Н.Дэмбэрэл: МАН-ын хагарсан ХОЁР гэрийг эвлүүлэх хүн нь би байх болно

Монгол Ардын Намын XXVIII Их хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэлээр үргэлжилж байна.

МАН-ын даргад нэр дэвшиж буй Н.Дэмбэрэлээс дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр намын даргад нэр дэвшиж буй шалтгаанаа ийн тайлбарласан юм. "Ард түмний хүсэл шаардлага дор МАН-ын Их хурал болж байна. Ялангуяа намын эв нэгдэл алдагдаж, МАН-ын бүлэг хувийн эх ашгаасаа шалтгааж хоёр хэсэгт хуваагдсан бүлэглэлүүлийг эвцэлдүүлэн нийлүүлэх нь  Их хурлын зорилго оршино гэж харж байна.  Хоёрдугаарт хувийн эрх ашгаа хойш нь тавьж, намынхаа үзэл санааг босгох, итгэл үнэмшлээ сэргээх ийм Их хурал болж байгаа учраас миний бие нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. 

Эв нэгдлийг эрхэмлэсэн цаашдын улс орны ирээдүйд хэрэгтэй зүйл бүтээх түүхэн Их хурал болж байна  гэдэгт би эргэлзэхгүй байна. Ерөнхий сайд болсон хүн нь намын дарга байна гэдэг нь  хуульчилсан хууль биш. Хэрэв би намын дарга болох юм бол заавал Ерөнхий сайд болохгүй. Үүнийгээ ч албан ёсоор илэрхийлж байна.  Хагарсан намын эв нэгдлийг  гадна талаас нь  хангана. Ингэж байж  л үүсээд байгаа нөхцөл байдлыг даван гарна. Одоогийн Ерөнхий сайд нь намын дарга болох юм бол МАН-ын цаашид улам хагарна. 

Монгол гэдэг хашаанд барьсан МАН гэдэг нэг гэр өнөөдөр хоёр гэр болсон. Энэ хоёр гэрийг эвлүүлэх хүн аль нэг талын хүн биш байж л эвцэлдүүлж чадна. Улмаар хагарсан хоёр гэр хана хэрэм босгож шавар байшин барьж эхэллээ.  Бие биенээ татаж унагаадаг энэ явдал нь цаашид задран унахыг  үгүйсгэхгүй. Тиймээс би өөрийн нэрээ дэвшүүлсэн" гэлээ.  

Ш.АДЪЯАМАА

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

Зочин [ 182.160.4.96 ]      |     11-р сарын 20 -нд, 15:07 минутанд

Эв нэгдэл гэж юуг ойлгож байгаа бол гэдэг л байна. Хуйвалдах, худал хуурмагаа хамтарч нуудгаа эв нэгдэл гэж ойлгоод л байх шиг. Энэ их эвгүй шүү.

Tur [ 202.9.42.177 ]      |     11-р сарын 20 -нд, 12:48 минутанд

Demberel tsaashaa pivo uugaad hari

Irgen [ 122.201.21.39 ]      |     11-р сарын 20 -нд, 12:05 минутанд

Ha ha ha. Ene shar hadnii danstai hun yum bishuu? Emee uuhaa martaad bgaa yum bishuu. Enen shig alia salbadaigaar MAN udirduulahuu? Hemjeendee yum yari, erguu tursaga mini. Chi hen ch bish.

ard [ 122.201.20.157 ]      |     11-р сарын 20 -нд, 10:34 минутанд

hutsaad bai hen chinii ugend orhov dee angiin hamgiin t1 angiin darga hiilgesentei adilhan hereg

Зочин [ 188.166.34.68 ]      |     11-р сарын 20 -нд, 07:15 минутанд

Зааа гүүү байх

зочин [ 66.181.161.12 ]      |     11-р сарын 20 -нд, 07:00 минутанд

Чр чадахуу.