Ц.Нямдорж: Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж найдаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

Монгол Ардын Намын XXVIII Их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын  улс төрийн  илтгэлээр үргэлжилж   байна. Энэ удаагийн Их хуралд нийт 1309 төлөөлөгч сонгогдсон бөгөөд 1074 нь намын анхан шатны төлөөлөл болж, 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлж байна.

МАН-ын дарга М.Энхболд “Нэгэн зууны түүхтэй Монгол Ардын Намын 28 дахь их хурал эхэлж байна. Манай намын Их хурал болгон Монгол орны шинэ ирээдүйд тэмүүлсэн түүхийн тод хуудас, хөгжил дэвшлийг тодорхойлогч түлхүүр хүчин зүйл болж ирсэн юм. Энэ агуулгаар XXVIII их хурлаас ч гэсэн Монголын ард түмэн ихийг хүсэн хүлээж байгаа. Улс орны хийгээд намын амьдралын тулгамдсан олон асуудалд нэг мөр хариулт өгсөн, зорих зам, хандах зүгээ зөв тодорхойлсон түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт би итгэлтэй байна. Тиймээс улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, намынхаа улс төрийн бодлого, үйл ажиллагааг шинэчлэн тодорхойлох, нийгмийг шинэ тэмүүлэлд сэрээн дуудах эрхэм зорилгод тань амжилт хүсье” гээд “Улс төрийн намын хүчтэй байх, зорилгодоо хүрэх, бусдыг араасаа дагуулах чадавхийг ард түмэнтэйгээ ямагт хамт, тэдний дунд байх, зөвлөлдөн ярилцаж санаа бодлыг нь сонсох, бодлого үйл ажиллагааны хэрэгжилтээ тэдэнтэйгээ хэлэлцэх, тэднээр дүгнүүлэх арга барил бүрдүүлж өгдөгийн баталгааг 2016 оны УИХ-ын сонгуульд бидний олсон  амжилт харуулсан юм” гэлээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Эв нэгдэл хамгийн чухал байна

 МАН-д эв нэгдэл хэрэгтэй байна. Өнгөрсөн Их хурлаас хойшхи үйл ажиллагаагаа тайлагнаж, 28 дугаар хурлаас хойш ямар зарчим барихаа тодорхойлох хурал болоосой гэж хүсч байна. Нам бол олон нийтийн байгууллага учир эв нэгдэлд суурилдаг. Тиймээс өнгөрсөн хугацааны ололт, алдаандаа суурилж, өнөөдөртэйгөө дүйцүүлж ирээдүйг харсан шийдвэр гаргаасай гэж хүсч байна.  Монгол орны өнцөг булан бүрээс ирж оролцож буй төлөөлөгчид хэдийгээр нийт ард түмэн биш ч гэсэн төлөөллийг хангахуйц ардчилал юм.  Их хурлын хүрээнд намын дүрмийн шинэчлэл яригдаж байгаа нь бас их сайшаалтай. Намын гишүүд энэ тал дээр олон санаачлага гаргаж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж найдаж байна

МАН-ын шинэчлэлээс Монголын цаашдын хувь заяа шалтгаална гэж харж байна. Монгол төрийн түүхэнд шинэчлэлийн шинэ салхи авчрах Их хурал болно гэж  бодож байна. Одоо мөрдөгдөж байгаа намын дүрмээр бол “Хэрэв нам нь сонгуульд ялах юм бол  Ерөнхий сайдыг намын даргад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. 2016 онд энэ дүрмийн заалт зөрчигдснөөр дараа дараагийн зовлонгууд гарч ирсэн. Намын дарга гэдэг хүн сонгуульд оролцохдоо ирэх дөрвөн жил хийж хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө боловсруулж эргээд ард түмэндээ тайлангаа тавьдаг.   Ерөнхий сайд нь намын дарга болдог энэ жишгийг дагахгүй л бол цааш явахгүй. Энэ утгаараа би Ерөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан.

Эрүүл мэндийн  сайд асан А.Цогцэцэг: Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий

Өнөөдөр манай намын Их хурал болж байна. Намын Их хурлаараа бид дүрэмдээ өөрчлөлт оруулдаг. Эндээс гарсан дүрмийн шинэчлэлээ дараагийн дөрвөн жилдээ ягштал дагах дүрэмтэй. Их хурал маань туйлын ач холбогдолтой болно гэж харж байна.  “Итгэл-зүтгэл-хариуцлага” гэсэн уриан дор явагдаж байгаа учраас үүнийхээ хүрээнд ирэх дөрвөн жилд манай намын гишүүд болон нам маань дүрмийнхээ дагуу өөрчлөлт шинэчлэлт хийж ажиллана гэдэгт итгэж байна. Бидэнд өнгөрснөөсөө суралцсан олон сургамж бий. Ялангуяа намын дотоод сахилга хариуцлагыг бэхжүүлэх чиглэл дээр нэлээдгүй өөрчлөлт орох байх.

Ц.Мөнх-Оргил: Бидэнд  зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага байна

Бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлагатай тулгараад байна Одоо бид зөв шугамаар урагшлах гарцаагүй шаардлага байна. Монгол орны өнцөг булан бүрээс 1309 төлөөлөгч хүрэлцэн ирж, өнгөрсөн дөрвөн жилийн намын алдаа, оноогоо хэлэлцэнэ. Бид юун дээр алдав, яаж онов, ард түмэн МАН-аас юу хүлээж байна. Энэ бүхнээ бид дахин эргэж харах хэрэгтэй. Эндээс намд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарах гарц олдоно. Намын дүрмээ чанад сахиж, ард түмэндээ өгсөн амлалтаа бид шат шатандаа дахин санах учиртай. Улс орны өмнө тулгамдаад байгаа асуудалд манай намаас ямар байр суурь баримтлах юм. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал яаж тусгалаа олсон юм. Энэ бүхнээ бид эргэн харж, өөрсдөдөө дүгнэлт хийх чухал Их хурал болж байна гэж хэлмээр байна.

Ш.Адъяамаа

 

  

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(49.0.219.236) 2017 оны 11 сарын 21

Hurtsin helseneer ta uneheer hutgagch mun u, bag umsuud l aasagdaad baigaa yum bish u ?

0  |  0
ЗОЧИН(92.50.236.145) 2017 оны 11 сарын 21

ман-зуун жил ан-30 жил ээлжлэннам нэрээр ард тумнииг дарлаж баина одоо батлахаан шатаагаад тарцгаа та нарыг харахаар дотор муухаи болох юм яасан салж ухэдгуи ороолонгууд вэ

0  |  0
Зочин(182.160.4.96) 2017 оны 11 сарын 20

Хорон санаат, хутгуур Ц. Нямдорж дотор талдаа албан тушаалд шунаж л байгаа ш дээ. Хүмүүс түүнийг дэмжихгүй гэдгийг ч мэдэж байгаа. Мөнх-Оргил үнэнд гүйцэгдээгүй байсан бол хуурмаг сэтгэлээрээ худал замаараа явах л байж дээ. Тэглээ гээд төрөл арилжаагүй цагт шуналын сэтгэл нь үгүй болж шудрага үнэнч болно гэдэг ч үлгэр биз дээ. Монголд улсынхаа төлөө үнэн сэтгэлээр зүтгэх хүмүүс үнэхээр дутагдаж байна даа. Нам, лам хоёроор ч Монгол дутаагүй л дээ.

0  |  0
намчин(202.21.106.141) 2017 оны 11 сарын 20

БиЕрөнхий сайдад боломж олгон нэр дэвшихээс татгалзсан...гэнээ Хэхэ энэ одоо юу гэсэн үг вэ????? Намын дарга болчих санаатай.Хэрэв нэр дэвшээд намын дарга болчихвол Ерөнхий сайд болчих боломж надад байгаа гэсэн үг үү.

0  |  0
Зочин(182.160.4.96) 2017 оны 11 сарын 20

Цжвэршихгүй шүү дээ. Эх орноо харийн савраас салгахаар санаа шулуудаж сэтгэл нийлж тэмцэн боссон эрэлхэг партизануудын байгуулсан намын нэрийг авах эрхгүй хуйвалдагчид өвөг дээдсийн үйлийг шороотой хутгаж дуусахгүй нь бололтой. Эднийг дээд тэнгэр гэсгээх болтугай л гэж залбирах юм даа.

0  |  0
Ma(27.94.70.149) 2017 оны 11 сарын 20

Их сонин инээд хүрмээр нэш юм байна ааа энэ хүмүүсийн зарим нь цээжиндээ гараа аваад зарим нь зүгээр байхын маш эвгүй юу илэрхийлээд байгаа нь мэдэгдэхгүй элий балай харагдах юм зүгээр байлдаа

0  |  0
Ma(27.94.70.149) 2017 оны 11 сарын 20

Их сонин инээд хүрмээр нэш юм байна ааа энэ хүмүүсийн зарим нь цээжиндээ гараа аваад зарим нь зүгээр байхын маш эвгүй юу илэрхийлээд байгаа нь мэдэгдэхгүй элий балай харагдах юм зүгээр байлдаа

0  |  0
Ma(27.94.70.149) 2017 оны 11 сарын 20

Их сонин инээд хүрмээр нэш юм байна ааа энэ хүмүүсийн зарим нь цээжиндээ гараа аваад зарим нь зүгээр байхын маш эвгүй юу илэрхийлээд байгаа нь мэдэгдэхгүй элий балай харагдах юм зүгээр байлдаа

0  |  0
Ma(27.94.70.149) 2017 оны 11 сарын 20

Их сонин инээд хүрмээр нэш юм байна ааа энэ хүмүүсийн зарим нь цээжиндээ гараа аваад зарим нь зүгээр байхын маш эвгүй юу илэрхийлээд байгаа нь мэдэгдэхгүй элий балай харагдах юм зүгээр байлдаа

0  |  0
Ma(27.94.70.149) 2017 оны 11 сарын 20

Их сонин инээд хүрмээр нэш юм байна ааа энэ хүмүүсийн зарим нь цээжиндээ гараа аваад зарим нь зүгээр байхын маш эвгүй юу илэрхийлээд байгаа нь мэдэгдэхгүй элий балай харагдах юм зүгээр байлдаа

0  |  0
ЗОЧИН(202.9.41.18) 2017 оны 11 сарын 20

НЯМДОРЖОО ӨМХИЙ ХӨГШИН ХУТГУУР ЧИ ХОЛ ОЧИЖ ХУЦ ОЛОН ЖИЛ ТӨРД БУГ БОЛЖ САМАРЛАА ОДОО МАНЫГ ХУТГАН ҮЙМҮҮЛЖ САМРАХ Л ДУТАЖ БАЙНА УУ ЧИ ОДОО ШУДРАГА ХҮНИЙ ЖҮЖИГЭЭ ЗОГСООЖ ТӨРӨӨС НАМААС ЗАЙЛЖ ҮЗ.

0  |  0
ЯДАРСАН МОНГОЛ(31.173.83.20) 2017 оны 11 сарын 20

НЯМАА АХАА ТАНАЙ НАМААС ШАХААД ЮМ ГАРАХ БОЛОВ УУ. ХИЙ ХООСОН ЦУГЛААН Л БОЛЖ БАЙНА ДАА.

0  |  0
Зочин(188.166.34.68) 2017 оны 11 сарын 20

Хүрэлсүхээс өөр хүн олно гээд хайсан ч энэ намаас олдохгүй.Тийм болохоор нөхцөл байдалтайгаа эвлэрээд Хүрэлсүхийгээ намын дарга болго.

0  |  0
ПИЗДА(202.179.26.142) 2017 оны 11 сарын 20

ПИЗДА ДӨРВӨД ХҮН ХҮН БИШ.ДӨРВӨН ШИЙР МАХ БИШ ПИЗДАНУУД.

0  |  0
Ы(103.9.90.2) 2017 оны 11 сарын 20

Төрийн түүхэнд ч гэх шиг хуцаж ядах юм аа. зүгээр л наад намаа бага ч болов цэвэрлэх гээд оролд. чадахгүй л байх аа даа

0  |  0
Зочин(112.72.12.77) 2017 оны 11 сарын 20

НЯМКА МИНЬ ТЭТГЭВЭРТЭЭ ГАРААЧЭЭ ЧИНИЙ ҮНЭН ТӨРХИЙГ АРД ТҮМЭН МЭДДЭГ БОЛЛОО ОВОО Л ХЭДЭН ЖИЛ ХУУРАМЧ ШУДРАГА ДҮРЭЭР МОНГОЛЧУУДЫГ ХУУРЛАА ОДОО НИЛЭЭН ЗӨНӨСӨН Ч БАЙНА АМАР АМАР

0  |  0
Иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 20

Өнөөдөр ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН Б.ХУРЦ ”ЦЕНЗУРГҮЙ”- ОД болно. Та болон олон авилгачдын зүрх ”Борбаатар”- ийн адил болно... Энэ л үнэн.. Яана даа..!!!!

0  |  0
Зоч(103.57.95.252) 2017 оны 11 сарын 20

Одоо в нэгдэл гэж гое яриж хуйвалдаж ард тумнээ хуурдаг цаг енгерч.байгаа шударга хариуцлагатай хэлсэн хийсэн зуйлдээ эзэн болдог байх естой олон янзын татвар нэмэв чимээгуй орон сууцны янз бурийн тарифууд нэмэгдэж байна энэ бух чимээгуй ард тумнээ мелжиж байгаагаа Зогсоох хэрэгтэй

0  |  0
Монгол иргэн(59.153.113.38) 2017 оны 11 сарын 20

Ккк... МАН ТАРСАН НЬ ”МОНГОЛЫН ИРЭЭДҮЙН ГЭРЭЛ ГЭГЭЭ” өөру ч хүлээгээд хэрэггүй.. Санал нийлсэн нь ДЭМЖЭЭРЭЙ..

0  |  0
Зочин(202.131.227.174) 2017 оны 11 сарын 20

та минь насаараа хуулийн байгууллагын толгой байлаа. Их ч олон жил хуулийн шинэчлэл ярилаа. Яасан ч шинэчлэл авдаггүй салбар байдаг юм бэ дээ,Одоо та биеэ амраах болж дээ.Таны тэтгэврийн нас болж байгаа байлгүй дээ.Жирийн иргэд ад үзэгдэн арай ядан 55,60 хүрэв үү үгүй юу л гаргах юм байна шүү дээ,Иргэн бүр тэгш эрхтэй гэсэн хууль байдаг гэсэн байхаа...

0  |  0
Top