Харамсалтай: Харумафүжи зодог тайлах уу?

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 20

 

 "Хямралын менежментийн зөвлөл"-ийнхөн хуралджээ

Харумафүжи аваргыг тойрсон асуудал ид дундаа өрнөж байна. Нутаг нэгт дүүдээ гар хүрч, толгой тус газарт нь гэмтэл учруулсан хэрэгт унаад буй түүний сүмогийнх нь карьер тун ч хүндхэн байгаа нь ойлгомжтой. Үүнийг ч гэрчилж, өчигдөр л гэхэд Японы сүмогийн холбооноос болсон явдлын талаар Харумафүжи аваргаас тайлбар авсан байна. Тодруулбал, тус холбооны "Хямралын менежментийн зөвлөл"-ийн гишүүд ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийн асуудлаар хуралдаж, түүнээс байцаалт авсан гэнэ.

Энэ талаар "Хямралын менежментийн зөвлөл"-ийн тэргүүн Кагамияма "Ёкозуна Харумафүжи сүмоч Таканоивагийн толгой тус газарт шар айрагны шилээр цохисон эсэх нь бүрэн нотлогдоогүй, эцсийн шийдвэр гаргахын наана шалгаж тодруулах зүйл цөөнгүй байгаа" тухай ярьсан байна. . 

Токио хотын Рёогокү Кокугикан ордонд хоёр цаг гаруй үргэлжилсэн энэ хурлын дараа зөвлөлийн гишүүд хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Харин ганцхан тодорхой зүйл байгаа нь Японы сүмогийн холбооноос "Ёкозуна Харумафүжигийн хэргийн талаар Хямралын менежментийн зөвлөл нарийн шалгалт явуулж, зохих шийтгэлийг оноох ёстой" гэсэн байр суурь юм.

Өөрөөр хэлбэл, Харумафүжи энэ хэргээс болж шийтгэл хүртэх нь тодорхой. Гагцхүү ямар шийтгэлийг түүнд оногдуулах вэ? гэдэг нь цаг хугацааны асуудал болоод байгаа юм. "Японы Сүмогийн дэг чанга, журам хатуу. Хэрэг байдал эвгүйтвэл Харумафүжи аваргыг зодог тайлуулахыг ч үгүйсгэхгүй" гэж учир мэдэх хүмүүс ярьж буй юм.

Ямартаа ч энэ хэрэгтэй холбоотойгоор Харумафүжи өнгөрсөн баасан гаригт /2017.11.17/ болсон явдлын талаар цагдаад мэдүүлэг өгсөн байна.

Харумафүжиг зодог тайлуулах талаар дөрвөн жилийн өмнө ярьж байжээ

 

Харумафүжи зурган илэрцүүд

Мэргэжлийн сумогийн 2013 оны есдүгээр сарын Аки башёгийн үеэр Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнаг сонгох хорооны уламжлалт хурал болж, энэ сарын башёгийн дүн болон барилдааны талаар үнэлэлт дүгнэлтээ илэрхийлж байжээ.

 
Тус хорооны тэргүүн Хитоши Учияма Нагоя башёгийн  ёкозүна Харумфүжиг шүүмжилж, ирэх сарын башёд гурав болон түүнээс дээш унавал зодог тайлуулах эхний сануулгыг өгнө гэж хэлж байжээ.
Гэтэл Харумафүжи Аки башёд арав давж, тав унасан. Гэлээ ч Хитоши Учияма ёкозүна Харумафүжиг шүүмжилсэнгүй, зодог тайлуулах тухай ярьсан ч үгүй харин ч дэмжсэн байна.
“Харумафүжи ёкозүна цолтны нэр төрийг хадгалж, гэмтэлтэй ч гэсэн тэмцээнийг өндөрлүүлж чадлаа. Тэр тэмцээнд оролцох эсэхээ өөрөө л шийдэх эрхтэй” гэж Учияма хэлсэн байна.
Харумафүжи сүүлийн дөрвөн башёд 20 удаа унасан нь ёкозүна цолтны хувьд хангалтгүй үзүүлэлт гэдэг нь ойлгомжтой байгаа. Гэхдээ тэрбээр бэлтгэл муу хийж, дэглэм зөрчсөнөөс бус харин тавхайны бэртлийн улмаас бүрэн боломжоороо барилдаж чадахгүй байгааг ийнхүү Сумогийн холбооныхон ойлгож, дэмжиж байжээ. Харин энэ удаа Харумафүжигийн асуудал хэрхэн шийдэгдэх нь тун ч эргэлзээтэй. Учир нь асуудал нь барилдаантай холбоотой бус хувь хүний ёс зүй, биеэ авч яваа байдалтай шууд хамааралтай байгаа юм.
Сүмо дахь Харумафүжигийн түүх
 

Харүмафүжи Коохэй 1984 оны 4 сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Исэгахама дэвжээнд харьяалагддаг, мэргэжлийн сүмогийн 70 дахь, гадаадын 5 дахь, Монголын 3 дахь ёкозүна, Монгол Улсын Гавъяат Тамирчин. Жинхэнэ нэр нь Даваанямын Бямбадорж. 2008 оны 11 сар хүртэл Ама Коохэй хэмээх нэрээр барилддаг байсан. Өндөр 186 см, жин 137 кг. Хамгийн дээд цол нь ёкозүна (2012 оны 11 сараас). 2008 оны 11 сарын башод ёкозүна Хакүхотой үзүүр түрүү булаалдсан. 2009 оны 5 сарын башёд мөн Хакүхотой нэмэлт барилдаан хийж даван анх удаа дээд зиндаанд түрүүлсэн. Мөн 2011 оны 7 сард 14 давж түрүүлсэн бол 2012 оны 7, 9 саруудад нэг ч уналгүй түрүүлж, Ёкозүна цолд хүрчээ. Дараа нь 2013 оны 1 сарын башёд нэг ч уналгүй түрүүлж, тэр жилийн 11 сард түрүүлээд одоогийн байдлаар 8 түрүүлсэн байна. Үндсэн мэх нь цүппари, баруун золгоо, ёри, цүкидаши, күбинагэ.

С:Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Guest(27.123.214.88) 2017 оны 11 сарын 21

Manai hunii tarkhi ruu hed lobkhoor tsohichih tegeed l boloo. Usreed l teneg bolno. Esvel ukher.

0  |  0
Zochin(27.123.214.93) 2017 оны 11 сарын 20

ter chavganz baasandorjiin japanchuudtai xiisen xorond orchixloo. baasandorj gegch urvagch, chavgantsiig mongoloos xoon zailuulax xeregtei.

0  |  0
Зочин(202.179.26.8) 2017 оны 11 сарын 20

Хайр хундлэл гэдэг гуйж эсвэл бусдыг дарамталж олж авдаг юм биш Хунээр хайрлуулмаар хундлуулмээр бгаа бол хун та оороо бусдад хундэтгэлтэй хандаж бусдыг хуний оорийн гэлгуй хун гэдэг утгаар нь хайрлаж хундэтгэж харьц ханд

0  |  0
Zochin(112.72.12.70) 2017 оны 11 сарын 20

Yaponchuud Mongolchuudiig dewjeenees shahah horond manai hun hordoj de

0  |  0
зочин(202.9.40.254) 2017 оны 11 сарын 20

Зодог тайлсан нь дээр. Цаашид улам дээрэлхүү зан гаргаж хүний нутагт ял эдэлбэл ямар сайн байхав. Нутаг буц

0  |  0
зочин(202.9.40.254) 2017 оны 11 сарын 20

Зодог тайлсан нь дээр. Цаашид улам дээрэлхүү зан гаргаж хүний нутагт ял эдэлбэл ямар сайн байхав. Нутаг буц

0  |  0
hahaha(66.181.189.254) 2017 оны 11 сарын 20

ard n hakuho baigaashde.ter udur hakuho ta nar tom boljee gej helsen teriig n ama demjij hohirloo. munkhbatiin horon sanaa

0  |  0
Zochin(31.35.91.181) 2017 оны 11 сарын 20

Nutgiin duu naraa zodoj daramtlaad demii hiij bgaam daa batbayr tsevegnym 2ed nariig zodoj baisan gej sonsooguil ym bn

0  |  0
Г.Оюун (27.123.214.84) 2017 оны 11 сарын 20

Давгадоржийг бодход буруугаа хүлээж уучилт гуйсан . Энэ нь буруутайгаа хүлээн зөвшөөрч б/а

0  |  0
ми(150.129.142.121) 2017 оны 11 сарын 20

Бусдын гавлын ясыг цууртал зодно гэдэг бол аль ч улсад хүнд гэмт хэрэг. Тэр тусмаа их аварга хүнд огт байж болшгүй зүйл. Иймд энэ радиатор нүүртийг хуулийн дагуу хатуу шийтгээд сумогоос хөө.

0  |  0
MGL(103.10.20.58) 2017 оны 11 сарын 20

Юун сүртэй юм бэ.Зодог тайлаад монголдоо ирнэ л биз.

0  |  0
GFHD(88.78.172.251) 2017 оны 11 сарын 20

HURDAN ZODOG TAILUULJ BUCAA: MONGOLCHUUDAA DEERLHSEN ZAN ALICH ESOND BAIH ESGUI

0  |  0
зочин (66.181.179.243) 2017 оны 11 сарын 20

Харийн нутагт эх орныхоо нэрийг гаргаж яваа бол бас нутаг нэгтнээ ч хүндэлж эвтэй байх хэрэгтэй ш дээ. Ер нь ч тэгээд өөрийгөө тэжээх гэж $олох гэж явсан, хүссэн биз дээ. Хэдэн хүн түлхээд унагачих аад онгироод байх хэрэг юу байна.

0  |  0
Zochin(202.179.25.214) 2017 оны 11 сарын 20

Ene uhamsar doroi bolovsrol nimgen durakaas bolj bid yahaaraa uher boldgiin? Ene uher chin harin hunii nutagt ulsiinhaa neriig bodoj bolooguimuu? Uneheer bolovsrolgui ni haragdaj baigaan

0  |  0
Зочин(150.129.140.192) 2017 оны 11 сарын 20

Ямарч тохиолдолд харийн нутагт эх орны нэрийг гаргаж байгаа монгол хүүгээ хамгаалах ёстой үхэрнүүдээ.Монголдоо дүүрч.Гадныхнаас өмөөр үхэрнүүдээ.Баасандорж самурайнуудтай нийлж гүтгээд байгаа юм биш үү үхэрнүүдээ. ҮХЭРНҮҮДЭЭ

0  |  0
zochin(66.181.166.35) 2017 оны 11 сарын 20

Юун түрүүнд өөрийн бурууг бусдад бүү тох. Хэрэв Бямбадоржийг зайлуулах санаа байсан бол юу гэж аврага болгох вэ дэ. Аль эрт л аврага болохоос өмнө яаж ийгээд зайлуулах байсан биз. Намайг хүндэлсэнгүй гээд түүнд хүн зодох эрх байхгүй. Хүндлэл гэдгийг зодож байгаад авдаг юм биш. Өөрийн тэнэгтээ л харамсах хэрэгтэй.

0  |  0
зочин (66.181.179.243) 2017 оны 11 сарын 20

За тэгээд бүх зүйл оргүй хоосон, цаг хугацааны л юм ш дээ. Буувал бууна л биз. Үхэн хатан зууралдаж өмчлөх гээд яадгийн. Харин хүний нутагт нэгнээ зодож дээрэлхсний гор гарлаа гэж бодоод толгойдоо, цувдайндаа ухамсар тээж явбал өлзийтэй

0  |  0
Zochin(150.129.143.176) 2017 оны 11 сарын 20

Yaj zailuulya gej baikhad ny saikhan egeesh boljee,ter muuhai daramttai gazar tsaanaas zohion baiguulalalttai hiilgesen ch yum biluu, bidnii ev negdelguig gadniihan dor ny ashiglana shuu dee, tsarai aldaj tolgoi behiilgej baikhaar avraga nutagtaa ireh biz , daramttai amdralaar yadag yum

0  |  0
Top