Ж.Хичээнгүй: Иргэдэд ипотекийн зээлээс түрээсийн орон сууцны зээл илүү ашигтай

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

ТОСК-ийн захирал Ж.Хичээнгүйн байр суурийг  хүргэж байна.

- Ипотекийн зээлийн үр дүн ямар байна вэ?

-Ипотекийн зээлийн үр дүн шууд харагддаг.  Арилжааны банкуудаар ипотекийн зээлийг дамжуулах, Монгол банкаар дамжуулах хоорондоо ялгаатай. Бага, дунд орлоготой иргэд банкнуудын шалгуурыг давж чадахгүй тойргийн гадна үлдэж байна.  Төр үүнийг анхаарах ёстой. ТОСК энэ төслийг хэрэгжүүлэх хугацаандаа ашиг харж ажиллаагүй. Иргэдээ орон сууцжуулах төрийн бодлого гэж ухамсарлаж ажиллаж ирсэн.

-Төрийн орон сууцны корпорациар дамжиж төсөл хэрэгжснээр ямар өөрчлөлт гарах вэ?

- Зээлийн хүүг бууруулж болно. Эхлээд зээлийн хүүгээ төлөөд дараа нь үндсэн төлбөртөө ордог зарчим үйлчилж байгаа. Энэ өөрчлөгдөнө. Иргэн хоёр жил хүү төлөхөд үндсэн зээлдээ хүрээгүй гэсэн гомдол их гардаг. Эргэн төлөлтийн мөнгийг бодлогоор үндсэн төлбөр  рүү оруулах шаардлагатай.

-Зээлийн хүүг бууруулах ямар боломж байна вэ?

- Ипотекийн зээлийн хүү иргэнд найман хувиар очдог ч эх үүсвэр нь хоёр хувийн хүүтэй гардаг. Бид ашиг хонжоо гэхгүйгээр хандана.

-Эх үүсвэр хаанаас бүрдэх вэ?

- Улсын төсвөөс 120 тэрбум  төгрөг гарна. Мөн зээлийн эргэн төлөлтөөс бүрдэнэ. Борлуулагдаагүй орон  сууцнууд, гэр хорооллын  дахин төлөвлөлтөөс хөрөнгө оруулах гарц бий.

- Түрээсийн орон сууцны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна уу?

- Төрийн түрээсийн орон сууцны хөтөлбөрт 1522 иргэн хамрагдаад байна. Хот, хөдөө нийлээд. Иргэд энэ хөтөлбөрийг талархаж хүлээж авдаг. Ипотекийн зээлийн хүү, урьдчилгааг төлөхөд босго өндөр байдагтай холбоотой. Томилолтоор түр ажилладаг, хуримтлал үүсгэх боломжгүй иргэдэд зориулсан хөтөлбөр. Нийтдээ 400 гаруй иргэн хүсэлт ирүүлсэн. Түрээсийн орон сууцны хэрэгцээ их байгааг харуулсан тоо.

- “Буянт ухаа-2” төсөл хэрэгжилт удаашраад байх шиг?

- 2017 онд урагшлаагүй нь үнэн. ТӨСК эдийн засгийн хүндрэлтэй байдалд орсонтой холбоотой. Өр төлбөрийн асуудал ч бий. Өнгөрсөн хугацаанд шуурхай ажиллаж 120 тэрбум төгрөгийн өр барагдууллаа. 2018 он гарахаас өмнө 80 тэрбум гаруй төгрөгийн өрийг цэгцлэх байх. Хөгжлийн банк, улсын төсвөөс мөнгө авч энэ төслийг хэрэгжүүлдэг байсан. Одоо гадны хямд өртөгтэй төсвөөс бүрдүүлэх боломж бэлэн болж байна.

- Түрээсийн орон  сууцаа хувьчилж авах боломж бий юу?

- 20 жил түрээслээд хувьчлах боломж бий. 20 жил ипотекийн  зээл төлөхөөс  20 жил түрээс төлөөд орон сууцаа хувьцилж авах нь иргэнд ашигтай.

Түрээсийн орон сууцнаас урьдчилгаа төлбөр авахгүй. Түрээсийн төлбөр нь  орон сууцны үндсэн төлбөр болоод явна.

- Зах зээл дээр худалдаагүй орон сууцнууд байгаа. Яах ёстой вэ?

- Төр худалдаж авах боломж л байна  гэж хардаг. Нийтдээ 4052 орон  сууцыг эхний ээлжинд төр  худалдаж авах боломжтой. Шилжүүлж авснаар гэр хорооллын дахин төлөвлөлт хурдацтай урагшилна.

-Төсөв хүнд байгаа?

-Тийм. Гэхдээ гадны тусламж дэмжлэгээр хэрэгжүүлж болно.

-Хуримтлал үүсгээгүй хэсэг бий?

- Боломжтой хэсэг нь зээл аваад орон  сууцанд орсон. Хуримтлал үүсгээгүй ч орон сууцанд орох боломжтой иргэнд   чиглэсэн бодлого баримтлах ёстой. Тэднийг

орон  сууцжуулахаар утааны асуудал давхар шийдэгдэнэ гэсэн үг.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.123.127) 2018 оны 07 сарын 06

Хичээнгүй гэж тэнэг бацаан чи үхээд далд ороод өгөөч худалч новш битгий хүний сэтгэл зүйгээр тоглоод бай

0  |  0
Төмөр(150.129.141.216) 2017 оны 11 сарын 22

Төр дэмжих ёстой ард түмний төлөө хийж байгаа ганц зөв ажил юмшүү

0  |  0
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 21

төр хямдхан худалдаж аваад хүмүүст өгч дэмжвэл болж л байна түүнээс биш бид насаараа байр худалдаж авч чадахгүй үхэх болж байна

0  |  0
Zochin(193.57.67.241) 2017 оны 11 сарын 20

Жасрай сайдын ач хүү шүү дээ. Талийгаач Жанцангийн хүү. Уул нь маш ховор мэргэжлээр сурсан хүн, одоо ингээд л ийм газар том ах Энхболдынхаа ачаар энд тэнд дарга хийж явах юм.

0  |  0
рл(66.181.161.126) 2017 оны 11 сарын 20

ингээл байвал хөдөөнийхөн малаа зараад ирсээр л бна

0  |  0
Zuv bn(112.72.11.114) 2017 оны 11 сарын 20

Zaluu hun hehed davgui shui.

0  |  0
Top