Авто машины хэрэглээ ихсэх тусам хөнгөн цагааны үнэ өснө

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

БНХАУ-ын Засгийн газар “Хөнгөн цагаанаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжихийн тулд хагас боловсруулсан хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспортын хэмжээгээ 13-9 хувь хүртэл бууруулна гэж мэдэгдлээ. Тус улс олон улсын зах зээл дээрх металл нийлүүлэлтээ бууруулж байхад АНУ болон Европт хөнгөн металлын эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж буй. Үүнээс болж Лондоны металлын бирж дэх хөнгөн цагааны үнэ өсчээ. Хятад улс энэ онд автомашины салбарын өндөр хэрэглээнээс шалтгаалан хагас боловсруулсан хөнгөн цагааны үйлдвэрлэлээ 10,37 сая тоннд хүргэсэн ч эрэлтээ хангаж чадахааргүй болсон учир ийм арга хэмжээ авахаар болжээ. Хятадын хөнгөн цагааны экспортын хориг удаан үргэлжилбэл АНУ, Зүүн өмнөд Ази ба Европт хэрэглээ ихээр нэмэгдэн нийлүүлэлт хомсдоно гэж  “Меtаlрrices.com” сайтад мэдээлжээ. Хэрвээ ийм үйл явдал болох юм бол Шанхайн хөрөнгийн бирж дээр хөнгөн цагааны үнэ огцом өснө.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top