“Наран туул”-ын өглөө нүсэр, нүсэр ачаа бараа тэргэнд дүнхийтэл ачин зүтгэх тэрэгчдийн хөл хөдөлгөөн, лангуу, бараагаа цэцлэх наймаачдын хоорондоо мэндлэх, “сайхан амарсан уу хө...”-гөөр эхэлдэг гэлтэй. Өчигдөрхөн гоё ганган хувцас, булга арьсан дах, ноос ноолууран хүрмээр гангарч асан “модель”-ууд нүцгэн байх нь нэн сонин. Хөх, өгзөг нь “даарчих вий...” хэмээн эгдүүцэн бодмоор. Зарим нь элдэв наалт, скочроор битүү олоолгосон нь, “их ч юм үзэж дээ” гэж харуусмаар.
Хаа сайгүй муугаар дуулдах болсон "хүч хэрэглэгч" нарын гарт өртжээ гэмээр болсон ганц нэг “модель” үзэгдэнэ. “Хөөрхийг гамгүй эдэлж дээ” гэж бодов. Аргагүй ч биз “Наран туул” анх нээгдэх үед л Эрээнээс эзнээ дагаж ирээд, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүртэл зогссон бизээ энд. Гэвч өнөө өглөө ээлжит албаа хүлээн өвлийн тисгэмийг үл анзааран байна. Ямархан зузаан хүрэм, дээл, булга, шуб түүний мөрөн дээр тохогдож, хэн гээчийн сэтгэлийг соронздохыг таашгүй. Гэрэл зурагчин хүний л дотроо инээвхийлэн бодсон бодол шүү. Ингээд өнөө өглөөний “Наран туул”-аар хамтдаа зорчьё.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
MUNHNARAN EEJ