Европын хамгийн жижиг хэрнээ хамгийн баян улс

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

Хөгшин тивийн хамгийн баян улсаар баруун Европын бяцхан улс Люксембург тодорчээ. Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн судалгааны дүн ингэж гарсан байна. Судалгааг Eurostat агентлагаас санаачлан хийжээ. Амьжиргааны түвшин, худалдан авах чадварыг гол болгосон судалгаагаар тус улсын иргэд 283 оноо цуглуулж бусад 27 улсаа манлайлжээ.

Гэтэл Европын холбооны дундаж оноо 100 байсан гэнэ. Голландчууд гэхэд Европын холбооны дундчаас (134) гурв дахин өндөр гарсан байна. Түүнчлэн Дани, Ирланд, Австри улсууд амьдралынхаа түвшингээр эхний байрт орсон байна. Харин хамгийн доогуур үзүүлэлтийг Румын, Болгар улсууд үзүүлж, 45, 43 оноо авчээ.    

 Люксембург тивийнхээ тэргүүнд анх удаа заларсны нууц нь тус улс өнгөрсөн жилээс эхлэн Франц, Герман, Бельги зэрэг улсаас ажиллах хүч авах болсонтой холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Гаднаас хямдхан үнэтэй ажиллах хүч авснаар нэг хүнд ногдох ДНБ-ийхээ хэмжээг үлэмж нэмэгдүүлжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.41.188) 2017 оны 11 сарын 22

Монголд жирийн хумуус хэвийн амьдрах боломж маш муу.Бух юмууд арын хаалга,ажиллаад 2аяга идэхэд ч хэцуу,ард тумэнд мэдээлэл муу,даргажсан,олигархжсан монгол улс даа.

0  |  0
Баадай(202.9.40.52) 2017 оны 11 сарын 20

Сонин шүү.дэлхийн хамгийн баян мөртлөө туйлын ядуу орон МОНГОЛ.

0  |  0
Top