтай нэвтрэн Чин улсын банкийг хаасны дараа эсэргүүцэл гарвал хамгаалахаар нууцаар ирж байжээ. Гэвч Хаант Оросын удирдлагууд Манжууд Монголд Орос нөлөөгөө тогтоох гэж байна хэмээн хардана гэж атаман Сенёновын салааг 48 цагийн дотор эгүүлэн татсан байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top